ОХУ Herbalife Nutrition-ын бүтээгдэхүүнүүдийн ОХУ дахь клиникийн судалгаанууд

Herbalife Nutrition-ын бүтээгдэхүүнийг хэрэглэн биеийн жингээ бууруулах хөтөлбөр нь стандарт, бага илчлэгтэй дэглэмтэй харьцуулахад илүү үр дүнтэй. Энэ нь ОХУ-ын Анагаах ухааны Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн хооллолтын институтийн клиникийн бааз дээр суурилсан судалгаагаар батлагдлаа.

ОХУ-ын Анагаах ухааны Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн хооллолтын институтийн клиникийн судалгааны үр дүнгүүд нь, Herbalife Nutrition-ын шим тэжээлийн бүтээгдэхүүнийг хэрэглэн биеийн жинг бууруулах хөтөлбөр – «Формула 1» уургийн коктейль ба «Формула 3» нунтаг уураг нь стандартын бага илчлэгтэй дэглэмтэй харьцуулахад илүү үр дүнтэй. Судалгааны дүнгийн ачаар эдгээр бүтээгдэхүүнүүдийг Хүнс судлалын үндэсний нийгэмлэгээс дэмжигдсэн.

90 хүн 6 сарын турш оролцсон судалгааны зорилго нь биеийн жингийн илүүдэлтэй болон өөхлөлттэй хүмүүсийн биеийн жинг бууруулахад уургийн өндөр агуулгатай хүнсний орлуулагчийг хэрэглэх үеийн клиникийн болон дэглэм даах чадварын үр дүнг үнэлэхэд оршино.

Бүтээгдэхүүний үр дүнг үнэлэх туршилт нь ерөнхий гурван үе шатнаас бүрдэнэ: оролцогчдыг сонгох, жинг бууруулах хөтөлбөр ба жинг хянах үеүд. Судалгаанд 21-ээс 60 хүртэлх насны илүүдэл жинтэй боловч эрүүл мэндийн асуудалгүй болон бусад хориглох заалт (жирэмсэн, биеийн жин бууруулах эм хэрэглэсэн, судалгаанд орохын өмнөх хугацаанд хагас жилд 6 кг болон түүнээс дээш жин хассан, болон бусад)-уудад хамаарахгүй хүмүүс оролцсон.

Судлаачид Herbalife Nutrition-ын бүтээгдэхүүнийг хэрэглэх үеийн биеийн жин, артерийн даралтын түвшин, биеийн бүтэц ба цусны биохимийн үзүүлэлтэнд нөлөөлөх нөлөөллийг судалсан. Маш чухал нэмэлт тал нь хэрэглэх үеийн аюулгүй байдал, идэж болох байдал ба идэхэд таатай байх байдлыг хэмжиж судалсан.

Клиникийн судалгааны үзүүлэлтүүд нь, Herbalife Nutrition «Формула 1» ба «Формула 3» бүтээгдэхүүнүүдийг биеийн жинг бууруулахад хэрэглэх нь стандартын бага илчлэгтэй дэглэм хэрэглэсэнтэй харьцуулахад биеийн өөхлөлтийг бууруулж, бүсэлхийний тойргийг багасгаж, түүнчлэн цатгалан мэдрэмж төрүүлж, өлсөх мэдрэмжийг алга болгосноор турах ажиллагааг илүү таатай болгож байгааг баталж байна.

«Жингийн илүүдэл болон дутагдалтай хүмүүсийн биеийн жинг өөрчлөх зорилготойгоор ашигладаг өндөр уургийн агууламжтай хоол орлуулагчдын эмнэлзүйн үр дүн болон хооллолтын дэглэмийг даван туулах чадамжийг үнэлэх нь. Herbalife®-ын биеийн жинг хэвийн болгох хөтөлбөрийн санамсаргүй түүврийн, хяналттай клиник судалгаа» нь ОХУ-ын Анагаах ухааны Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн хооллолтын институтийн клиникийн бааз дээр суурилан хийгдсэн ба аль хэдийнээ компанийн бүтээгдэхүүний үр дүнг дөрөв дэх удаагаа шинжлэх ухааны үндэслэлтэйгээр баталсан. Герман (Ульмагийн Их Сургууль), АНУ (Калифорнийн Их Сургуулийн дэргэдэх хүний хоол тэжээлийн Төв) ба Солонгос (Сөүлийн Үндэсний Их Сургууль) зэрэг улсуудад хүнсний нэмэгдэл бүтээгдэхүүний давуу талыг баталгаажуулсан байдаг.

Гарын авлага ХСҮН «Өөхлөлттэй болон биеийн илүүдэл жинтэй хүмүүсийн бага илчлэгтэй хоолны дэглэмд уургийн хүнсний орлуулагч хэрэглэх үеийн аюулгүй байдал болон үр дүн»