Herbalife нь жинг хянах, сайн сайхан байдлыг олж авахад туслах зориулалттай бүтээгдэхүүний ангилалд дэлхийд №1 брэнд*

Үйлчлүүлэгчдийн үр дүн

Галия Рогова, 27 настай

Би бүжиг, хөнгөн атлетик, цанын спортоор хичээллэж үргэлж идэвхтэй амьдралын хэв маяг баримталдаг байсан. Бүх танилуудынхаа дунд би хамгийн гоолиг, эрч хүчтэй нь гэж тооцогддог байлаа. Гэсэн хэдий ч сэргэг бус, өөрийгөө тавгүй мэдэрч байгаа минь санаа зовоодог байсан. Ийм байдал нь хүссэн бүхнээ хийхэд саад болдог. Өглөө сэрэхэд хэцүү, өдрийн хоолны үеэр нойр хүрдэг, харин оройдоо юу ч хийх хүч үлддэггүй. Жил ирэх тусам гоолиг байсан би жин нэмэх болсон. 2014 онд би ЭАХМ-ийн клубтэй танилцсан.

Тэнцвэржүүлсэн хооллолтын зарчмууд болон өөрийн зорилгодоо хүрсэн хүмүүсийн үр дүн нь надад Дэмжих Бүлэгт нэгдэх урам зориг өгсөн. Би клубт тогтмол зочлох болж өөрийн хооллолтын зуршлуудаа өөрчилсөн, энэ салбарын мэргэжилтнүүдтэй танилцсан төдийгүй өөрийн бие махбодийг илүү сайн ойлгох болсон. Ингэснээр би амьдралаа илүү сайхан болгож өөрчлөх урам зоригтой болсон! Одоо миний бие хөнгөрч, эрч хүчээр дүүрэн байх болсон. Би өглөө маш амархан сэрэх болж өдрийг тэнцвэржүүлсэн өглөөний хоолоор эхлүүлж байна. Би илүүдэл жингээсээ салж булчингийн массаа нэмэн илүү сайхан бие галбиртай болсон. 27 насандаа би 22 насанд байснаасаа сайхан харагдаж байна. Энэ бүгд зөв хооллолт, ЭАХМ-ийн клуб болон Herbalife Nutrition-ын хувийн зөвлөхийн маань ач тус юм!

Мария Попура, 32 настай

Би хоёр удаа жирэмсэлсний дараа жин нэмсэн. Үүнээс болж биед тавгүй мэдрэмж төрөх болсон, хувцаснууд таарахаа больсон, сэтгэлээр унах болсон ба өөрийгөө үнэлэх үнэлэмж буурсан.

2014 онд би Herbalife Nutrition-тай учирч эрүүл амьдралын хэв маягийн клубт өдөр бүр зочлох болсон. Клуб нь миний хувьд байнгын дэмжлэг болон урам зориг байх болсон. Миний үр дүнд хандуулж буй анхаарал, магтаал, халамж болон нэгэн сэтгэл зүрхтэй баг команд нь өөртэйгөө ажиллах хүслийг минь өдөөж өгсөн.

Клубт би тэнцвэржүүлсэн шим тэжээлийн философийн талаар олон шинэ мэдээллийг олж авсан. Хооллолтондоо өөрчлөлт оруулсны дараа - өлсөхгүйгээр! - би эхний 7 хоногийн хугацаанд 4,1 кг жин болон 12 см тойргийг хассан*. Ийнхүү илүү сайхан харагдах болсон ба эрч хүчтэй, идэвхтэй болсон.

Миний энгийн өдөр өөрөөр өнгөрөх болсон. Эрүүл амьдралын хэв маяг нь намайг болон миний амьдралын хэв маягийг өөрчилсөн. Би хүссэн үр дүндээ хүрсэн төдийгүй Herbalife Nutrition-тай хамт цаашид илүү сайн үр дүн гаргахыг хүсэж байна!

Елена Дегтярева, 48 настай

Би хүүхэд байхаасаа л спортод дуртай ба идэвхтэй байхыг хичээдэг байсан. Бэлтгэлд явдаг, гүйдэг, үсэрдэг, өөрийн биеэ байнга хяналтад байлгадаг байсан. Тийм учраас эхний төрөлтийн дараа миний хувцасны хэмжээ өөрчлөгдөөгүй. Харин хоёр дахь хүүхдээ төрүүлсний дараа хооллолтын зарчмуудыг мэдэхгүй байсны улмаас би 10 гаруй кг жин нэмсэн. Биед тавгүй байдал мэдрэгдэх болж сэтгэлээр унаж байсан. Эрч хүч юунд ч хүрэлцэхгүй байлаа. Хэдий надад туслаагүй ч, би кофе их уусан. Бүгдийг суугаа байдлаар хийхийг хүсдэг болсон: хувцсаа өмсөхдөө, хүүхдүүдийн тоглоомыг хураахдаа, хүүхдээ асрахдаа. Салхинд гарахдаа үргэлж ойр хавьдаа дэлгүүр хайдаг байсан. Би ээж биш эмээ юм шиг л өөрийгөө мэдэрч байлаа!

Эрүүл амьдралын хэв маягийн клубт зочилж эхэлснээр би тэнцвэржүүлсэн шим тэжээлийн зарчмуудын талаар олон шинэ мэдээллийг олж авсан ба тэдгээрийг амьдралдаа баримтлах болсон. Ингээд л амьдрал өөрчлөгдөж эхэлсэн! Би жин хассан, эрч хүчтэй болсон, сэтгэл өөдрөг байх болсон, өөртөө илүү итгэх болсон. Миний эрч хүч үнэхээр нэмэгдэж би спортод эргэн орж дасгал хөдөлгөөнийг хийх болсон. Одоо би хүүтэйгээ уралдаж байгаа. Би өөрийгөө ээж гэдгийг мэдрэн залуу харагдах болсон! Одоо би эрүүл амьдралын хэв маягийг баримтлан гэр бүлийн гишүүддээ зөв хооллолтын зуршлуудыг суулгахаар хичээж байна. Би ЭАХМ-ийн клуб болон өөрийн хувийн зөвлөхдөө талархаж байна. Мөн өөрийн залуу насаа уртасгасандаа баяртай байна!

Елена
Кемерово
-22 кг 6 сар
ЖИНГЭЭ ХЯНАЖ 100% ГАЙХАЛТАЙ ХАРАГДАХ НЬ МИНИЙ ХУВЬД АМАРХАН!

Би нарийн бичгээр ажиллаж байхад шоколад болон кофе үргэлж миний хоолны нэг хэсэг байсан. 25 насандаа бүдүүн авгай шиг харагдаж байгаагаа хүлээн зөвшөөрөх нь надад ичгэвтэр байлаа. Хоолны дэглэм барьж үзсэн ч эдгээр дэглэмүүд нь амтгүй, нэгэн хэвийн байсан тул би насан туршдаа дэглэм барихыг хүсээгүй.

Гэтэл аз завшаанаар би Дэмжих Бүлэгт хамрагдсан! Үргэлжилсэн олон сэдвээр надад мэдлэг олгосон. Үүний ачаар "тэнцвэржүүлсэн шим тэжээл - энэ бол амьдралын хэв маяг" гэсэн хэллэг надад улам их таалагдах болсон. Эцэст нь би 22 кг* жин хассан. 54 размерын хувцас өмсдөг байсан бол 46 размерыг өмсөх болсон. Одоо илүү хөдөлж, спортоор хичээллэж, бүжиглэж байгаа. Харин хооллолтын зуршлууд бүрэн өөрчлөгдсөн. Би жингээ маш хялбараар хянаж 100% гайхалтай харагдаж байгаад манай найзууд атаархах болсон!
Ксения Воротилина, 30 настай

Би үргэлж л өөрийн бие галбираас санаа зовдог байсан. "Махтай шөлтэй, нүдэнд дулаахан", "өргөн ястай" гэсэн үгс жигнэмгээр өглөөний хоол хийх, орой баклава идэх шалтаг болж байсан.

Би 5 жилийн өмнө Herbalife Nutrition-ын ертөнцтэй танилцсан. Ингээд би дэмжлэг, клуб, шинэ хооллолтын ачаар аажмаар хооллолтын зуршлуудаа өөрчилж улмаар өөрийн амьдралаа өөрчилсөн. Би 2016 оны 1-р сараас бэлтгэлийн заал руу тогтмол явах болсон. Би зөвхөн жингээ хэвийн болгохыг хүсээд зогсохгүй спортлог биетэй болохыг хүсэж байлаа. Өөртэйгөө ажиллах нь зөвхөн хэсэг хугацааных биш, харин амьдралын хэв маяг юм гэдгийг би ойлгосон. Ялангуяа, чиний мөрөөдөл, тэмүүллийг дэмжих, туслах Herbalife Nutrition-ын зөв хооллолт болон мэргэжилтнүүдтэй хамт байхад энэ нь туйлдуулсан хоолны дэглэм болон дасгал сургуулилалт биш, харин амттай, энгийн, ашигтай байх болно!

Ольга Комолова, 41 настай
-50 кг 1 жил

Би хүүхэд байхаасаа л таргалж эхэлсэн. 20 насандаа 105 кг жинд хүрч үзэмжгүй хувцас өмсөн өөрөөсөө ичиж элдэв өвчинд нэрвэгддэг байсан. Би цэцэрлэгийн багш учраас эрч хүчтэй, идэвхтэй байх ёстой байсан ч сэтгэлийн дарамтад орж байсан.

Гэхдээ илүүдэл жингээс болж хувийн амьдралаа зохицуулж чадахгүй байгаа нь өөрчлөлтийг эхлүүлэх гол түлхэц болсон. Би өөрчлөгдөхөөр шийдвэр гаргасан ч илүүдэл жин төдийлөн амар бууж өгөөгүй. Herbalife Nutriotion-ын тусламжтайгаар л жингээ хасаж эхэлсэн! Би эрч хүчээр цэнэглэгдэж сэтгэл гутрал алга болсон. 1 жилийн хугацаанд би 50 кг* жингээс салсан, идэвхтэй ба баяр хөөртэй болсон, ичихээ больсон. Миний амьдрал эрс өөрчлөгдсөн: би гэр бүлтэй болж жаргалтай амьдарч байна. Юунаас ч айлгүй өөртөө итгэхийг та бүхэнд хүсье. Ингэснээр та бүгдийг хийж чадна!

Вера Дубровская, 66 настай

Herbalife Nutrition-тай учрахаас өмнө би энгийн л тэтгэвэрт гарсан хүний амьдралаар амьдарч байсан. Би бүхий л цагийг гэртээ өнгөрүүлэн зөвхөн дотнын хүмүүстэйгээ харьцаж уйтгарладаг байлаа. Үүнээс гадна, үргэлж амттай хоолыг ихээр хийдэг байсан тул жин нэмэгдсэн.

Намайг клубт урихад би жингээ хасах талаар бодолгүй зөвхөн шинэ хүмүүстэй танилцах, харилцах боломжийг сонирхон очсон. Гэтэл өөрийн биологийн насыг хараад цочролд орсон - 78 нас! Энэ нь бүгдийг өөрчилсөн. Би өглөөний хоол идэн Дэмжих Бүлгийн хичээлд явж тэнцвэртэй хооллон, эрүүл амьдралын хэв маягийг баримтлах болсон. Ингээд би гайхалтай үр дүнд хүрсэн*! 40 жил хадгалсан хайртай костюм минь надад эргэн багтаж, би эрч хүчтэй, сэтгэл санаа өөдрөг болсон. Одоо би гэртээ бараг суухаа больсон! Би залуу нас болон өөртөө итгэх итгэлээ буцааж олсон. Би өөрийн хооллолтын зуршил болон амьдралаа өөрчилж чадсандаа баяртай байна!
Татьяна Конанцева, 56 настай

Би туулж өнгөрүүлсэн амьдралынхаа хүчтэй стрессээс болж жин нэмж эхэлсэн. 20 жилийн хугацаанд би 134 кг жинтэй болсон. Гэтэл би ердөө 155 см өндөртэй. Би хэд хэдэн төрлийн хоолны дэглэм барьж өлсөж байсан. Гэсэн хэдий ч биеийн тавгүй байдал, эрүүл мэндийн асуудлууд, эрч хүчгүй унжгар байдал алга болохгүй амьсгал давхацсаар байсан. Нэг өдөр би азаар эрүүл амьдралын хэв маягийн клубт очсон. Би тестэд хамрагдан биеийн үзүүлэлтүүдээр биологийн хувьд 70 настай болохоо мэдсэн. Ингээд би клубт тогтмол зочлох болж зөв хооллон хооллолтын зуршлуудаа өөрчилсөн. Би 70 кг* жин хассан! Би гадна болон дотроосоо залуужиж байгаагаа мэдэрч байна. Одоо миний биологийн нас 30. Би өөрийгөө сайхнаар мэдрэх болж эрч хүч, эерэг сэтгэлээр бялхах болсон. Амьдрал шинээр эхэлсэн. Би бүгдийг хийж амжин амьдралын өдөр бүрийг бүрэн дүүрэн өнгөрүүлж байна. Би эртнээс хүсэж байсан мөрөөдлөө биелүүлж өсгийтэй гутал өмсөж чаддаг болсон!

Би өөрөөрөө болон өөрийн үр дүнгээр бахархаж байна. Энэ бүгд нь ЭАХМ-ийн клуб, тэнцвэржүүлсэн шим тэжээл болон миний хувийн зөвлөхийн тусламжгүйгээр биеллээ олохгүй байсан. Бүх зүйл дөнгөж эхэлж байна. Би цаашид ч амьдралаа илүү сайхан болгон өөрчилсөөр байх болно!

Александр Попов, 43 настай

Би "Сайн хүн их байх ёстой" гэдэг уриан дор амьдардаг байсан. Тиймээс ч миний биеийн хэмжээ их байсан. Herbalife Nutrition-тай танилцах үед би 153 кг жинтэй байсан.

Эрүүл амьдралын хэв маягийн клубт анх удаа ирээд л тэнцвэржүүлсэн шим тэжээл болон зөв хооллолтын талаар олон зүйлийг мэдэж авсан. Тиймээс өдөр бүр клубт зочлох болсон.

Жин хасагдаж эхэлсэн. Ямар нэгэн асуулт гарахад би хэн рүү хандахаа мэдэж байсан. Клуб нь миний амьдралд томоохон үүргийг гүйцэтгэж ирсэн ба одоо ч гэсэн гүйцэтгэсэн хэвээр байна: надтай дотно хүмүүс, клубын зохион байгуулагчид - бүгд намайг хэзээ ч бүү зогс хэмээн урамшуулж байсан. Нөгөө талаас чимээгүй өрсөлдөөн явагдаж байсан - хэн илүү сайн үр дүнд хүрэх вэ?

Эрүүл амьдралын хэв маягийн клуб байгаагүй бол би ийм гайхалтай үр дүнд хүрэхгүй байсан. Миний гадаад төрх өөрчлөгдөж би эрч хүчээр бялхаж байна. Өмнө нь хувцас авахаар дэлгүүр явах нь миний хувьд шаналал байсан бол одоо би дуртай хувцсаа сонгон дэлгүүр явахаас таашаал авах болсон!
Людмила
Ростов-на-Дону
-26 кг 8 сар

8 САРЫН ХУГАЦААНД БИ 26 КГ ЖИН ХАССАН!

20 жилийн өмнө, хоёр дахь хүүхэд маань төрөхөд илүүдэл жингийн асуудал эхэлсэн. Би өөртөө таалагдахаа больж хайртай хувцаснуудаа өмсөхөө больсон. Би амьдралаа гаргуунд хаяж сэтгэл гутран цухалдах болсон. Үе үе, би жингээ хасах оролдлогуудыг хийдэг байсан.

Эхэндээ бага зэрэг жин хасаж байсан ч эргээд бүр их жин нэмсэн. Нэг удаа, миний эгч эрүүл амьдралын хэв маягийн клубт намайг урьсан. Эгчийнхээ зөвлөх Артемтай харилцсаны дараа би дахин жингээ хасах оролдлогыг эхлүүлэхээр шийдэн Herbalife Nutrition-ын бүтээгдэхүүнийг хэрэглэж эхэлсэн. Ердөө 10 хоногийн дараа миний бие хөнгөрч байнгын ядарсан мэдрэмж байхгүй болсон. Би бараг 2 кг* жин хассан. 8 сарын хугацаанд би 26 кг жин хассан! Хоёр ажил хийх, гэр бүлдээ цаг зарцуулах болон өөртөө анхаарал хандуулахад надад хангалттай эрч хүч байна. Надад тохиолдсон бүхэнд зөвлөхдөө талархаж байна! Бид үргэлжлүүлэн улам сайжирсаар байна!

Наталья Скворцова, 54 настай
Санкт-Петербург
- 46 кг 20 сар

30 наснаас хойш илүүдэл жинтэй байсаар ирсэн. Ямар ч үр дүнгүй олон хоолны дэглэмүүдийг баримталж үзсэн. Биед ноцтой асуудлууд гарч байлаа. Ингээд эцэст нь бууж өгсөн. Манай бэр намайг эрүүл амьдралын хэв маягийн клуб рүү зөвлөгөө авахаар дагуулж явахад би төдийлөн дуртай байгаагүй. Гэсэн хэдий ч, илүүдэл жингээсээ салах шийдвэр гаргаж үлдсэн. Эхний өдрөөс л үр дүн мэдрэгдсэн.

Энэ нь бүх зүйл боломжтой гэдэг итгэлийг надад өгсөн. Өдөр бүр эрүүл амьдралын хэв маягийн клубт зочилж байгаа нь, миний зөвлөх, тэнцвэржүүлсэн шим тэжээл болон Herbalife Nutrition-ын амттай бүтээгдэхүүнүүд нь надад тусалсан. Амжилтад хүрэх зам урт байсан ч сонирхолтой ба урам зориг өгч байсан. Зогсох эвсэл бууж өгөх хүсэл нэг ч удаа төрөөгүй. Би амьдралд эргэн дурлаж мөрөөдөл, төлөвлөгөөтэй болсон. Яагаад гэвэл, Herbalife Nutrition-д мөрөөдөж, мөрөөдлөө бодит байдал болгох боломж бий**!

Екатерина Еремова, 35 настай
- 31 кг 8 сар

Тэнцвэргүй хооллолт болон хөдөлгөөнгүй амьдралын хэв маягаас болж 20 наснаас миний жин нэмэгдэж эхэлсэн. Бусад бүсгүйчүүдийн адилаар сайхан харагдахыг хүсэж олон төрлийн хоолны дэглэм барьж үзсэн. Гэтэл ямар ч үр дүн өгөөгүй. Өөртөө итгэх итгэл буурч, биеэсээ ичих болсон. Хоёр дахь удаа жирэмсэлсний дараа би 100 гэх аймшигтай тоог жингээс харсан. Бие тавгүй байдлыг огцом мэдрэх болсон. 2014 оны 1-р сард найз минь намайг эрүүл амьдралын хэв маягийн клубт урьсан. Хагас жилийн хугацаанд хооллолтын зуршлуудаа өөрчилж чадсаны ачаар би 31 кг* жин хассан. Өөрийгөө илүү сайхнаар мэдрэх болсон, өөртөө итгэх итгэл нэмэгдсэн, ядаргаа болон цухалдах нь байхгүй болсон.

Одоо би өөрийн зохион байгуулж буй клубтээ тэнцвэржүүлсэн шим тэжээлийн үндэс болон өөрийн туршлагаа бусадтай хуваалцаж байна**. Бид хамтдаа хооллолтын зуршлуудыг өөрчилж гайхалтай үр дүнгүүдэд хүрч байна!

Ирина Лялина, 25 настай

Би өөрийн мөрөөдлөө биелүүлэхээр шийдсэн - өөрийн хэвлийн булчингаа харах. Ингээд 7 хоногт 3 удаа спорт заал руу явах болсон. Herbalife Nutrition-ын тэнцвэржүүлсэн шим тэжээл, Формула 1 уургийн коктейлийг өглөө болон бэлтгэл хийхээс 1 цагийн өмнө хэрэглэж эхэлсэн. Харин бэлтгэлийн дараа шууд л "Эрч хүчээр дэмжих" коктейлийг уух болсон.

Би биеийн үзүүлэлтүүдээ сайжруулж чадсан: жингээ 6 кг*-аар хассан, арьсны доорх өөх 27%-иас 19% болж буурсан. Булчингийн массаа 2 кг-аар нэмсэн. Би бодибилдинг болон фитнес-бикини аварга шалгаруулах тэмцээнд дөрөвдүгээр байр эзэлсэн!

* Жин хянахтай холбоотой дурдагдсан бүх мэдээлэл нь Herbalife-ын жин хянах хөтөлбөрт хамаатай бөгөөд үүнд тэнцвэртэй хооллолт, тогтмол дасгал хөдөлгөөн, шингэний өдөр тутмын хангалттай хэрэглээ, шаардлагатай үед биологийн идэвхт бүтээгдэхүүний хэрэглээ, хангалттай амралт зэрэг багтана. Хүн бүрийн үр дүн харилцан адилгүй бөгөөд тухайн хүнээсээ хамаарч өөр өөр байж болно.

** Дурдагдаж буй орлогын хэмжээ, бизнес хөгжлийн жишээнүүд нь тогтмол биш бөгөөд хүн бүрт харилцан адилгүй юм.

Үйлчлүүлэгч болох