Герман Формула 1 коктейлийн Герман дахь клиникийн судалгаа

Өөхлөлт нь орчин үеийн хөгжлийн жинхэнэ гамшиг болж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын үнэлгээгээр 2015 онд илүүдэл жинтэй насанд хүрсэн хүний тоо 2,3 тэрбумд хүрнэ. Илүүдэл жингээс болж учрах олон тооны хүндрэлийг нь тооцвол энэ маш их тоо юм.

Судалгааны зорилго - уургаар баяжуулсан хоол хүнсний биеийн хэвийн жинг хадгалах, жинг бууруулах хэрэгсэл болгон хэрэглэх нь үр дүнтэй болохыг батлах. Удирдагч - Ульма (Герман) Их сургуулийн дэргэдэх өөхлөлттэй тэмцэх судалгааны баг болон хоол тэжээлийн хүрээнд клиникийн судалгааг тэргүүлдэг, профессор, хоолны дэглэмийн асуудал эрхэлсэн мэргэжилтэн Марион Флетчер-Морс, Herbalife Nutrition-ын Шинжлэх Ухааны Зөвлөлийн гишүүн.

Судалгаа нь жилийн хугацаанд илүүдэл жинтэй 110 хүнийг хамарч үргэлжилсэн. Судалгааны оролцогчдыг хоёр бүлэг болгон хуваасан. Эхний гурван сарын хугацаа бол – биеийн жин идэвхтэй буурах үе – эхний бүлгийн оролцогчид нь өдөр бүр Формула 1 уургийн коктейлийг Формула 3 уургийн холимгоор баяжуулж, хоёр удаагийн хоолыг орлуулсан. Хоёрдугаар бүлэг хүмүүс нь стандарт уургийн агууламжтай ердийн хоолоор хооллосон. Дараагийн есөн сарын хугацаанд – жинг хадгалах үе – хоёр бүлгийн оролцогчид нэг удаагийн хоолоо Формула 1 уургийн коктейлоор орлуулсан, гэхдээ урьдын адил туршилтын хугацаанд заасан хэмжээгээр нь уургаа өөр өөр хэмжээнд хэрэглэж байсан.

Судалгааны эцэст бүх оролцогчид жин хасагдсан, гэхдээ илүү их уураг хэрэглэсэн оролцогчдын жин нөгөө бүлгийн оролцогчдоосоо илүү их хасагдсан (дунджаар, 12 кг-ийн эсрэг 7 кг). Үүнээс гадна, тэд илүү их өөх шатааж биеийн жинг хэвийн хэмжээнд хүргэсэн.

Стандарт уургийн агуулгатай ердийн хоол хүнстэй харьцуулахад уургаар баяжуулсан хүнсний орлуулагч хэрэглэх нь биеийн хэвийн жинг хадгалах, турахад илүү их үр дүнтэй болохыг судалгаа баталсан. Ингэхдээ уургийн өндөр агууламжтай бүтээгдэхүүн хэрэглэх нь булчингийн биш өөхний жинг бууруулж турах боломж олгодог байна.

Мэрион Флетчер-Морс: «Хоёр бүлгийн хүмүүс эцэстээ турж чадна гэдгийг бид мэдэж байсан, гэхдээ туршилтын явцад, уургийн өндөр хэрэглээ нь илүү ихээр турахад дэмжлэг болдгийг харууллаа».