АНУ Формула 1 коктейлийн АНУ дахь клиникийн судалгаа

Судалгааны зорилго - Уургаар баяжуулсан хүнсний орлуулагчийг биеийн хэвийн жинг хадгалах ба турах хэрэгсэл болгон ашиглах үеийн үр дүнг батлах. Удирдагч - Жаопинг Ли, эрүүл мэндийн шинжлэх ухааны доктор, Калифорнийн Их сургуулийн клиникийн хоол тэжээлийн газрын даргын орлогч.

Судалгаа 12 долоо хоногийн хугацаанд үргэлжилсэн; судалгаанд илүүдэл жинтэй 85 хүн оролцсон. Оролцогчдыг хоёр бүлэг болгон хуваасан ба өдрийн хоёр хоолыг нь Формула 1 уургийн коктейлиор орлуулах ёстой байсан. Нэгдүгээр бүлгийн хүмүүс стандарт порцоор (2 халбага хольц) Формула 1 коктейль, хоёрдугаар бүлгийн хүмүүс коктейлийг хоёр дахин их хэмжээгээр хэрэглэж байсан.

12 долоо хоногийн хугацаанд судалгаанд оролцогчид дунджаар 4 кг турсан нь биеийн жинг хянахад уургийн коктейль хэрэглэх нь үр дүнтэй болохыг баталсан. Гэхдээ хоёр дахин их порцоор уураг хэрэглэж байсан оролцогчид нь стандарт порцоор хэрэглэж байснаас илүү их хэмжээгээр өөхөө алдсан байна.

Уургаар баяжуулсан хүнсний орлуулагч хэрэглэх нь стандарт агуулгатай уураг бүхий хоол хүнстэй харьцуулахад турахад илт давуу нөлөө үзүүлж байгаагаас гадна, булчингийн бус харин өөхний хэсгийг алдсанаар турж байгаа болохыг судалгаа баталсан. Клиникийн судалгааны үр дүнг «Nutrition Journal» (Клиникийн хоол тэжээлийн сэтгүүл)-ийн наймдугаар сарын дугаарт нийтэлсэн. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар үзэж болно: www.nutritionj.com/content/7/1/23

Үйлчлүүлэгч болох