Бүх үзүүлэлтүүдээрээ шилэгдсэн орц найрлагуудыг сонгон аваад, бид боловсруулах ажиллагаагаа эхэлнэ.
Манай бүтээгдэхүүнд орох орц найрлагуудыг сонгох, бэлтгэх, бүтээхэд бид маш анхааралтай ханддаг.
Сайн чанарын түүхий эд
Түүхий эд тус бүр тодорхой технологиор боловсруулагддаг: шар буурцгийг тослоггүй нэвс болгон хувиргаж, алоэны навчнаас гель болон шүүс гарган авна; харин хуурай нунтаг цайны навчнуудыг охь гаргаж авах хүртлээ халуун усанд дэвтээнэ. Ингэж манай орц найрлагууд өндөр чанартай түүхий эд болон хувирна.
Олон үе шаттай шалгалтын үе
Үйлдвэрлэлийн үе шат болгон дээр бид бүтээгдэхүүндээ тохирох Herbalife-ын хатуу шаардлагууд болон Үйлдвэрлэлийн Зохистой Дадал (GMP)-ын бүх шаардлагуудад тохирсон олон үе шаттай шалгалт явуулдаг.
Тухайлбал, түүхий эдийг боловсруулах шатанд бид түүний цэвэр болон аюулгүй байдал, ашигтай нэгдэл ба амин дэмүүдийн тунгийн химийн болон чанарын шинжилгээ хийдэг.
Хамгийн орчин үеийн шинжлэх ухааны шинэ бүтээлүүд
Калифорнийн их сургуулийн (АНУ) Хүнс судлалын төвийн захирал, Herbalife-ийн Шинжлэх ухааны зөвлөлийн дарга Дэвид Хибер тэргүүтэй эрдэмтэд, мэргэжилтнүүд манай үйл ажиллагааны бүхий л үе шатанд шинжлэх ухааны дэвшилтэт боловсруулалтыг ашигладаг."