Herbalife нь жинг хянах, сайн сайхан байдлыг олж авахад туслах зориулалттай бүтээгдэхүүний ангилалд дэлхийд №1 брэнд*

Чанарын хяналт

Herbalife компанийн бүх бүтээгдэхүүнүүд нь тогтоосон чанарын стандартын дагуу үйлдвэрлэгддэг.

Herbalife-ийн бүтээгдэхүүнүүдийн үйлдвэрлэл нь олон улсын үйлдвэрлэлийн туршлагын шаардлагуудад нийцдэг ба тэр дундаа эмийн бүтээгдэхүүн, биологийн идэвхт бүтээгдэхүүн, эмнэлгийн бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн олон улсын норм болон дүрмүүдийн систем болох GMP (Good Manufacturing Practice) болон хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын удирдлагын систем болох « Эрсдлийн (аюулын) дүн шинжилгээ ба эгзэгтэй цэгийн хяналт» HAССP-ын шаардлагуудад нийцдэг.

HAССP систем нь бүтээгдэхүүний аюулгүй байдалд ихээхэн нөлөөлдөг хүчин зүйлсийн системчилсэн тодорхойлолт, үнэлгээ болон удирдлагын концепцыг бүрдүүлэхэд шаардлагатай үйлдвэрлэлийн процесс болон нөөцийн баримт бичгийн зохион байгуулалтын бүтцийн тогтолцоо юм. ЕХ, АНУ, Канад, Австрали болон бусад орнуудад бүх хоол хүнс, түүнтэй ижил төстэй аж ахуйн нэгжүүдэд HAССP системийг заавал хэрэгжүүлэх ёстой байдаг. 2013 оны 7-р сараас HAССP нь ОХУ, Казахстан болон Белорусийн хүнсний үйлдвэрлэлд хэрэгжих болсон. Herbalife-ын Чанарын Баталгааны Алба, бүтээгдэхүүн нь үйлдвэрлэлийн болон чанарын хяналтын олон улсын дүрмийн дагуу чанарын өндөр стандарт болон аюулгүй байдлын шаардлагуудад нийцэж байхыг баталгаажуулдаг.

Herbalife компани нь бүтээгдэхүүн борлуулагдаж буй улс бүрийн хуулийг бүрэн дагаж мөрддөг. Тусгай Зөвшөөрлийн Газар нь бүтээгдэхүүнийг хууль тогтоомжийн шаардлагад нийцсэн эсэхийг хянадаг ба бүтээгдэхүүнийг улсын бүртгэл, мэдүүлэг, гэрчилгээнд тохирч байгаа эсэхийг баталгаажуулдаг (холбоосоор орж жишээнүүдийг харж болно). Улсын бүртгэлийн хүрээнд Тусгай Зөвшөөрлийн Газар нь төрийн эрх бүхий байгууллагуудтай хамтран ажилладаг ба үүнд хэрэглэгчдийн эрхийг хамгаалах төрийн алба (Роспотребнадзор) болон мэргэжлийн байгууллагууд орно: Холбооны улсын шинжлэх ухааны төсвийн байгууллага «Хүнс тэжээл болон биотехнологийн холбооны судалгааны төв» (ОХУ-ын Анагаах Ухааны Академийн Хоолны Судалгааны хүрээлэн), Холбооны эрүүл мэндийн төсвийн байгууллагын Роспотребнадзорын холбооны эрүүл ахуй, халдвар судлалын төв болон магадлан итгэмжлэгдсэн сорилтын лабораториуд. Өнөөдөр компани нь аж үйлдвэр, худалдаа, олон нийтийн хэд хэдэн байгууллагуудын идэвхтэй оролцогч, Хүнс тэжээл үйлдвэрлэгчдийн олон улсын холбооны үүсгэн байгуулагч (IADSA) ба Олон Улсын Шууд Борлуулалтын Холбооны гишүүн юм. 1998 оноос Herbalife нь ОХУ-ын Шууд Борлуулалтын Холбооны ахлах гишүүн, Хүнсний нэмэлт биологийн идэвхт бүтээгдэхүүний үйлдвэрлэгчдийн холбооны идэвхтэй гишүүн, Европын Бизнесийн Холбооны гишүүн болж 2010 оноос Хоол Зүйч Болон Шим Тэжээлийн Мэргэжилтнүүдийн Үндэсний Холбооны гишүүн болсон.

Үйлчлүүлэгч болох