Өмнөд Солонгос Формула 1 коктейлийн Өмнөд Солонгос дахь клиникийн судалгаа

Саяхан Солонгост Үндэсний Статистик Товчооноос авсан мэдээллийн дагуу энэ орны хүн амын гуравны нэг нь - ойролцоогоор 10 сая хүн - илүүдэл жинтэй байгаагаас гадна энэ тоо эрчимтэйгээр жилд 400 мян.хүнээр өсөж байна.

Судалгааны зорилго нь - уургаар баяжуулсан хүнсний орлуулагчдыг биеийн жинг бууруулахад болон хэвийн жингээ барьж хадгалахад үр дүнтэй болохыг батлах. Удирдагч - профессор Белонг Чо, Сөүлийн Үндэсний Их сургуулийн гэр бүлийн анагаах ухааны хэлтэс, Herbalife Nutrition-ын Шинжлэх Ухааны Зөвлөлийн гишүүн.

Судалгаанд илүүдэл жинтэй 75 хүнийг хамруулсан бөгөөд 12 долоо хоногийн хугацаанд үргэлжилсэн. Бүх оролцогчдод өдөр болгон 2 удаагийн хооллолтыг нь Формула 1 уургийн коктейлоор орлуулсан. Ингэхдээ нэг бүлэг нь стандартад заагдсан хэмжээний уураг бүхий дэглэмтэй (авч байгаа бүх илчлэгийн ойролцоогоор 15 %), энэ үед нөгөө бүлэг нь Формула 1 коктейлийг Формула 3 нунтаг уургийг нэмж, ингэснээр уургийг хоёр дахин их авч байсан.

Судалгааны 12 долоо хоног дууссаны дараа хоёр бүлгийн оролцогчид бүгд турсан боловч нэмэгдэл уурагтай дэглэм хэрэглэсэн оролцогчид нь биеийн булчингийн хэсгийг биш харин өөхний хэсгийг алдаж биеийн жин буурсан байсан.

Судалгаагаар, уургаар баяжуулсан хүнсний орлуулагчид нь турах болон биеийн хэвийн жинг барьж хадгалахад илүү үр дүнтэй болохыг баталжээ. Судалгааны дүн хоёрдугаар сарын «International Journal of Clinical Practice» (Олон улсын клиникийн практик)-д хэвлэгдэн гарсан.

Проф. Белонг Чо: «Энэ бүхэн, уургаар баяжуулсан хүнсний орлуулагчид нь турах болон хүний бие дахь өөхний хуримтлалыг бууруулахад найдвартай, шинэ бүтээгдэхүүн болохыг харуулж байна. Солонгосын хүн амын дунд жил бүр өсөн нэмэгдэж байгаа таргалалтын асуудлыг шийдвэрлэхэд биеийн жинг бууруулах явдал тун чухал болж байна. Бид, турахын тулд уургийн хүнсний орлуулагчид хэрэглэх нь үр дүнтэй бөгөөд энэ нь бүх дэлхийн хэмжээний таргалалтын асуудлыг шийдвэрлэх боломжтойг харууллаа».

Үйлчлүүлэгч болох