Бие Даасан Гишүүдийн нэвтрэх хэсэг

Нууцлалын бодлого

Herbalife Europe Limited компанийн веб сайтууд - Чухал мэдээлэл

Herbalife компани нь олон улсад үйл ажиллагаа явуулж буйтай холбоотойгоор хувийн мэдээллийг үе үе Европын Холбооны хүрээнээс гадуур боловсруулж хадгалдаг. Бид таныг энэхүү нөхцөлийг хүлээн зөвшөөрөхийг хүсэж байна. Хэрэв та энэхүү нөхцөлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй бол харамсалтай нь бид энэ сайтаар дамжуулан хийсэн таны хүсэлтийг хүргүүлэх боломжгүй юм. Таны зөвшөөрөл, бид таны мэдээллийг ЗӨВХӨН хүсэлтийг тань боловсруулж эсвэл цаашид эргэн тантай холбогдоход ашиглана гэдэг дээр үндэслэнэ (доор заагдсан Нууцлалын Бодлогыг мөрдсөн тохиолдолд).

Нууцлалын бодлого

Herbalife нь веб сайтаар зочилсон хувь хүний хувийн амьдралын халдашгүй байдлыг эрхэмлэдэг ба таны тухай олж авсан бүхий л мэдээлэл нэгдүгээрт, таны хүссэн үйлчилгээг хангахад, хоёрдугаарт, танд үзүүлсэн үйлчилгээний чанарыг сайжруулахад ашиглагдана. Эдгээрийг хийхийн тулд бид тохиромжтой байдлаар танаас авсан мэдээллээ ашиглах болно. Herbalife-ын веб сайтууд дээр өөрийн мэдээллээ өгснөөр та мэдээллийг боловсруулах, энэхүү нууцлалын бодлогын дагуу ашиглах шууд зөвшөөрлийг олгож байна.

Бид Herbalife-ын бус хэнд ч, компанитай ямар нэгэн байдлаар холбоотой эсвэл харьяат хүмүүс, таны сонирхсон үйлчилгээг үзүүлэхээр Herbalife компанитай шууд болон шууд бусаар гэрээ хийсэн зуучлагч, агентлагууд болон эдгээр компаниудын тусгай зөвшөөрөлтэй хүмүүст таны мэдээллийг дэлгэхгүй. Мэдээлэл нь мэдээллийг хамгаалах тухай холбогдох хуулийн хүрээнд боловсруулагдах ба анхнаасаа Европын Холбоонд эсвэл түүнээс гадуур дэлхийн аль ч өнцөг буланд хадгалагдаж, боловсруулагдаж болно. Мэдээлэл нь зөвхөн Herbalife-ын бүтээгдэхүүний маркетинг болон үйлчилгээ ба дагалдах бүтээгдэхүүн болон үйлчилгээний зорилгоор ашиглагдах болно.

Хувь хүний хувьд та таны тухай ямар мэдээллийг бид хадгалж байгаа талаар мэдээлэл авах ба шаардлагатай бол тэдгээрт өөрчлөлт оруулах эрхтэй; түүнчлэн та цаашид таны тухай мэдээлэл цуглуулах болон ашиглахыг эсэргүүцэж болно. Бид таны хүсэлтийг биелүүлэхийн тулд бүхий л боломжоо дайчилна. Гэхдээ онцгой нөхцөлд холбогдох хууль таны тухай мэдээллийг устгахыг бидэнд хориглож болно. Өөрийн эрхээ хэрхэн эдлэх талаар доор «Түгээмэл асуултууд» хэсгийн 11 зүйлийг харна уу.

Түгээмэл асуултууд

  1. Herbalife компани миний тухай мэдээлэл цуглуулах нь надад ямар ашигтай вэ?
  2. Herbalife-ын веб сайтууд дээр ямар мэдээлэл цуглуулагдаж болох вэ?
  3. Ийм мэдээллийг Herbalife хэрхэн цуглуулж хадгалдаг вэ?
  4. Ийм мэдээллийг Herbalife хэр удаан хадгалдаг вэ?
  5. Таны хувийн мэдээлэл хаана хадгалагдах вэ?
  6. Herbalife ийм мэдээллийг ямар зорилгоор цуглуулж байгаа вэ?
  7. Энэ бодлого хэнд хамаарагдах вэ?
  8. Хүүхдийн мэдээллийн нууцлалын талаарх Herbalife-ын үүрэг
  9. "cookie" зэрэг файл нь юу вэ?
  10. Үйлчлүүлэгчийн хувийн хэрэг гэж юу вэ?
  11. Би хэрхэн мэдээллээ харах эсвэл өөрчлөх вэ?
  12. Хэрэв би бүртгүүлэхийг хүсвэл надад ямар боломжууд бий болох вэ?
  13. Хэрэв би бүртгүүлэхийг хүсэхгүй бол юу болох вэ?

Herbalife компани миний тухай мэдээлэл цуглуулах нь надад ямар ашигтай вэ?

Ийм мэдээллийг цуглуулснаар Herbalife дараахыг хийдэг:

  1. Таныг сайт ашиглахад илүү хялбар болгодог. Яагаад гэвэл та мэдээллээ нэгээс олон удаа оруулах шаардлагагүй.
  2. Мэдээллийг илүү хурдан гаргаж өгөхөд бидэнд тусалдаг.
  3. Таны хүсэлтэд нийцэх агууламжийг бий болгоход тусалдаг.
  4. Herbalife-ын санал болгож буй үйлчилгээ болон мэдээллүүдийг хурдан олоход танд тусална.
  5. Сайтын ажлыг илүү сайжруулахад мэдээллийг ашиглана.
  6. Веб сайт болон түүнийг ашиглах үндсэн чиг хандлагыг тодорхойлох.
  7. Шинэ бүтээгдэхүүн, тусгай санал, шинэчлэгдсэн мэдээлэл болон Herbalife танд хэрэгтэй гэж үзсэн бусад шинэ үйлчилгээнүүдийн талаарх мэдээллийг танд мэдэгдэнэ. Бид танаас зөвшөөрөл авсан тохиолдолд бусад компаниудыг тантай шууд холбогдох эрх олгож болно.

Herbalife-ын веб сайтууд дээр ямар мэдээлэл цуглуулагдаж болох вэ?

Herbalife нь танд өөрийн хувийн мэдээллээ хянах аль болох их эрх олгох бодолтой байгаа. Мэдээж хэрэг та өөрийн талаар болон ямар нэгэн мэдээллээ дэлгэлгүйгээр Herbalife-ын сайт руу нэвтрэх боломжтой. Гэхдээ, бидэнд таны нэр болон хаяг зэрэг мэдээлэл хэрэг болох тохиолдлууд байдаг. Таны талаарх мэдээллийг интернетээс цуглуулахаар болсон тохиолдолд бид танд мэдэгдэх болно.

Таныг бүртгэл хийлгэхээс өмнө ч бид энэ сайтыг хэрхэн ашиглаж байгаа талаар нэргүй мэдээлэл цуглуулж байна. Энэ нь интернет дэх ямар ч сайтын хийж байдаг стандарт ажиллагаа юм. Энэхүү цуглуулсан мэдээлэл нь танд шууд хамааралгүй байх боловч бид маркетингийн зорилгоор эсвэл өөрсдийн үзүүлж буй үйлчилгээгээ сайжруулахад ашиглагдаж болно.

Хэрэв та интернетээр дамжуулан Herbalife-д тантай холбоо барих эсвэл таны хүсэлтийг биелүүлэх зэрэгт шаардагдаж болох хувийн мэдээллээ бидэнд өгөхөөр шийдсэн бол бид энэ мэдээллийг хэрхэн ашиглах талаараа танд мэдэгдэх болно. Хэрэв та цаашид тантай холбоо барих зорилгоор ийм мэдээллийг ашиглахыг хүсэхгүй байна гэдгээ бидэнд мэдэгдвэл бид таны хүсэлтийг дагах болно.

Ийм мэдээллийг Herbalife хэрхэн цуглуулж хадгалдаг вэ?

Сайтанд таны тухай мэдээллийг олон төрлийн аргаар цуглуулж болно; танаас шууд асуулт асуух хэлбэрээр (бүртгэлийн маягт зэрэг) эсвэл таны сайтын зочлолын мэдээллийг автоматаар цуглуулах байдлаар. Тухайлбал, бид таны сайтан дахь хөдөлгөөний мэдээллийг цуглуулж эсвэл таны сонгосон нэмэлт үйлчилгээнүүдийг бүртгэж болно.

Мэдээлэл нь биет болон техникийн хэрэгслүүдээр хамгаалагдан аюулгүй нөхцөлд хадгалагддаг. Мэдээлэл нь олон нийтийн хүртээмжээс хаалттай.

Ийм мэдээллийг Herbalife хэр удаан хадгалдаг вэ?

Herbalife нь бид танд хэрхэн туслах болон таны хүслийг хэрхэн биелүүлэх боломжтой гэдгийг үнэлэхэд шаардлагатай бүхий л хугацаанд ийм мэдээллийг аюулгүй болон хамгаалалттай нөхцөлд хадгалах болно. Үүнээс гадна хуулийн дагуу бид ийм мэдээллийг тодорхой хугацааны турш хадгалах шаардлагатай болох боломжтой. Өөрийн тухай мэдээллийг хэрхэн өөрчлөх, лавлах талаар энэ хэсгийн харгалзах асуултыг харна уу.

Таны хувийн мэдээлэл хаана хадгалагдах вэ?

Herbalife нь үйл ажиллагаагаа дэлхийн олон улсад явуулдаг. Үйлчлүүлэгчээ дэлхийн хаана ч байсан тохиромжтой үйлчилгээ үзүүлэх зорилгоор бид интернет сайтуудаа нэгдсэн офисоос удирддаг. Одоогийн байдлаар энэ офис Америкийн Нэгдсэн Улсад оршиж байна. Herbalife компани нь хувийн амьдралын халдашгүй байдлыг хангах зорилгоор ЕХ/Швейцар болон АНУ-ын хооронд байгуулсан гэрээний дагуу «боомтын аюулгүйн зарчмууд»-ыг дагаж мөрдөхөө зарласан ба одоо ЕХ/Швейцар дахь мэдээллийн аюулгүй байдлын хамгаалалтын түвшинтэй тэнцэхүйц хэмжээний хамгаалалтын баталгаа өгч байна. Таны хүссэн үйлчилгээ эсвэл мэдээллийн хамгаалалтын процедур болон боловсруулалтаас шалтгаалан таны хувийн мэдээлэл Европын Холбооноос гадуурх бусад орнуудад байршуулагдаж болно. Дэлхий нийтийг хамарсан мэдээллийн хамгаалалтын тухай хууль байхгүй тул Европын хууль журам ийнхүү байршуулах тал дээр таны зөвшөөрлийг шаарддаг. Хэрэв та ЕХ болон АНУ-ын хилээс гадуур оршиж байвал, та Herbalife-ын сайтан дахь үйлчилгээг ашигласантай холбоотойгоор өөрийн мэдээллээ дэлхийн аль ч орны Herbalife-ын серверт дамжуулагдаж болно гэсэн шууд зөвшөөрлөө олгож байна гэсэн үг.

Herbalife ийм мэдээллийг ямар зорилгоор цуглуулж байгаа вэ?

Танд үзүүлж буй үйлчилгээгээ сайжруулахын тулд бидэнд ийм мэдээлэл хэрэгтэй; манай бүтээгдэхүүнүүд болон үйлчилгээнүүд таны тодорхой хүсэлтэд хялбараар нийцүүлэн сонгогдох боломжтой болгохыг бид хүсэж байна.

Энэ бодлого хэнд хамаарагдах вэ?

Энэхүү бодлого нь хувь хүн болон хуулийн этгээдийн хэрэглээнд зориулагдсан веб сайтуудад хамаарагдана.

Хүүхдийн мэдээллийн нууцлалын талаарх Herbalife-ын үүрэг

Хүүхдийн мэдээллийн нууцлалын хамгаалалт нь чухал. Ийм шалтгаанаар бид 13-с бага насны гэж мэдсэн хүний мэдээллийг өөрийн веб сайтандаа цуглуулж боловсруулдаггүй.

«cookie» файлын талаарх бодлого

"cookie" зэрэг файл нь юу вэ?

Cookie гэдэг нь веб сайт таныг тогтоохын тулд browser-луу cookie болгон илгээн хатуу дискэн дээр хадгалагдсан бага хэмжээний текстэн мэдээлэл юм. Cookie нь сайтын агууламжуудыг таны сонголтуудад нийцүүлэн илүү хурдан хариу үйлдэл үзүүлэхэд тусалдаг - ихэнх томоохон веб сайтууд cookie ашигладаг. Таны хэн гэдгийг илрүүлэхэд cookie нь дангаараа ашиглагдах боломжгүй.

Cookie нь ихэвчлэн домейны нэр, cookie файл хаанаас ирсэн, cookie файлын хүчинтэй хугацаа болон зорилго, санаандгүй үүсгэсэн тоон мэдээллийг агуулж байдаг.

Манай сайтан дээр хоёр төрлийн cookie файл ашиглагддаг:

Session cookie нь та сайтаас гарах хүртэл таны browser-ын cookie файланд орших түр зуурын файл.

Байнгын cookie нь таны browser-ын cookie файланд удаан хугацаанд байдаг (гэхдээ тухайн файлын хүчинтэй хугацаанаас энэ хугацаа шалтгаална)

Энэ сайтанд cookie файлууд нь хэрхэн ашиглагддаг ба ямар мэдээллүүдийг цуглуулдаг вэ?

Session cookie нь дараах байдлаар ашиглагддаг:

Байнгын cookie нь дараах байдлаар ашиглагддаг:

Хөндлөнгийн cookie

Гуравдагч талууд энэ сайтаар cookie файл дамжуулдаг. Энэ нь дараах зорилготой:

Web beacons

Манай веб хуудаснуудын зарим нь энэ хуудсанд зочилсон хэрэглэгчдийн тоог гаргах боломж бидэнд олгодог «web beacons» (заримдаа «clear gifs» гэгддэг) гэж нэрлэгддэг электрон зураг агуулж болно. Web beacons нь зөвхөн cookie-ны дугаар, Web beacons- ыг байршуулсан хуудсыг, хуудасны тайлбарыг харсан цаг болон өдөр зэрэг хязгаарлалттай мэдээллүүдийг л цуглуулдаг. Манай сайтад мөн хөндлөнгийн зар сурталчилгааны газруудын байршуулсан web beacons байж болно. Эдгээр web beacons-ууд нь хувь хүнийг ялгаж таних мэдээлэл агуулаагүй ба компанийн тодорхой зар сурталчилгааны үр дүнтэй байдлыг ажиглахад л ашиглагддаг.

Cookies-ыг идэвхгүй болгох ба идэвхжүүлэх

Та өөрийн browser-ын тохиргоог өөрчилснөөр cookie файлыг хүлээн авах эсвэл татгалзах боломжтой. Гэхдээ cookie идэвхжээгүй тохиолдолд та манай сайтны харилцаа холбооны бүх аргачлалуудыг ашиглах боломжгүй болно. Хэрэв та cookie файл таны хатуу дискэнд хадгалагдахаас өмнө анхааруулга хүлээн авахыг хүсвэл доор бичигдсэн зааварчилгааг дагана уу:

Netscape Navigator 3.0 ашиглагчид:

Explorer 3.0 ашиглаж байгаа тохиолдолд:

Та эдгээр файлуудыг устгасны дараагаар танд cookie файл үлдэхгүй ба веб сайт таны систем рүү cookie илгээхийг завдах тоолонд та анхааруулга хүлээн авах болно. Тэгэхэд та cookie-г хүлээн зөвшөөрөх үү эсвэл үгүй юу гэдгийг сонгож болно.

Netscape 4.0+ ашиглагчид:

Та эдгээр файлуудыг устгасны дараагаар танд cookie файл үлдэхгүй ба веб сайт таны систем рүү cookie илгээхийг завдах тоолонд та анхааруулга хүлээн авах болно. Тэгэхэд та cookie-г хүлээн зөвшөөрөх үү эсвэл үгүй юу гэдгийг сонгож болно.

Internet Explorer 4.0 ашиглаж байгаа тохиолдолд:

Та эдгээр файлуудыг устгасны дараагаар танд cookie файл үлдэхгүй ба веб сайт таны систем рүү cookie илгээхийг завдах тоолонд та анхааруулга хүлээн авах болно. Тэгэхэд та cookie-г хүлээн зөвшөөрөх үү эсвэл үгүй юу гэдгийг сонгож болно.

Internet Explorer 5.0+ ашиглаж байгаа тохиолдолд:

Та эдгээр файлуудыг устгасны дараагаар танд cookie файл үлдэхгүй ба таны browser дахин cookie файлыг илгээхгүй ба хүлээн авахгүй.

Netscape 6.0+ ашиглагчид:

Таны сонголтод нийцүүлэн веб сайт шинэ cookie илгээхийг оролдох тоолонд та анхааруулга хүлээн авна эсвэл ямар ч cookie-г танихгүй эсвэл хүлээн авахгүй.

Internet Explorer 6.0+ ашиглаж байгаа тохиолдолд:

Та эдгээр файлуудыг устгасны дараагаар танд cookie файл үлдэхгүй ба таны browser дахин шинэ cookie файлуудыг илгээхгүй ба хүлээн авахгүй.

Netscape 7.0+ ашиглагчид:

Таны сонголтод нийцүүлэн веб сайт шинэ cookie илгээхийг оролдох тоолонд та анхааруулга хүлээн авна эсвэл ямар ч cookie-г танихгүй эсвэл хүлээн авахгүй.

Cookie устгах

Таны brower-ын cookie хавтсанд байгаа ямар ч cookie файлыг тун амархан устгаж болно. Тухайлбал, хэрэв та Microsoft Windows Explorer ашигладаг бол:

«Windows Explorer»-оо нээгээрэй.
Гол цэснээс «Find» товчийг дараарай.
«Folders and Files»-ийн хайлтын нүдэнд «cookie» гэж бичээрэй.
«Search from» гэдэгт «My Computer»-г сонгоорой.
«Start search»-г дараарай.
Хайлтын үр дүнд гарч ирсэн хавтсууд дээр хоёр удаа хурдан дараарай.
Хүссэн cookie файлаа «Select» .
Компьютерын гар дээр «Delete» товчийг дараарай.

Хэрэв та Microsoft Windows Explorer-ийг ашигладаггүй бол cookie хавтсыг хаанаас олох талаар мэдээлэл авахын тулд «Help» хэсэгт «cookies» гэж бичин хайгаарай.

Би өөрийн тухай мэдээллээ хэрхэн устгах вэ?

Herbalife-ын зарим веб сайтууд бүртгэлийн хуудсан дээр бичсэн хувийн мэдээллийг тань шалгах, өөрчлөлт оруулах боломжийг олгодог. Бусад сайтуудад та зөвхөн гишүүнчлэлээ цуцлах эрхтэй байдаг. Бусад тохиолдлуудад хэрэв та Herbalife-ын сайтанд өмнө нь өгсөн хувийн мэдээллээ харах эсвэл өөрчлөх хэрэг гарсан бол өөрийн Бие Даасан Гишүүдийн туслалцааны Мэдээлэл Харилцааны Албанд хандаарай, эсвэл www.mn.myherbalife.comm сайт руу нэвтрэн онлайн байдлаар өөрийн мэдээлэлдээ өөрчлөлт оруулаарай, эсвэл доор заагдсан хаягийн дагуу бидэнтэй холбогдоорой. Herbalife-ын бүх системд эдгээр өөрчлөлтүүд нь ороход заримдаа тодорхой хугацаа шаардагдах тул өөрчлөлтүүд шууд харагдах боломжгүй гэдгийг анхаарна уу.

Бид интернет болон сайтын аюулгүй байдлын талаар юу мэдэх вэ?

Интернет нь аюулгүй систем биш тул та сайтуудад өөрийн мэдээллээ дэлгэхдээ байнга болгоомжтой байх хэрэгтэй. Herbalife-ын сайтанд цуглуулагдсан хувийн мэдээллүүд нь аюулгүй нөхцөлд хадгалагдаж байгаа ба олон нийтэд хүртээмжгүй. Зарим тохиолдолд таны хувийн мэдээллүүд нь таныг гэрээ байгуулахаас өмнө тохирох аюулгүйн технологиудаар шифрлэгдсэн байдаг.

Хэрэв би бүртгүүлэхгүй гэж шийдсэн бол юу болох вэ?

Хэрэв та бүртгүүлэхгүй гэж эсвэл хувийн мэдээллээ өгөхгүй гэж шийдсэн бол ихэнх тохиолдолд та Herbalife-ын ихэнх веб сайтуудыг ашиглаж болно. Гэхдээ та сайтын бүртгэл шаардаж буй хэсгүүдэд нэвтрэх боломжгүй байна. Та бүртгүүлээгүй байсан ч та манай сайтыг хэрхэн ашиглаж байгаа талаар үе үе нэргүй мэдээллийг бид цуглуулах болно. Энэ мэдээлэл нь таны хэн болохыг илрүүлэхгүй хэдий ч маркетингийн зорилгоор эсвэл бидний санал болгож буй үйлчилгээнүүдийг сайжруулахад ашигтай байна.

Хамгийн сүүлд 2012 оны 5 сарын 11-д шинэчлэгдсэн