Ёс зүйтэй Бизнес (Алтан Стандарт)

Бүртгүүлэх хамгийн хялбар нөхцөл

Бүтээгдэхүүний заавал худалдан авах хэмжээ байхгүй ба бүртгэлийн зардлын хэмжээ өндөр биш. Herbalife-ын Бие Даасан Гишүүнчлэлээ эхлүүлж амжилттай авч явахын тулд бүтээгдэхүүн болон бизнесийн хэрэгслүүдийг заавал худалдан авах шаардлагагүй.

Буцаалтын баталгаа

Хэрэв та ямар нэгэн шалтгаанаар Гишүүнчлэлээсээ татгалзаж байгаа бол 90 хоногийн дотор Бие Даасан Гишүүний Багцыг худалдан авахад зориулсан зардлаа бүрэн буцаах боломжтой.

Хэрэв та ямар нэгэн шалтгаанаар Гишүүнчлэлээсээ татгалзаж байгаа бол өнгөрсөн 12 сарын хугацаанд захиалсан хэрэглэгдээгүй өөрийн үндсэн савлагаандаа байгаа бүтээгдэхүүнүүд эсвэл зар сурталчилгааны материалуудыг авахад зарцуулсан зардлыг буцаан авах болон компанид бүтээгдэхүүнийг буцаахад зарцуулсан хүргэлтийн үнийг буцаан олгох 100%-ийн баталгаатай.

Боломжит орлогуудын талаарх мэдээллийг урьдчилан авах боломж*

Бид Дундаж Урамшууллын Тайландаа Бие Даасан Гишүүдийн орлогын талаар ойлгомжтой, тодорхой, цаг тухайд нь шаардлагатай мэдээлэл хүргэдэг.

Бичгэн баталгаажуулалт

Бид бүх шинэ Бие Даасан Гишүүдийг гишүүнчлэлийн статус болон гэрээг хүлээн авахаасаа өмнө Алтан Стандартын заалт бүртэй танилцаж хүлээн зөвшөөрч буйгаа бичгээр баталгаажуулахыг хүсдэг.

Бүтээгдэхүүн болон бизнес боломжуудын талаарх тодорхой зааварчилгаанууд

Хэрэгтэй бүтээгдэхүүнийг хамгийн сайн үр дүнд хүрэхээр зөв хэрэглэх боломжийг олгож бүтээгдэхүүн бүрийн онцлог болон хэрэглээний заавар нь бүтээгдэхүүний шошгон дээр эсвэл мэдээллийн материалууд дээр заагдсан.

Бүтээгдэхүүний шинж чанар болон түүний талаарх мэдээллийг Бие Даасан Гишүүний Багцан дахь бүтээгдэхүүний лавлахаас болон ru.MyHerbalife.com сайт дахь бусад албан ёсны материалуудаас харах боломжтой.

Бид бизнес боломжуудын болон аль ч түвшинд амжилттай ажиллахад шаардагдах хүчин чармайлтын талаар бодитой урьдчилсан үнэлгээ өгдөг.

Herbalife болон манай Бие Даасан Гишүүд ёс зүйн хамгийн өндөр стандартыг дагаж мөрддөг.

Хэрэв та Herbalife-ын бүтээгдэхүүнүүд болон түүний шинж чанарын талаарх баталгаагүй мэдээлэл, Дундаж Урамшууллын Тайланд нийцэхгүй боломжит орлогын талаарх баталгаагүй мэдээлэл, эсвэл ямар нэгэн Бие Даасан Гишүүний сэжигтэй үйлдлийн талаар олж мэдвэл 1800 1101 дугаарын утсаар Мэдээлэл Харилцааны Албанд мэдэгдэнэ үү.

Бид хамтран ажилласнаар л Herbalife компанийн үйлчлүүлэгчдийн эрхийг хамгаалах Алтан Стандартыг хэрэгжүүлж буйгаа баталгаажуулж чадна.

* Дурдагдаж буй орлогын хэмжээ, бизнес хөгжлийн жишээнүүд нь тогтмол биш бөгөөд хүн бүрт харилцан адилгүй юм.