Бие Даасан Гишүүдийн нэвтрэх хэсэг

Шууд борлуулалт гэж юу вэ

Шууд борлуулалт гэж юу вэ?

Шууд борлуулалт нь арван есдүгээр зууны сүүл үеэр бий болсон. Өнөөгийн үед энэ нь дэлхийн шилдэг брэндүүд болон жижиг компаниудын үйл ажиллагаагаа явуулдаг хурдацтай хөгжиж буй аж үйлдвэр юм.

Шууд борлуулалтын шугамаар худалдан авагчдад санал болгож буй бүтээгдэхүүн болон үйлчилгээний төрлүүдэд үнэт эдлэл, сав суулга, биологийн идэвхт бүтээгдэхүүн, гоо сайхан, гэр ахуйн бүтээгдэхүүнүүд төдийгүй эрчим хүч болон даатгалын салбарын бүтээгдэхүүнүүд багтаж байна. Шууд борлуулалтын компаниудын жилийн нийт орлогын хэмжээ 180 тэрбум ам доллараас давж байна.

Хэрэглэгчдийн давуу тал

Жижиглэнгийн борлуулалтаас ялгаатай нь шууд борлуулалтын бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээний борлуулалт нь суурин цэг дээр бус харин хувийн харилцаа холбоогоор явагддаг. Шууд борлуулалтын зөвлөхүүд нь боломжит үйлчлүүлэгчидтэй дотно харилцаа үүсгэж, бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөн бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчийн гарт хүргэн баталгаа олгодог. Үйлчлүүлэгчид өөрийн цагаа илүү үнэлж ганцаарчилсан хандлагыг илүүд үзэх болсон олон нийтийн сүлжээний эрин зуунд ийм хувь хүнд зориулсан үйлчилгээ нь цаг үедээ онцгой тохирч байна.

Зөвлөхүүдийн давуу тал

Дэлхий даяарх сая сая хүмүүс шууд борлуулалтыг сонгож байна. Заримд нь компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд таалагдаж, үүнийг хөнгөлөлттэй үнээр худалдан авахыг хүсэж байна. Бусад нь найз нөхөд, хамаатан садан болон танилууддаа бүтээгдэхүүн борлуулж, борлуулалтаасаа зөрүү орлого олохыг санал болгож байна. Илүү амжилттай зөвлөхүүд нь борлуулалт хийх бие даасан хүмүүсийн баг бүрдүүлэх замаар энэ зах зээлд бүтэн цагаа зориулан өөрийн бизнесээ өргөжүүлж байна. Бие даасан шууд борлуулалтын бизнес эхлэх зардал нь франчайзингтай харьцуулахад бага бөгөөд эрсдэл нь хамгийн бага.

Herbalife

Herbalife нь дэлхийн шууд борлуулалтын тэргүүлэх гурван компанийн нэг ба тэнцвэржүүлсэн хооллолт болон эрүүл амьдралын хэв маягийн салбартаа манлайлагч нь юм. Манай бүтээгдэхүүнүүд 95 гаруй оронд танилцуулагдсан. Бүтээгдэхүүнүүдийн чанар нь нэг бус удаа мэргэжлийн нийгэмлэгүүдээс өндөр үнэлгээг авч байсан. Олон Улсын Шууд Борлуулалтын Холбоонд нэгдсэнээс хойш Herbalife нь хэрэглэгчдийн эрхийг хамгаалах, шударга өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэх зорилготой холбооны ёс зүйн дүрмүүдийг чандлан сахиж байна.

Herbalife-ын бизнес загвар – шууд борлуулалтын салбартаа хамгийн үр дүнтэй загваруудын нэг. Компанийн эргэлтийн 73 орчим % нь Бие Даасан Гишүүддээ төлөлт, урамшуулал байдлаар буцаан олгогддог. Компани нь хамгийн сүүлийн үеийн сургалтын хөтөлбөр төдийгүй дэлхийн тэргүүлэх мэргэжилтнүүдийг урьж оролцуулсан олон улсын сургалтууд, байнгын эргэн харилцах холбоо, зар сурталчилгааны болон мэдээллийн дэмжлэгийг санал болгодог.