Бие Даасан Гишүүдийн нэвтрэх хэсэг

Бизнес боломжууд

ШИНЭЧЛЭЛ БОЛОН ЧАНАР

  • Шинэ нээлт хийх өөрийн гэсэн 4 шинжлэх ухааны төв.
  • Дэлхийн тэргүүлэх эрдэмтэд болон мэргэжилтнүүдтэй хамтран ажилладаг.
  • Өндөр чанарын ургамлын түүхий эд.
  • Арга технологийг чандлан мөрддөг.
Энэ бүгд нь бидний бахархлыг төрүүлэх бүтээгдэхүүний маань чанарын баталгаа болдог

САНХҮҮГИЙН БОЛОМЖУУД *

  • Herbalife-ын бизнес загвар – шууд борлуулалтын зах зээлдээ хамгийн үр дүнтэй загваруудын нэг.
  • Ашигтай, уян хатан урамшууллын хөтөлбөр нь Бие Даасан Гишүүдэд олон төрлийн борлуулалт хийсэн болон бизнесээ хөгжүүлснээр жижиглэнгийн орлого олох болон олон төрлийн бонус авах боломжийг олгодог.
  • Компанийн эргэлтийн 73 орчим % нь Бие Даасан Гишүүддээ төлөлт, урамшуулал байдлаар буцаан олгогддог.

ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН

  • Үйл ажиллагаагаа 35 жил амжилттай явуулж буй дэлхийн хэмжээний компани таны түнш болно.
  • Бид байнга тэлэн, шинэ зах зээл, шинэ үйлдвэрлэл болон худалдааны төвүүдийг нээж, шинэ бүтээгдэхүүн болон шинэлэг санаануудыг танилцуулж байна.
  • Herbalife-ын хувьцаа Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж байна (NYSE: HLF).

БАЙНГЫН ДЭМЖЛЭГ

  • Бие Даасан Гишүүд маань өөрсдийн мэдлэгээ сайжруулж, бизнесээ амжилттайгаар эрхэлж байна.

Үүний тулд бид та бүхэнд хамгийн сүүлийн үеийн сургалтын хөтөлбөр төдийгүй дэлхийн тэргүүлэх мэргэжилтнүүдийг урьж оролцуулсан олон улсын сургалтууд, байнгын эргэн харилцах холбоо, зар сурталчилгааны болон мэдээллийн дэмжлэгийг санал болгодог.

Herbalife нь компанийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахын тулд гэрээ байгуулж үйл ажиллагаагаа эхлэх бага зардал гаргах болон гэрээг цуцалсан тохиолдолд зардлын нөхөн төлөлт авах боломж олгох Алтан Стандартыг санал болгодог.**

Хэрэв та Herbalife компанийн Бие Даасан Гишүүн болохыг хүсвэл манай сайтан дахь хүсэлт гаргах маягтыг бөглөнө үү.


* Дурдагдаж буй орлогын хэмжээ, бизнес хөгжлийн жишээнүүд нь тогтмол биш бөгөөд хүн бүрт харилцан адилгүй юм. Бие Даасан Гишүүний орлого олох боломжийн талаар нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл www.Herbalife.com болон www.MyHerbalife.com сайтад байршуулсан Herbalife-ын Бие Даасан Гишүүддээ төлсөн жилийн дундаж урамшууллын тайлантай танилцана уу. Тодорхой хэмжээний орлогыг бий болгох боломжтой жижиглэнгийн бизнес босгоход урт хугацаа шаардагдана; Бие Даасан Гишүүд спонсор болж бусад Бие Даасан Гишүүдийг сургах, дэмжих ажиллагаа нь тухайн гишүүний өөрийн сонголт ба энэ нь өөрийн орлогын хэмжээндээ нэмэлтээр зөрүү орлого болон бусад боломжит урамшууллуудыг авах замд чиглүүлнэ.

** Гэрээ байгуулснаас хойш 90 хоногийн дотор Бие Даасан Гишүүнчлэлийн Багцыг худалдан авахад зарцуулсан зардлаа бүрэн буцаан авах боломжтой. Компанийн Бие Даасан Гишүүний гэрээг цуцалж байгаа тохиолдолд өнгөрсөн 12 сарын хугацаанд захиалсан хэрэглэгдээгүй өөрийн үндсэн савлагаандаа байгаа бүтээгдэхүүнүүд эсвэл зар сурталчилгааны материалуудыг авахад зарцуулсан зардлыг буцаан авах болон компанид бүтээгдэхүүнийг буцаахад зарцуулсан хүргэлтийн үнийг буцаан авах боломжтой.