Гэр бүлийн сан

Herbalife-ын “Гэр бүлийн сан” нь дэлхий даяар үйл ажиллагаагаа явуулдаг

Herbalife Foundation (HNF) гэр бүлийн сан

– нь ашгийн бус байгууллага бөгөөд Herbalife-ын ажилтнууд болон Бие Даасан Гишүүдээс санхүүждэг. Herbalife компанийн үүсгэн байгуулагч Марк Хьюзын 1994 онд байгуулсан тус сан нь нь эмзэг бүлгийн хүүхдүүдэд туслах зорилготой. Байгуулагдсан цагаасаа хойш Гэр бүлийн сан олон сая долларыг эмзэг бүлгийн хүүхдүүдийн дундах өлсгөлөнг арилгах, ядуурлаас гарах болон боловсрол эзэмшихэд дэмжлэг үзүүлэх, эмнэлгийн тусламж хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг үйлсэд зориулаад байна. Зөвхөн 2019 онд гэхэд тус сан Бие Даасан Гишүүдээрээ дамжуулан хүүхдүүдэд үзүүлсэн санхүүгийн дэмжлэг 4.75 сая долларт хүрсэн. Үүнээс гадна тус сан нь байгалийн гамшигт өртсөн хүмүүст тусалдаг. (2004-2005 онд Гэр бүлийн сан нь нэг сая гаруй долларыг байгалийн гамшигт өртсөн хүмүүст зориулсан ба энэ үйлсийнхээ төлөө Улаан загалмайн шагнал хүртсэн).

Casa Herbalife

Casa Herbalife сангийн олон улсын хөтөлбөрүүдийн нэг нь хүүхдүүдийн хүнс тэжээлийг сайжруулахад чиглэдэг. Энэхүү хөтөлбөрийнхөө хүрээнд тус сан нь олон улсын буяны байгууллагуудтай хамтран ажилладаг. Уг хөтөлбөр нь 1998 онд Бразил улсын Рио-де-Жанейро хотод Casa Herbalife нэрийн доор хүүхэд асрамжийн төв байгуулснаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд хожим энэхүү асрамжийн газрын нэрээр нэрлэгдэх болсон юм. Одоогийн байдлаар дэлхий даяар Casa Herbalife-ын 130 гаруй буяны хөтөлбөрүүд хэрэгжиж, 100 мянга гаруй хүүхдүүдэд тусалж байна.

Casa Herbalife-ын нийгмийн сайн сайхны төлөөх хөтөлбөрүүдээс гадна Herbalife-ын Бие Даасан Гишүүд ОХУ болон ТУХН-ийн орнуудын хүүхдийн асрамжийн газруудад тусламж үзүүлдэг. Өнөөдөр Красноярск, Ростов-на-Дону, Киров, Магнитогорск, Барнаул, Усть-Илимск, Кировск, Челябинск, Екатеринбург, Красноармейск, Тольятти, Уфа, Севастополь болон бусад хотуудад Herbalife-ын Бие Даасан Гишүүд хүүхдүүдэд дэмжлэг үзүүлж, амьдралд нь гэрэл гэгээ нэмэхээр ажиллаж байна.

Herbalife нь сайн үйлсийн аян болон сайн үйлсийг дэмжигч байгууллагуудыг ивээн тэтгэхэд ямагт бэлэн байдаг. Тус компани нь 2015 онд Лос-Анжелес хотноо болсон Тусгай Олимпийн наадмын хүнс тэжээлийн ивээн тэтгэгчээр ажилласнаас гадна ОХУ-ын шигшээ багийн албан ёсны ивээн тэтгэгчээр ажилладаг.

Herbalife компани 2014 онд «United Chari Games-2014» буяны гүйлтэд ивээн тэтгэгчээр оролцож, ялагчийн шагналыг гардуулсан билээ.