ЛОС-АНЖЕЛЕС — (BUSINESS WIRE) — Эрүүл мэнд, велнесийн салбарт тэргүүлэгч компани, хамтын нийгэмлэг, платформ болсон Herbalife (NYSE: HLF) өнөөдөр Кристиано Роналдо Herbalife-ын шууд бус 100 хувь эзэмшлийн охин компани болох HBL Pro2col Software ХХК-ийн 10%-ийн хувьцааг худалдан авсныг албан ёсоор мэдэгдлээ. Уг компани нь эрүүл мэнд, веллнессийн чиглэлд зориулагдсан, хувь хүнд тохируулсан дижитал шийдэл болох Pro2col технологийг хөгжүүлж, эзэмшдэг. Pro2col нь өгөгдөлд суурилсан платформ бөгөөд хүмүүсийн өдөр тутмын идэвх оролцоо, урт хугацааны эерэг өөрчлөлтийг дэмжиж, бодитой хэмжигдэх үр дүнд хүргэхэд чиглэсэн үйлдлийн систем юм.
Энэхүү хэвлэлийн мэдээ нь мультимедиа контент болно. Дараах холбоосоор зочлон дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу:
https://www.businesswire.com/news/home/20260218210026/en/
Кристиано Роналдо Pro2col™ технологид 7.5 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, хувьцааных нь 10%-ийг эзэмшихээр болсныг Herbalife-аас зарлалаа
Кристиано Роналдо 7.5 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхийн зэрэгцээ Pro2col Software компанид үйлчилгээ үзүүлэх, ивээн тэтгэх эрх олгохоо илэрхийлсэн байна. Энэхүү хөрөнгө оруулалт нь Роналдогийн эрүүл мэнд болон шим тэжээл хоорондын гүн гүнзгий холбоонд итгэж буй хувийн итгэл үнэмшлийг илэрхийлж байна. Үүнээс гадна, хүн нэг бүрийн хэрэгцээнд нийцүүлсэн шим тэжээлийн шийдлүүд ирээдүйд илүү үнэ цэнтэй болно гэдэгт тэрээр итгэж буйг, мөн эдгээр инновац шийдлүүдийг Herbalife компанийн бие даасан гишүүдийн дэмжлэгтэйгээр дэлхийн олон хүнд хүртээмжтэй болгох зорилгод итгэл хүлээлгэж буйг батлан харуулж байна.
Herbalife компани нь 2013 оноос хойш Кристиано Роналдогийн дэлхийн хэмжээний шим тэжээлийн түнш байсаар ирсэн бөгөөд тэд хамтран эрүүл хооллолтоор дамжуулан дэлхий даяар спортын гүйцэтгэлийг дэмжихэд хувь нэмрээ оруулсаар байна. Мөн Роналдо Herbalife компанитай хамтран дэлхийн хөлбөмбөгийн домог болсон тамирчны шим тэжээлийн хэрэгцээг хангаад зогсохгүй бүх түвшний тамирчдад ашиг тусаа хүргэх Herbalife24® CR7 Drive спорт ундааг зах зээлд нэвтрүүлсэн.
“Кристиано бол манай үнэт түнш бөгөөд бид арав гаруй жилийн турш хамтран ажилласан. Pro2col-ын хувь эзэмшигч болж, бидэнтэй нэгдэх болсон түүний шийдвэр нь бидний харилцааг улам бүр гүнзгийрүүлсэн алхам болж байна” хэмээн Herbalife компанийн Гүйцэтгэх захирал Стефан Гратциани онцоллоо. “Түүний энэхүү хөрөнгө оруулалт нь шим тэжээл, өгөгдөл мэдээлэл, хиймэл оюун ухаан болон хувь хүний хэрэгцээнд тусгайлан нийцүүлсэн шийдлүүдийг уялдуулснаар илүү гайхалтай үр дүнг авчрах боломжтой гэсэн бидний хамтын итгэл үнэмшлийг илэрхийлж байна. Мөн Pro2col ирээдүйд гайхалтай өөрчлөлтүүдийг авчирна гэдэгт Роналдо итгэж байгааг тодоор баталсан хэрэг боллоо.”
Pro2col нь хүн бүрийн дахин давтагдашгүй өгөгдөл мэдээлэлд тулгуурлан, тухайн хүнд тохирсон эрүүл мэнд, велнесийн төлөвлөгөөг боловсруулж өгдөг. Мөн үйлчлүүлэгчдийн өдөр тутмын дадал зуршил, хооллолтыг илүү ухаалгаар хянах боломжийг олгодог. Энэхүү систем нь хэрэглэгчийн амьдралын хэв маягт дасан зохицож, эрүүл амьдралын хэв маягийг илүү ойлгомжтой, илүү хялбараар төлөвшүүлэхэд туслахаар зорьдог. Үүнд гол үүрэг гүйцэтгэх цөм нь Pro2Score хэмээх дотооддоо хөгжүүлсэн велнес үнэлгээний систем бөгөөд энэ нь үндсэн үзүүлэлтүүдийн тусламжтайгаар хүний ахиц дэвшлийг хянаж, урам зориг өгөхийн зэрэгцээ хэрэгжүүлэх боломжтой бодит зөвлөмжөөр хангах зорилготой. Түүнчлэн Pro2col нь Herbalife-ын бие даасан гишүүдэд үйлчлүүлэгчдийнхээ оролцоог нэмэгдүүлэх, дэмжлэг хүргэх системээ бэхжүүлэх бизнесийн хэрэгсэл болдог. Ийнхүү хувь хүний хэрэгцээнд тусгайлан тохируулсан шим тэжээлийг илүү хүртээмжтэй, үр нөлөөг илүү хялбараар хянах боломжтой болгож байна.
Кристиано Роналдогийн онцолж буйгаар “Арав гаруй жилийн турш үргэлжилсэн бидний хамтын ажиллагаа нь харилцан итгэлцэл болон нэгэн ижил зорилгод тулгуурладаг. Pro2col-д хөрөнгө оруулсан нь логик учир дарааллын хувьд зайлшгүй хувьсал байсан мэт санагдаж байна. Herbalife-ыг төлөөлөхийн зэрэгцээ хүмүүсийн эрүүл мэнддээ хандах хандлагыг бодитоор өөрчилж чадах платформыг хамтдаа хөгжүүлэх нь миний хувьд чухал зорилго байлаа. Herbalife шинжлэх ухаан, инновац болон хувь хүнд чиглэсэн дэмжлэгийг хэрхэн нэгтгэж, эрүүл амьдралын хэв маягийг илүү олон хүнд хүртээмжтэй болгож ирснийг би олон жилийн турш өөрийн биеэр харсан. Ийм бодит үр нөлөө авчрах шийдлийг хамтран бүтээж байгаа нь миний карьерын энэ үед надад онцгой урам зориг өгч байна.”
Pro2col нь бүтээгдэхүүн, хамтын нийгэмлэг, хиймэл оюун ухаан болон дижитал боломжуудыг нэгтгэж буй өгөгдөл мэдээлэлд суурилсан велнес платформ бөгөөд Herbalife компанийн дэлхийн хэмжээнд илүү чанартай, уялдаа холбоотой үйлчилгээ үзүүлэх урт хугацааны стратегийг дэмжиж байна. Herbalife одоогоор Pro2col платформын бета хувилбарыг стратегийн хүрээнд хэд хэдэн үе шаттайгаар туршиж байгаа бөгөөд энэ нь бодит хэрэглэгчдийн туршлага, санал хүсэлтийг цуглуулж, цаашдын өргөн хүрээний нээлтийг дэмжих зорилготой юм. Одоогоор бета хувилбар нь АНУ, Канад болон Пуэрто-Рикод бие даасан гишүүд, үйлчлүүлэгчдэд нээлттэй байна. Herbalife компани 2026 оноос эхлэн Европ, Ойрх Дорнод, Африкийн бүс нутгийн зарим зах зээлээс эхлэн бусад улс орнуудад бета хувилбарыг үе шаттайгаар нэвтрүүлэхээр төлөвлөж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг www.herbalife.com сайтаас авна уу.
Herbalife компанийн тухай
Herbalife (NYSE: HLF) нь 1980 оноос хойш гайхалтай шим тэжээлийн бүтээгдэхүүнүүд болон бие даасан гишүүддээ зориулсан бизнес боломжоороо дамжуулан хүмүүсийн амьдралыг өөрчилсөөр ирсэн эрүүл мэнд, сайн сайхны төлөөх тэргүүний компани, хамтын нийгэмлэг, платформ юм. Компани нь шинжлэх ухаанд суурилсан бүтээгдэхүүнүүдийг хувиараа бизнес эрхэлж буй бие даасан гишүүдээрээ дамжуулан дэлхийн 90 гаруй улсад үйлчлүүлэгчдэдээ санал болгодог. Бие даасан гишүүд маань үйлчлүүлэгчдэдээ амьдралаас хамгийн сайхан бүхнийг мэдрэх боломжийг олгох зорилгоор илүү эрүүл, илүү идэвхтэй амьдралын хэв маягийг хэвшүүлэхэд нь туслах ганцаарчилсан зөвлөгөө өгч, хамт олон, нийгэмлэгийн дэмжлэгийг бүрдүүлж өгдөг.
Дэлгэрэнгүй мэдээллийг https://ir.herbalife.com сайтаас авна уу.
Ирээдүйг урьдчилан таамагласан шинж чанар бүхий мэдэгдлүүд
Энэхүү хэвлэлийн мэдэгдэлд 1933 оны Үнэт цаасны тухай хуулийн (өөрчлөлт орсон) 27A хэсэг болон 1934 оны Үнэт цаасны биржийн тухай хуулийн (өөрчлөлт орсон) 21E хэсгийн утга агуулгад нийцэх “ирээдүйг урьдчилан таамагласан шинж чанар бүхий мэдэгдлүүд” багтсан болно. Түүхэн баримтад хамаарах мэдэгдлээс бусад бүх мэдэгдэл нь холбооны болон муж улсын үнэт цаасны хууль тогтоомжийн дагуу “урьдчилан таамагласан шинж чанар бүхий мэдэгдлүүд” гэж тооцогдоно. Үүнд орлого, ашиг болон бусад санхүүгийн үзүүлэлтүүдийн таамаглал; удирдлагын ирээдүйн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, хувьцаа эргүүлэн худалдан авахтай холбоотой төлөвлөгөө, стратеги, зорилтууд; шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, хөгжүүлэлтийн талаарх мэдэгдэл; эдийн засгийн ирээдүйн нөхцөл байдал, гүйцэтгэлийн талаарх мэдэгдэл; итгэл үнэмшил, хүлээлтийн тухай мэдэгдлүүд; мөн дээр дурдагдаж буй таамаглал бүхий мэдэгдэл болон бусад ирээдүйн үйл явдлын талаарх мэдэгдлүүд орно. Ирээдүйг таамагласан мэдэгдлүүдэд “болзошгүй”, “болно”, “тооцоолох”, “зорих”, “үргэлжлүүлэх”, “итгэж байна”, “хүлээж байна”, “таамаглаж байна” зэрэг үг хэллэг болон эдгээртэй төстэй үгс орж болно.
Дээрх мэдэгдлүүдэд тусгагдсан хүлээлтүүд нь бидний зүгээс бодитой, үндэслэлтэй гэж үзэж байгаа боловч бодит үр дүн, үр дагавар нь эдгээр мэдэгдэлд дурдсан эсвэл таамагласан үр дүнгээс зөрөх боломжтой. Манай ирээдүйн санхүүгийн байдал, үйл ажиллагааны гүйцэтгэл болон ирээдүйг харсан аливаа мэдэгдэл нь өөрчлөгдөж болзошгүй бөгөөд үүнд бидний хяналтаас гадуурх олон эрсдэл, тодорхойгүй нөхцөл байдал нөлөөлнө. Бодит үр дүн, гүйцэтгэл, ололт амжилт болон салбарын ерөнхий нөхцөл байдал нь бидний таамаг, төсөөллөөс зөрөхөд нөлөөлж болзошгүй гол хүчин зүйлсэд дараах багтана. Үүнд:
• Дэлхийн эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, тухайлбал инфляц, валютын ханшийн хэлбэлзэл, гаалийн тариф болон хариу тарифын нөлөөлөл нь манай компани, гишүүд, үйлчлүүлэгчид, ханган нийлүүлэлтийн сүлжээ болон дэлхийн эдийн засагт үзүүлэх боломжит нөлөө;
• Гишүүдийг татах, хадгалж үлдэх боломж;
• Гишүүдтэй харилцах харилцаа болон тэдний үйл ажиллагаанд нөлөөлөх боломж;
• АНУ болон бусад улс орнуудын холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг манай ажилтнууд болон гишүүд зөрчих, эсхүл ямарваа буруу үйлдэл гаргах эрсдэл;
• Манай компани болон шууд борлуулалтын салбартай холбоотой сөрөг олон нийтийн мэдээлэл, мөн холбогдох хууль тогтоомжийг мөрдөж буйтай холбоотойгоор зах зээл болон зохицуулагч байгууллагуудын итгэлийг хадгалах боломж;
• Хэрэглэгчдийн хэрэгцээ, сонирхол, эрэлт хэрэгцээний өөрчлөлт, салбарын стандартуудын хувьсал, тухайлбал уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжил, байгаль орчин, нийгэм, засаглалтай холбоотой асуудлууд;
• Манай бизнес болон салбарын өрсөлдөөнт шинж чанар;
• Манай бүтээгдэхүүнүүд болон олон үед маркетингийн загвартай холбоотой зохицуулалтын арга хэмжээ, хууль зүйн маргаан, бүтээгдэхүүний хариуцлагын нэхэмжлэл зэрэг хууль, зохицуулалтын эрсдэлүүд;
• АНУ-ын Холбооны худалдааны комисстой байгуулсан Зөвшөөрлийн захирамж болон түүнээс үүдэх нөлөөлөл, мөн уг захирамжийг мөрдөхгүй байх эрсдэл;
• Олон улсын хэмжээнд, тэр дунд БНХАУ-д үйл ажиллагаа явуулахтай холбоотой эрсдэлүүд;
• Өсөлтийн болон бусад стратегийн санаачилгуудыг (бүтцийн өөрчлөлт, одоогоор нээлттэй зах зээлүүдэд үйл ажиллагаагаа өргөжүүлэх оролдлогууд, хувь хүнд тохируулсан бүтээгдэхүүн болон холбогдох технологийн санаачилгууд) амжилттай хэрэгжүүлэх боломж;
• Шинэ технологид суурилсан санаачилгуудын үр нөлөө, зах зээлд хүлээн зөвшөөрөгдөх байдал;
• Байгалийн гамшиг, Украин болон Ойрх Дорнод дахь дайн, терроризмын үйл ажиллагаа, кибер халдлага, цар тахал болон гуравдагч этгээдийн бусад үйлдлээс үүдэлтэй манай бизнесийн үйл ажиллагааг ноцтойгоор тасалдуулах эрсдэлүүд;
• Түүхий эд, сав баглаа боодлын материал болон бусад орцыг хангалттай хэмжээнд нийлүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, түгээх боломж;
• Мэдээллийн технологийн дэд бүтцэд хэт хамаарах нөхцөл байдал, хиймэл оюун ухааныг бизнесийн үйл ажиллагаанд амжилттай хөгжүүлж, нэвтрүүлж, нэгтгэх боломж;
• Хувийн мэдээлэл, хиймэл оюун ухаан, өгөгдөл мэдээлэлтэй холбоотой хууль тогтоомжийг манай компани эсвэл гишүүд зөрчих, эсхүл мэдээлэл алдах, задруулах зэрэг аюулгүй байдлын эрсдэл;
• Шууд борлуулалтын бизнесийн загварыг өөрчлөх, өргөжүүлэх боломжийг хязгаарласан гэрээний нөхцөлүүд;
• Манай барааны тэмдэг болон бусад оюуны өмчийн хамгаалалт;
• Бүтээгдэхүүний төвлөрөлтэй холбоотой эрсдэл;
• Дээд удирдлагын багийн гишүүдээс хэт хамаарах, эсхүл тэдний аль нэг нь ажлаас гарах эрсдэл;
• Худалдан авалтын хэлцлүүдийг амжилттай нэгтгэж, үр ашигтай ашиглах бидний чадвар, боломж;
• Өрийн гэрээнүүдэд тусгагдсан заалтуудаас үүдэх хязгаарлалтууд;
• Хөрвөх бондтой холбоотой эрсдэлүүд;
• Үнэ шилжилт, орлогын албан татвар, гаалийн татвар, НӨАТ болон бусад татварын хууль тогтоомж, гэрээ, журам, тэдгээрийн тайлбарт гарч болзошгүй өөрчлөлт, тодорхойгүй байдал;
• Кайманы арлуудын хуулийн дагуу бүртгэлтэй байхтай холбоотой онцлог нөхцөл;
• Хувьцааны үнийн хэлбэлзэл, үүнд ханшийн богино хугацааны өөрчлөлтөөс ашиг олох зорилготой спекулятив арилжаа зэрэг багтана.
Ирээдүйг урьдчилан таамагласан шинж чанартай дээрх мэдэгдлүүдэд тусгагдсан төсөөлөл, хүлээлтүүд бодит үр дүн, үзүүлэлтүүдээс зөрөхөд нөлөөлж болох нэмэлт хүчин зүйлс болон тодорхойгүй нөхцөл байдлыг АНУ-ын Үнэт цаас, биржийн хороонд манай компаниас хүргүүлсэн тайлангуудад тусгасан болно. Үүнд 2025 оны 12 дугаар сарын 31-нд дууссан санхүүгийн жилд хамаарах 10-K маягтын Жилийн тайлан (2026 оны 2 дугаар сарын 18-нд Үнэт цаас, биржийн хороонд хүргүүлсэн) багтана. Тус тайлангийн “Эрсдэлийн хүчин зүйлс”, “Санхүүгийн байдал, үйл ажиллагааны үр дүнгийн талаарх удирдлагын хэлэлцүүлэг ба дүн шинжилгээ” хэсгүүд, мөн Нэгдсэн санхүүгийн тайлангууд болон холбогдох тайлбар тэмдэглэлүүдэд энэ талаар дэлгэрэнгүй дурдсан болно. Үүнээс гадна, тогтвортой хөгжилтэй холбоотой түүхэн, одоогийн болон ирээдүйг харсан мэдэгдлүүд нь одоогоор бүрэн төлөвшөөгүй, цаашид хөгжүүлж, сайжруулах шаардлагатай стандартууд, дотоод хяналтын тогтолцоо, мөн ирээдүйд өөрчлөгдөж болзошгүй таамаглалд тулгуурласан байж болохыг анхаарна уу.
Энэхүү хэвлэлийн мэдээнд дурдсан ирээдүйг урьдчилан таамагласан шинж чанартай мэдэгдлүүд нь зөвхөн энэхүү мэдэгдэл гарсан өдрийн байдлаарх мэдээлэлд үндэслэсэн болно. Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй тохиолдолд бид аливаа ирээдүйг харсан мэдэгдлийг шинэчлэх, өөрчлөх, нэмэлт тайлбар гаргах, эсхүл уг өдрөөс хойш гарсан аливаа үйл явдал, нөхцөл байдлыг тусган мэдээлэх үүрэг хүлээхгүй.
Дараах холбоосоор шилжиж, эх сурвалжтай танилцана уу: https://www.businesswire.com/news/home/20260218210026/en/
Хэвлэл мэдээлэлтэй холбоотойгоор холбогдох хүн:
Мигель Лопес-Нахера
Компанийн дэлхий даяарх харилцаа холбоог хариуцсан захирал
miguellope@herbalife.com
Хөрөнгө оруулалттай холбоотойгоор холбогдох хүн:
Эрин Баньяс
Хөрөнгө оруулагчдын харилцаа хариуцсан албаны дарга, дэд ерөнхийлөгч
erinba@herbalife.com
Эх сурвалж: Herbalife Ltd.