Herbalife Nutrition
— эрүүл амьдралын хэв маягийн аж үйлдвэрлэл эрхэлдэг олон улсын корпорац. 1980 онд байгуулагдсанаасаа хойш компани нь шууд борлуулалтын аргаар тэнцвэржүүлсэн шим тэжээл, жин хянах болон хувийн арчилгааны бүтээгдэхүүнүүдийг боловсруулж хэрэглээнд гаргаж байна. Бүтээгдэхүүнүүд нь уургийн коктейль, батончик, биологийн идэвх нэмэлт, энергийн болон фитнес ундаанууд, арьс болон үс арчилгааны гэх зэрэг 130 гаруй нэр төрлүүдээс бүрддэг.
Herbalife Nutrition-ын бүтээгдэхүүнүүд нь хэрэглэгчдэд зөвлөгөө өгч бүтээгдэхүүн худалдан авахад нь тусалж байдаг Бие Даасан Гишүүдийн өргөн хүрээгээрээ дамжуулан дэлхийн 95 гаруй оронд тархсан.
1995 онд Herbalife Nutrition компани нь ОХУ-д үйл ажиллагаагаа эхлүүлсэн. ОХУ-д 2015 оны цэвэр борлуулалтын хэмжээ 2014 оны мөн адил хугацаатай харьцуулахад үндэсний валютаар 15,8% нэмэгдсэн байна.
Украин болон Латвид компанийн үйл ажиллагаа 2002 онд эхэлсэн ба Литв болон Эстонд 2003 онд бий болсон. 2011 оноос эхлэн компани нь албан ёсоор Монгол, Беларусь болон Гүржид үйл ажиллагаагаа эхлүүлсэн. 2012 онд Казахстан болон Арменд анхны худалдааны төвүүд нээгдсэн. Киргиз болон Азербайжанд компани нь 2013 онд бизнесээ эхлүүлсэн.
Бидний эрхэм зорилго
— хүмүүсийн амьдралын чанарыг сайжруулахад нөлөөлөх, Бие Даасан Гишүүддээ боломж олгох — компанитай хамтран ашигтай бизнес эрхлэх, харин үйлчлүүлэгчиддээ — эрүүл амьдралын хэв маягийн чанартай бүтээгдэхүүн хэрэглүүлэх.
Herbalife Nutrition-ын хувьцаа NASDAQ болон NYSE биржүүд дээр арилжаалагддаг.
Бүтээгдэхүүний чанар
Herbalife Nutrition нь чанарт онцгой анхаарал хандуулдаг. Компанийн бүтээгдэхүүнүүд нь үйл ажиллагаа явуулж буй улс орон бүрийн хууль тогтоомжийн шаардлагуудын дагуу гэрчилгээ авсан. Оросод – энэ нь ОХУ-ын Эрүүл Мэндийн Яамны гэрчилгээжүүлэлтийн Улсын Төв, ОХУ-ын Эрүүл ахуй - Халдвар судлалын Алба, ОХУ-ын Анагаах ухааны Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн хооллолтын институт, Ростест болон бусад байгууллагууд юм.
Өндөр шаардлага хангасан мэргэжилтнүүд, орчин үеийн тоног төхөөрөмжүүд болон үйлдвэрлэлтийн бүх шатан дахь хяналтууд нь манай бүтээгдэхүүнүүдийг хамгийн хатуу чанарын стандартад нийцүүлэх боломж олгодог. «Газарт тарьсан үрээс үйлчлүүлэгчдийн гарт очих бүтээгдэхүүн хүртэл» гэсэн ойлголт компанид хүлээн зөвшөөрөгдсөн ба үүний хүрээнд бүтээгдэхүүнүүд маань 14 шат дамжлагаар хянагддаг. Тусгайлсан 10 лаборатори болон 300 эрдмийн зэрэгтэй бүтэн цагийн ажилчдын тусламжтайгаар энэхүү хяналтын ажил явагддаг.
Шинжлэх ухааны манлайлал
Олон улсын нэр хүнд бүхий бие даасан 20 гаруй эрдэмтдээс бүрдэх Herbalife Nutrition-ын Шинжлэх Ухааны Зөвлөл нь шинэ бүтээгдэхүүний боловсруулалт, үр ашигтай орц найрлагын эрэл хайлт, бүтээгдэхүүний сорилтуудыг хариуцдаг ба Herbalife Nutrition-ын Бие Даасан Гишүүдийн сургалтад хувь нэмрээ оруулдаг.
2003 онд Herbalife Nutrition-ын дэмжлэгтэйгээр Калифорнийн Их Сургууль (АНУ) Марк Хьюзын нэрэмжит эсийн болон молекулын шим тэжээлийн лабораторийг нээсэн. 2010 онд компани нь өөрийн гэсэн мэдээлэл-боловсролын харилцааны нөөцийг бий болгосон — «Herbalife Nutrition-ын шим тэжээлийн институт».
Мэргэжлийн болон үйлдвэрлэлийн холбоонуудад нэгдсэн
Herbalife Nutrition нь 70 гаруй шинжлэх ухааны, үйлдвэрлэлийн болон нийгмийн байгууллагуудын идэвхтэй гишүүн юм. Herbalife Nutrition — Олон улсын хоол тэжээлийн/хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэгчдийн холбоо (IADSA), Хариуцлагатай хүнс тэжээлийн Европын холбоо (ERNA) болон Эрүүл хооллолтын Зөвлөлийн (CRN) үүсгэн байгуулагчдын нэг. Түүнчлэн Herbalife Nutrition нь ОХУ-д Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн ашгийн бус түншлэл, Хоол судлаачдын үндэсний нийгэмлэг болон ОХУ-ын Шууд Борлуулалтын Холбооны ажилд оролцдог.
Спортын түншлэл

Herbalife Nutrition нь 150 гаруй олон улсын болон бүсийн хэмжээний спортын арга хэмжээнүүдийг спонсорлодог ба эдгээр арга хэмжээнүүдийн дунд World Football Challenge, Олон Улсын биеийн тамир болон спортын Наадам зэрэг багтаж байгаа.
Бид 100 гаруй мэргэжлийн тамирчдыг дэмжиж ажилладаг. Тэдний нэг нь Италийн «Ювентус» клубын болон Португалийн хөл бөмбөгийн шигшээ багийн довтлогч Криштиано Рональдо юм. Түүнчлэн Herbalife Nutrition нь «Шальке 04» (Герман), «Олимпиакос» (Грек), «Аякс» (Нидерланд), ПСВ (Нидерланд), эмэгтэйчүүдийн баг «Атлетико Мадрид» (Испани), «Лос-Анжелес Гэлэкси» (АНУ), «Шахтер» (Украин), БАТЭ (Беларусь) болон бусад 25 гаруй тэргүүний хөл бөмбөгийн клубүүдийн хүнс тэжээлийн спонсор.
2010 онд бид ОХУ болон ТУХН-ийн орнуудын бүс нутагт «Herbalife Nutrition Баг» хөтөлбөрийг эхлүүлсэн. Энэхүү санаачилгын хүрээнд манай Бие Даасан Гишүүд олон төрлийн спортын арга хэмжээнүүдэд оролцон өөрсдийн жишээгээр эрүүл амьдралын хэв маягийг түгээж байна.