Найт моуд — үр нөлөө нь судалгаагаар баталгаажсан Испанийн тусгай сортын гүргэмээс гаргаж авдаг ханд, В бүлгийн амин дэмүүд, мөн хүнсний эслэг агуулсан оройд уух зориулалттай тусгай ундаа. Гүргэмийн ханд нь ердөө 7 хоногийн дотор нойрны чанарыг сайжруулахад тусалж¹*, нойр дутуугийн мэдрэмжийг бууруулан, сэрсний дараа сэтгэл санааг илүү сайхан өргөж өгөхөд тусалдаг¹–³**. Найт моуд нь унтахын өмнө уухад тохиромжтой бөгөөд алтантовч цэцэг болон тоор жимсний анхилуун сайхан үнэрийг танд халуун дулаанаар мэдрүүлнэ.
Насанд хүрэгчид 1 хэмжигч халбага (6 г) бүтээгдэхүүнийг тал аяга (ойролцоогоор 150 мл) хүйтэн эсвэл бүлээн усанд хийж найруулан, унтахаас ойролцоогоор 1 цагийн өмнө, өдөрт нэг удаа ууна. Хооллолтдоо нэмэлт байдлаар хэрэглэнэ. Herbalife-ын хэмжигч халбагыг тусад нь худалдаж авна. Хэрэглэх хугацаа 1 сар. Шаардлагатай тохиолдолд давтан хэрэглэж болно. Энэхүү бүтээгдэхүүнийг тэнцвэржүүлсэн, олон төрлийн хүнсийг багтаасан хоолны дэглэмийн нэгээхэн хэсэг болгон, эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягтаа багтаагаарай.
Хориглох заалт: бүтээгдэхүүний найрлага дахь аль нэг орцод үл зохицолтой хүмүүс, жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд. Хэрэглэхийн өмнө эмчтэй зөвлөлдөнө үү.