Энэхүү хэлцэл Herbalife-ын болон Кристиано Роналдогийн хүн тус бүрийн хэрэгцээнд нийцүүлсэн шим тэжээл болон веллнесс шийдлүүдийг Дэлхий даяар түгээн дэлгэрүүлэх хамтын хүчин чармайлтыг үлэмж дэмжиж байна.
ЛОС-АНЖЕЛЕС — (BUSINESS WIRE) — Эрүүл мэнд, велнесс салбартаа тэргүүлэгч компани, хамтын нийгэмлэг, платформ болсон Herbalife (NYSE: HLF) өнөөдөр нэмэлт бүтээгдэхүүнүүдийг хувь хүний хэрэгцээнд нийцүүлэн, эрүүл мэндийн төлөө хийх боломжтой үйлдлүүдийг илүү ойлгомжтой, хүртээмжтэй болгохоор зорьж буй Их Британид төвтэй Bioniq компанийн тодорхой хувь хөрөнгийг худалдан авах гэрээг байгуулснаа зарлалаа. Энэхүү хэлцэл нь технологид суурилсан, өгөгдөлд мэдээлэлд тулгуурласан эрүүл мэнд, сайн сайхны төлөөх платформыг бүтээх Herbalife-ын эрхэм зорилгыг улам ойртуулсан нэгэн том алхам боллоо.
Энэхүү хэвлэлийн мэдээ нь мультимедиа контент болно. Дараах холбоосоор зочлон дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу:
https://www.businesswire.com/news/home/20260326423343/en/

Herbalife компани төлөвлөгөө ёсоор Bioniq компанийг худалдан авснаар шим тэжээлийг хувь хүн тус бүрийн хэрэгцээнд нийцүүлэх хүчин чадлаа улам бүр зузаатгаж байна
Herbalife компанийн Гүйцэтгэх захирал Стефан Гратцианигийн онцолсноор “Эрүүл мэнд, веллнесс салбарын ирээдүй улам бүр өгөгдөлд тулгуурлаж, хүн тус бүрийн хэрэгцээг хангахад чиглэсээр байна.
Bioniq-ын хувь хүний хэрэгцээнд нийцсэн нэмэлт бүтээгдэхүүний технологи нь Pro2col-той болон Дэлхийн өнцөг булан бүрд бизнес эрхэлж буй манай Бие даасан гишүүдтэй хүчээ нэгтэснээр бид хүн тус бүрийн хэрэгцээнд нийцэх веллнесс шийдлүүдээ Дэлхий даяар түгээх боломжоо тэлж байна.”
Bioniq нь өөрсдийн патент бүхий тусгай технологи, хувь хүний эрүүл мэндийн түүх, мөн биомаркер өгөгдлийн санг ашиглан, хувь хүний хэрэгцээнд нийцүүлэн нэмэлт бүтээгдэхүүний найрлагыг тохируулан, боловсруулдаг. Bioniq-ын нэмэлт бүтээгдэхүүнүүдийн найрлагыг хэнд ч зориулан тохируулах боломжтой. Үүнд элит тамирчид, тэр дундаа Bioniq-ын хувьцаа эзэмшигч, Herbalife компанийн олон улсын шим тэжээлийн түнш Кристиано Роналдогийн ч хэрэгцээнд нийцүүлж буй юм.
Bioniq нь Herbalife-ын өмнөх худалдан авалтууд болох Pro2col болон Link BioSciences-ийн үйл ажиллагааг олон талаар нөхөж, Herbalife компани илүү өргөн хүрээний сонголтыг санал болгох боломжийг бүрдүүлнэ. Мөн Bioniq-ын санал болгож буй шийдлийг Herbalife-ын дэлхий даяарх үйлдвэрлэлийн хүчин чадалтай хослуулснаар хувь хүний хэрэгцээнд нийцүүлсэн шим тэжээлийг илүү хурдтай, илүү өргөн хүрээнд түгээх нөхцөл бүрдэх юм.
"Биеийн био маркерууд болон амьдралын хэв маягийн өгөгдлийг ашиглан, шим тэжээлийг шинжлэх ухаанчаар зохицуулж, хүмүүсийн амьдралын чанарыг дэмжихэд нь туслах зорилготойгоор би Bioniq компанийг 2019 онд үүсгэн байгуулсан. Хүмүүсийн сайн сайхан байдлыг чанартайгаар сайжруулах амлалтыг хүлээсэн, Дэлхий дахинд Бие даасан гишүүдтэй Herbalife компанид нэгдэж буйдаа би туйлын баяртай байна.” хэмээн Bioniq компанийн Ерөнхийлөгч, үүсгэн байгуулагч Вадим Федотов тайлбарлав.
Herbalife компани Дэлхий даяар үйл ажиллагаагаа эрхэлж буй Бие даасан гишүүдээрээ дамжуулан, хүн тус бүрийн хэрэгцээг хангах шим тэжээлийн бүтээгдэхүүнүүдийг илүү өргөн хүрээнд, илүү хурдтайгаар түгээх зорилготойгоор ажиллаж байгааг Herbalife-ын олон жилийн түнш, мөн Bioniq-ын хувьцаа эзэмшигч Кристиано Роналдо хэн хэнээс илүүтэй сайн мэдэх бөгөөд энэхүү эрхэм зорилгыг хэн хэнээс илүү дэмжиж байгаа.
“Биометрик мэдээлэл, мөн миний хэрэгцээнд тусгайлан тохируулсан шим тэжээлийн бүтээгдэхүүнүүд нь спортын карьерынхаа туршид хамгийн өндөр гүйцэтгэлийг үзүүлэхэд надад тусалсаар ирсэн. Herbalife компанийн олон жилийн түнш, мөн Bioniq брэндийн хэрэглэгчийн хувьд хувь хүний хэрэгцээнд нийцүүлж бүтээсэн шим тэжээлийн бүтээгдэхүүнүүд нь гүйцэтгэлийг хэрхэн сайжруулж болохыг би өөрийн биеэр бүрэн мэдэрсэн” гэдгийг Кристиано Роналдо онцлов. “Bioniq-ын шийдлүүд шим тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүнүүдийн хүртээмжийг нэмэгдүүлэх Herbalife-ын эрхэм үйлсэд нэгдэн, хүмүүс өөрсдийн эрүүл мэнд, амьдралын чанар, спорт гүйцэтгэлдээ илүү ухамсартайгаар хандахад олон талаар туслах боломжтой болоод байгаад би маш их баяртай байна.”
Хэлцлийг 2026 оны хоёрдугаар улиралд эцэслэн хаах төлөвтэй байна. Энэ нь стандарт хаалтын нөхцөлүүд болон зохицуулах байгууллагуудын зөвшөөрлөөс хамаарч байгаа юм. Нийт 55 сая ам.долларын худалдан авалтын үнийг таван жилийн хугацаанд хувааж төлөх ба гэрээг эцэслэн гарын үсэг зурах үед 10 сая ам.долларын анхны төлөлтийг хийнэ. Үүнээс гадна, ирээдүйн гүйцэтгэлд үндэслэн 95 сая
ам.доллар хүртэлх хэмжээний нэмэлт дүнг төлөхөөр хэлэлцээрт тусгасан.
Мөн хэлцлийн хүрээнд Herbalife нь жижиг молекул болон пептидүүдийн үйлдвэрлэлд чиглэсэн тусдаа платформ болох Bioniq LAB-ийг худалдан авах эрхийг авсан. Энэ нь Herbalife компанид ирээдүйн боломжуудыг стратегийн болон санхүүгийн хувьд илүү үр ашигтайгаар үнэлэх уян хатан боломжийг олгож байна.
Bioniq-ын хувь хүний хэрэгцээнд нийцүүлсэн шим тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүнүүдийг энэ жилдээ АНУ болон Европын зарим улс оронд Herbalife-ын бие даасан гишүүдээр дамжуулан хэрэглэгчдэд хүргэхээр, мөн цаашид бусад зах зээлүүдэд үе шаттайгаар нэвтрүүлэхээр төлөвлөж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг www.herbalife.com сайтаас авна уу.
Herbalife компанийн тухай
Herbalife (NYSE: HLF) нь 1980 оноос хойш гайхалтай шим тэжээлийн бүтээгдэхүүнүүд болон бие даасан гишүүддээ зориулсан бизнес боломжоороо дамжуулан хүмүүсийн амьдралыг өөрчилсөөр ирсэн эрүүл мэнд, сайн сайхны төлөөх тэргүүний компани, хамтын нийгэмлэг, платформ юм. Компани нь шинжлэх ухаанд суурилсан бүтээгдэхүүнүүдийг хувиараа бизнес эрхэлж буй бие даасан гишүүдээрээ дамжуулан дэлхийн 90 гаруй улсад үйлчлүүлэгчдэдээ санал болгодог. Бие даасан гишүүд маань үйлчлүүлэгчдэдээ амьдралаас хамгийн сайхан бүхнийг мэдрэх боломжийг олгох зорилгоор илүү эрүүл, илүү идэвхтэй амьдралын хэв маягийг хэвшүүлэхэд нь туслах ганцаарчилсан зөвлөгөө өгч, хамт олон, нийгэмлэгийн дэмжлэгийг бүрдүүлж өгдөг.
Дэлгэрэнгүй мэдээллийг https://ir.herbalife.com сайтаас авна уу.
Bioniq-ын тухай
Их Британийн Лондон хотод 2019 онд үүсгэн байгуулагдсан Bioniq нь асуулга болон цусны шинжилгээний өгөгдөл мэдээлэлд тулгуурлан хувь хүний хэрэгцээнд нийцүүлсэн эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнүүдийг боловсруулж хэрэглэгчдэдээ санал болгодог, энэ салбартаа тэргүүлэгч компани юм. Шим тэжээлийг хувь хүний хэрэгцээнд нийцүүлэх тухай асар том мэдээллийн сангаа ашиглаж, дэлхий даяар хүргэлт хийж буй Bioniq нь хэдэн зуун мянган хэрэглэгчдэдээ зориулж, хүн тус бүрийн шим тэжээлийн дутагдлыг тодорхойлсон мэдээлэлдээ үндэслэн, бүтээгдэхүүнүүдийнхээ найрлага болон тунг тусгайлан тохируулж боловсруулдаг.
Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.bioniq.com/ сайтаас авна уу.
Ирээдүйг урьдчилан таамагласан шинж чанар бүхий мэдэгдлүүд
Энэхүү хэвлэлийн мэдэгдэлд 1933 оны Үнэт цаасны тухай хуулийн (өөрчлөлт орсон) 27A хэсэг болон 1934 оны Үнэт цаасны биржийн тухай хуулийн (өөрчлөлт орсон) 21E хэсгийн утга агуулгад нийцэх “ирээдүйг урьдчилан таамагласан шинж чанар бүхий мэдэгдлүүд” багтсан болно. Түүхэн баримтад хамаарах мэдэгдлээс бусад бүх мэдэгдэл нь холбооны болон муж улсын үнэт цаасны хууль тогтоомжийн дагуу “урьдчилан таамагласан шинж чанар бүхий мэдэгдлүүд” гэж тооцогдоно. Үүнд орлого, ашиг болон бусад санхүүгийн үзүүлэлтүүдийн таамаглал; удирдлагын ирээдүйн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, хувьцаа эргүүлэн худалдан авахтай холбоотой төлөвлөгөө, стратеги, зорилтууд; шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, хөгжүүлэлтийн талаарх мэдэгдэл; эдийн засгийн ирээдүйн нөхцөл байдал, гүйцэтгэлийн талаарх мэдэгдэл; итгэл үнэмшил, хүлээлтийн тухай мэдэгдлүүд; мөн дээр дурдагдаж буй таамаглал бүхий мэдэгдэл болон бусад ирээдүйн үйл явдлын талаарх мэдэгдлүүд орно. Ирээдүйг таамагласан мэдэгдлүүдэд “болзошгүй”, “болно”, “тооцоолох”, “зорих”, “үргэлжлүүлэх”, “итгэж байна”, “хүлээж байна”, “таамаглаж байна” зэрэг үг хэллэг болон эдгээртэй төстэй үгс орж болно.
Дээрх мэдэгдлүүдэд тусгагдсан хүлээлтүүд нь бидний зүгээс бодитой, үндэслэлтэй гэж үзэж байгаа хэдий ч бодит үр дүн, үр дагавар нь эдгээр мэдэгдэлд дурдсан эсвэл таамагласан үр дүнгээс зөрөх боломжтой. Манай ирээдүйн санхүүгийн байдал, үйл ажиллагааны гүйцэтгэл болон ирээдүйг харсан аливаа мэдэгдэл нь өөрчлөгдөж болзошгүй бөгөөд үүнд бидний хяналтаас гадуурх олон эрсдэл, тодорхойгүй нөхцөл байдал нөлөөлнө. Бодит үр дүн, гүйцэтгэл, ололт амжилт болон салбарын ерөнхий нөхцөл байдал нь бидний таамаг, төсөөллөөс зөрөхөд нөлөөлж болзошгүй гол хүчин зүйлсэд дараах багтана. Үүнд:
• Дэлхийн эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, тухайлбал инфляц, валютын ханшийн хэлбэлзэл, гаалийн тариф болон хариу тарифын нөлөөлөл нь манай компани, гишүүд, үйлчлүүлэгчид, ханган нийлүүлэлтийн сүлжээ болон дэлхийн эдийн засагт үзүүлэх боломжит нөлөө;
• Гишүүдийг татах, хадгалж үлдэх боломж;
• Гишүүдтэй харилцах харилцаа болон тэдний үйл ажиллагаанд нөлөөлөх боломж;
• АНУ болон бусад улс орнуудын холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг манай ажилтнууд болон гишүүд зөрчих, эсхүл ямарваа буруу үйлдэл гаргах эрсдэл;
• Манай компани болон шууд борлуулалтын салбартай холбоотой сөрөг олон нийтийн мэдээлэл, мөн холбогдох хууль тогтоомжийг мөрдөж буйтай холбоотойгоор зах зээл болон зохицуулагч байгууллагуудын итгэлийг хадгалах боломж;
• Хэрэглэгчдийн хэрэгцээ, сонирхол, эрэлт хэрэгцээний өөрчлөлт, салбарын стандартуудын хувьсал, тухайлбал уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжил, байгаль орчин, нийгэм, засаглалтай холбоотой асуудлууд;
• Манай бизнес болон салбарын өрсөлдөөнт шинж чанар;
• Манай бүтээгдэхүүнүүд болон олон үед маркетингийн загвартай холбоотой зохицуулалтын арга хэмжээ, хууль зүйн маргаан, бүтээгдэхүүний хариуцлагын нэхэмжлэл зэрэг хууль, зохицуулалтын эрсдэлүүд;
• АНУ-ын Холбооны худалдааны комисстой байгуулсан Зөвшөөрлийн захирамж болон түүнээс үүдэх нөлөөлөл, мөн уг захирамжийг мөрдөхгүй байх эрсдэл;
• Олон улсын хэмжээнд, тэр дунд БНХАУ-д үйл ажиллагаа явуулахтай холбоотой эрсдэлүүд;
• Өсөлтийн болон бусад стратегийн санаачилгуудыг (бүтцийн өөрчлөлт, одоогоор нээлттэй зах зээлүүдэд үйл ажиллагаагаа өргөжүүлэх оролдлогууд, хувь хүнд тохируулсан бүтээгдэхүүн болон холбогдох технологийн санаачилгууд) амжилттай хэрэгжүүлэх боломж;
• Шинэ технологид суурилсан санаачилгуудын үр нөлөө, зах зээлд хүлээн зөвшөөрөгдөх байдал;
• Байгалийн гамшиг, Украин болон Ойрх Дорнод дахь дайн, терроризмын үйл ажиллагаа, кибер халдлага, цар тахал болон гуравдагч этгээдийн бусад үйлдлээс үүдэлтэй манай бизнесийн үйл ажиллагааг ноцтойгоор тасалдуулах эрсдэлүүд;
• Түүхий эд, сав баглаа боодлын материал болон бусад орцыг хангалттай хэмжээнд нийлүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, түгээх боломж;
• Мэдээллийн технологийн дэд бүтцэд хэт хамаарах нөхцөл байдал, хиймэл оюун ухааныг бизнесийн үйл ажиллагаанд амжилттай хөгжүүлж, нэвтрүүлж, нэгтгэх боломж;
• Хувийн мэдээлэл, хиймэл оюун ухаан, өгөгдөл мэдээлэлтэй холбоотой хууль тогтоомжийг манай компани эсвэл гишүүд зөрчих, эсхүл мэдээлэл алдах, задруулах зэрэг аюулгүй байдлын эрсдэл;
• Шууд борлуулалтын бизнесийн загварыг өөрчлөх, өргөжүүлэх боломжийг хязгаарласан гэрээний нөхцөлүүд;
• Манай барааны тэмдэг болон бусад оюуны өмчийн хамгаалалт;
• Бүтээгдэхүүний төвлөрөлтэй холбоотой эрсдэл;
• Дээд удирдлагын багийн гишүүдээс хэт хамаарах, эсхүл тэдний аль нэг нь ажлаас гарах эрсдэл;
• Худалдан авалтын хэлцлүүдийг амжилттай нэгтгэж, үр ашигтай ашиглах бидний чадвар, боломж;
• Өрийн гэрээнүүдэд тусгагдсан заалтуудаас үүдэх хязгаарлалтууд;
• Хөрвөх бондтой холбоотой эрсдэлүүд;
• Үнэ шилжилт, орлогын албан татвар, гаалийн татвар, НӨАТ болон бусад татварын хууль тогтоомж, гэрээ, журам, тэдгээрийн тайлбарт гарч болзошгүй өөрчлөлт, тодорхойгүй байдал;
• Кайманы арлуудын хуулийн дагуу бүртгэлтэй байхтай холбоотой онцлог нөхцөл;
• Хувьцааны үнийн хэлбэлзэл, үүнд ханшийн богино хугацааны өөрчлөлтөөс ашиг олох зорилготой спекулятив арилжаа зэрэг багтана.
Ирээдүйг урьдчилан таамагласан шинж чанартай дээрх мэдэгдлүүдэд тусгагдсан төсөөлөл, хүлээлтүүд бодит үр дүн, үзүүлэлтүүдээс зөрөхөд нөлөөлж болох нэмэлт хүчин зүйлс болон тодорхойгүй нөхцөл байдлыг АНУ-ын Үнэт цаас, биржийн хороонд манай компаниас хүргүүлсэн тайлангуудад тусгасан болно. Үүнд 2025 оны 12 дугаар сарын 31-нд дууссан санхүүгийн жилд хамаарах 10-K маягтын Жилийн тайлан (2026 оны 2 дугаар сарын 18-нд Үнэт цаас, биржийн хороонд хүргүүлсэн) багтана. Тус тайлангийн “Эрсдэлийн хүчин зүйлс”, “Санхүүгийн байдал, үйл ажиллагааны үр дүнгийн талаарх удирдлагын хэлэлцүүлэг ба дүн шинжилгээ” хэсгүүд, мөн Нэгдсэн санхүүгийн тайлангууд болон холбогдох тайлбар тэмдэглэлүүдэд энэ талаар дэлгэрэнгүй дурдсан болно. Үүнээс гадна, тогтвортой хөгжилтэй холбоотой түүхэн, одоогийн болон ирээдүйг харсан мэдэгдлүүд нь одоогоор бүрэн төлөвшөөгүй, цаашид хөгжүүлж, сайжруулах шаардлагатай стандартууд, дотоод хяналтын тогтолцоо, мөн ирээдүйд өөрчлөгдөж болзошгүй таамаглалд тулгуурласан байж болохыг анхаарна уу.
Энэхүү хэвлэлийн мэдээнд дурдсан ирээдүйг урьдчилан таамагласан шинж чанартай мэдэгдлүүд нь зөвхөн энэхүү мэдэгдэл гарсан өдрийн байдлаарх мэдээлэлд үндэслэсэн болно. Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй тохиолдолд бид аливаа ирээдүйг харсан мэдэгдлийг шинэчлэх, өөрчлөх, нэмэлт тайлбар гаргах, эсхүл уг өдрөөс хойш гарсан аливаа үйл явдал, нөхцөл байдлыг тусган мэдээлэх үүрэг хүлээхгүй.
businesswire.com сайт дахь эх нийтлэлтэй танилцана уу: https://www.businesswire.com/news/home/20260326423343/en/
Хэвлэл мэдээлэлтэй холбоотойгоор холбогдох хүн:
Мигель Лопес-Нахера
Компанийн дэлхий даяарх харилцаа холбоог хариуцсан захирал
miguellope@herbalife.com
Хөрөнгө оруулалттай холбоотойгоор холбогдох хүн:
Эрин Баньяс
Хөрөнгө оруулагчдын харилцаа хариуцсан албаны дарга, дэд ерөнхийлөгч
erinba@herbalife.com
Эх сурвалж: Herbalife Ltd.