Вячеслав Захаров
Herbalife Nutrition-ын Шим Тэжээлийн Зөвлөх
Зуун настын шүүс агуулсан Алоэ ургамлын ундаа. Өдөр тутмын стресс болон тэнцвэргүй хооллолт нь ходоод гэдэсний үйл ажиллагаанд нөлөөлдөг. Фермент, амин дэм, эрдэс бодис болон амин хүчлүүдээр баялаг зуун настын ханд нь хоол боловсруулалтыг идэвхжүүлж таатай мэдрэмжийг төрүүлнэ.
Ургамлын цайнд хар ба ногоон цайны ханд, жамба цэцгийн ханд, кардамонын үр болон гибискус сарнайн нунтаг зэрэг байгальд бүрэлдэж тогтсон фито нэгдлүүдийг агуулагддаг тул бие махбодын антиоксидант хамгаалалтыг нэмэгдүүлнэ.
Формула 2* нь амин дэм болон эрдэс бодисуудын иж бүрдэл. Энэ бол нэн шаардлагатай микро шим тэжээлүүдийн нэгдэл юм. Бие махбодын хэвийн үйл ажиллагааг хангах амин дэмүүд (А, С, Е, РР, К, D3, B1, B2, B6, B12, биотин, фолийн болон пантотены хүчил) ба эрдэс бодисууд (кальци, иод, цайр, төмөр, хром, манган, магни, зэс, фосфор, селен). Формула 1 уургийн коктейльтэй хамт хэрэглээрэй.