АНУ Niteworks бүтээгдэхүүний клиникийн судалгаа

2010 оны дөрөвдүгээр сард Лос-Анжелест Niteworks-ийн үр дүнгийн судалгаа дууссан. Ахмад насны дугуйчдад спортын амжилтаа сайжруулахад аргинин тусалсан

Гурван долоо хоногийн хугацаанд аргинин агуулсан бүтээгдэхүүн хэрэглэсэн 50-аас дээш насны мэргэжлийн бус дугуйчдын спортын амжилтыг сайжруулсан – «Олон улсын спортын хоол тэжээлийн нийгэмлэг» (International Society of Sports Nutrition)-т нийтлэгдсэн ийм үзүүлэлтийг судалгааны явцад мэргэжилтнүүд хийсэн байна.

"Нас ахих тусам хүний биеийн хүчний ачааллыг даах чадвар буурч байдаг нь өдөр тутмын идэвхтэй амьдрах чадвар буурч, эцэст нь хүний амьдралын чанарт сөргөөр нөлөөлдөг." гэж Herbalife Nutrition компанийн эрүүл мэнд ба боловсрол хариуцсан дэд-ерөнхийлөгч Луиджи Граттон тэмдэглэн хэлсэн.

50-аас 73 хүртэлх насны 16 эрэгтэй дугуйчдаас бүрдсэн бүлэг хүмүүсийг санамсаргүй байдлаар хоёр бүлэгт хуваасан. Эхний бүлэг нь хүнсэндээ 5,2 грамм L-аргинин агуулсан биологийн идэвхт нэмэгдлийг (Herbalife Nutrition компанийн Niteworks бүтээгдэхүүн) хэрэглэсэн. Хоёр дахь бүлэг нь плацебо (гадаад байдлаараа эхний бүлгийнхний хэрэглэж байгаа нэмэгдэлтэй төстэй боловч идэвхт бодис агуулаагүй нэмэгдэл) хэрэглэсэн. Хоёр бүлгийн тамирчин-сонирхогчид маань гурван долоо хоногийн турш ердийн горимоороо дасгал хөдөлгөөнөө үргэлжлүүлж байсан.

Заагдсан хугацаа дуусахад хоолондоо L-аргинин агуулсан биологийн идэвхт нэмэгдэл хэрэглэж байсан эхний бүлгийн оролцогчдын хүний биеийг ядаргаанд хүргэдэг лактат (сүүний хүчлийн давс) цусанд хуримтлагдах цэг болох агаар дутагдлын босго нь өндөр болсон.

Нас ахих тусам бие махбодод азотын оксид үйлдвэрлэлт багасдаг. Ийм болохоор судлаачид, аргинин хэрэглэх нь азотын оксид үйлдвэрлэлтийг зохих түвшинд дэмжиж, биеийн бүтээлч байдлыг сайжруулна гэдгийг баталсан. З долоо хоногийн турш үргэлжилсэн судалгаанд оролцогчдын агаар дутагдлын босгыг судалгааны өмнө болон дараа нь үнэлж үзсэн. Аргинин агуулсан биологийн идэвхт нэмэгдлийг хоолондоо хэрэглэсэн оролцогчдын агаар дутагдлын босго эхний долоо хоногийн дараа л 16,7%-иар өссөн бөгөөд судалгааны бүх хугацаанд энэ түвшиндээ л хадгалагдсан байна. Плацебо хэрэглэсэн хоёр дахь бүлгийн оролцогчдын агаар дутагдлын босго нь ямар ч өөрчлөлт гараагүй байна.

"Ийнхүү, судалгааны дүн нь ахмад настай хүмүүсийн ажиллах чадварыг сайжруулахад аргинины үүрэг чухал болохыг харуулж байна" хэмээн Граттон тэмдэглэсэн. "Харин энэ нь, илүү идэвхтэй, бүрэн дүүрэн амьдарч болно гэдгийг харуулж байна".



Үйлчлүүлэгч болох