Дэлхий дахинд хамтын ажиллагаа

КРИСТИАН РОНАЛДО
КРИСТИАН РОНАЛДО
Дэлхийн хөл бөмбөгийн од , Португаль.

Кристиан Роналдо нь өнөө цагийн дэлхийн шилдэг хөл бөмбөгчдийн нэг. Тэрээр олон тооны рекордыг эвдсэн ба Европын хамгийн олон бөмбөг оруулсан «Алтан цом»-ыг хоёр удаа хүртсэн, 2008 болон 2013 оны «Алтан бөмбөг FIFA» шагналыг хүртсэн, FIFPro-ын үзэж байгаагаар дэлхийн шилдэг хөл бөмбөгчин, World Soccer-ын үзэж байгаагаар дэлхийн шилдэг хөл бөмбөгчин, FIFA-ын үзэж байгаагаар дэлхийн шилдэг хөл бөмбөгчин ба Европын шилдэг хөл бөмбөгчин (Onze d’Or) болсон юм.

Өнөөдөр Роналдо нь Реал Мадрид багийн бүрэлдэхүүнд Испанийн Премьер лиг (Ла Лига)-т болон олон улсын тэмцээнүүдэд өөрийн амжилтуудаа үргэлжлүүлсээр л байна.

Роналдо нь өөрийн хөл бөмбөгийн карьерыг 8 настайдаа сонирхогчийн Андориний багт тоглон эхлүүлсэн ба удалгүй анзаарагдаж тухайн хотын «Насьонал» хөл бөмбөгийн багт тоглохоор уригдсан. Аварга шалгаруулах тэмцээнд ялснаар Роналдо «Спортинг» клубт уригдсан ба түүнийг дөнгөж 13 настай байхад нь тэнд түүнтэй гэрээ байгуулсан. 2003 онд «Спортинг»-т гайхалтай амжилт гаргасны дараагаар Роналдо «Манчестер Юнайтед»-д ирж тэндээ 2009 он хүртэл тоглосон. Харин 2009 онд түүнийг «Реал Мадрид» худалдан авч хөл бөмбөгийн түүхэн дэх баг шилжин тоглох хамгийн үнэтэй гэрээ байгуулсан. Испанийн Премьер-лигийн тоглолтуудаас гадна Роналдо эх орноо төлөөлөн тоглодог. Тэрээр Европын болон Дэлхийн цомын төлөө Португалийг төлөөлж тоглодог.

Хөл бөмбөгийн талбайгаас гадуур Роналдо сайн дурын үйлсэд хувь нэмрээ оруулдаг ба олон улсын «Хүүхдүүдийг аваръя» байгууллагын элч төлөөлөгч (Save the Children) төдийгүй Индонезын мангровын ойг хамгаалах байгууллагын төлөөлөгч юм (The Mangrove Care Forum).