Herbalife компани нь Криштиано Роналдогийн албан ёсны шим тэжээлийн ивээн тэтгэгч байсаар ирсэн арван жилийн гэрээгээ сунгалаа

Хамгийн сүүлийн үеийн мэдээллийг аваарай

Herbalife_CR_Gym_688x1024.png

ЛОС-АНЖЕЛЕС, 2023 оны 5-р сарын 23, -- Олон улсын эрүүл мэнд, сайн сайхны төлөөх Herbalife компани нь дэлхийн хөлбөмбөгийн од Криштиано Роналдог ивээн тэтгэх гэрээгээ сунгасан болохоо өнөөдөр зарлалаа. 2013 оноос эхлэлтэй энэхүү харилцаа нь цаашид үргэлжлэх бөгөөд Herbalife компани шим тэжээл болон биеийн байдал, спорт гүйцэтгэлийг дэмжсэн бүтээгдэхүүний хувьд Роналдогийн тусгай түнш байна.
Herbalife компанийн ТУЗ-ийн дарга, Гүйцэтгэх захирал Майкл Жонсоны хэлж буйгаар “Herbalife-ын шинэ эрин үеийг бүтээж буй энэхүү цаг мөчид Криштиано шим тэжээл, фитнес болон амьдралаас сайхан бүхнийг бүтээхэд чиглэсэн түншлэлийн хүрээнд бидэнтэй хамт байна гэдэгт бид үнэхээр баяртай байна.”
Бүхий л цаг үеийн шилдэг тоглогчдын нэг Криштиано Роналдо нь Англи, Испани, Итали даяарх лигийн аваргын 7 цом, UEFA Аваргуудын лигийн 5 цом, FIFA клубийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Европын аварга шалгаруулах тэмцээн болон UEFA Үндэсний лигийн 4 цом зэргийг оролцуулан нийт 34 цомын эзэн юм. Мөн тэрээр дэлхийн таван аваргад дараалан гоол оруулсан түүхэн дэх анхны тоглогч билээ.
Тэрээр Ballon d’Or шагналыг 5 удаа, Европын "Алтан гутал" шагналыг 4 удаа, мөн “The Best FIFA” шагнал зэрэг хувиараа олон тооны шагнал хүртсэн. Роналдо клуб болон шигшээ багийнхаа төлөө 830 гаруй албан ёсны гоол оруулсан гэж бүртгэгдсэн байдаг. Ийнхүү тэрээр эрэгтэй хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн олон гоолын эзэн болсон.
Криштиано Роналдогийн хэлж буйгаар “Herbalife компани нь арав гаруй жилийн туршид гүйцэтгэлд минь нөлөөлөх шим тэжээлийн хэрэгцээг хангах, амьдралаас сайн сайхныг мэдрэхэд маш чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Дэлхий даяар бусад тамирчдад шим тэжээлийн бүтээгдэхүүнүүд илүү сайн гүйцэтгэлтэй байхад хэрхэн нөлөөлж болохыг ойлгуулахад тусалж байгаа нь хувь хүн болон мэргэжлийн тамирчны хувьд надад маш их ач холбогдолтой юм.”
Herbalife-ын ивээн тэтгэж буй тамирчид компанийн бүтээгдэхүүнүүдийг тоглолтынхоо өмнө болон дараа, мөн тоглолтынхоо үеэр хэрэглэдэг. Herbalife нь 2013 онд спорт шим тэжээл болон гүйцэтгэлийг сайжруулах зорилтынхоо хүрээнд Криштиано Роналдотай хамтран Herbalife24® CR7 Drive бүтээгдэхүүнийг худалдаанд гаргасан. Энэ нь олон улсын хөлбөмбөгийн домгуудын шим тэжээлийн хэрэгцээг хангах, мөн бүхий л түвшний тамирчдыг дэмжих зорилгоор тусгайлан боловсруулсан спорт ундаа юм. Түүнчлэн Herbalife24 спортын цуврал бүтээгдэхүүнүүдийг идэвхтэй амьдрахаар зорьж буй хүмүүс хэрэглэдэг.
Herbalife компани нь дэлхий даяар 190 гаруй спортын арга хэмжээ, баг, тамирчдыг бахархалтайгаар ивээн тэтгэдэг. Энэ нь зөв шим тэжээлээр тэтгэсэн эрүүл, идэвхтэй амьдралыг дэмжих компанийн хичээл зүтгэлийг илтгэж байна. Herbalife-ын ивээн тэтгэж буй тамирчдын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл https://iamherbalifenutrition.com/sponsored-athletes/ сайтаар зочилно уу.

Herbalife ХХК-ийн тухай
Herbalife (NYSE: HLF) нь 1980 оноос хойш гайхалтай шим тэжээлийн бүтээгдэхүүнүүд болон Бие Даасан Гишүүддээ зориулсан бизнес боломжоороо дамжуулан хүмүүсийн амьдралыг өөрчилсөөр ирсэн эрүүл мэнд, сайн сайхны төлөөх тэргүүний компани болон нийгэмлэг юм. Компани нь шинжлэх ухаанд суурилсан бүтээгдэхүүнүүдийг хувиараа бизнес эрхэлж буй Бие Даасан Гишүүдээрээ дамжуулан дэлхийн 90 гаруй улсад үйлчлүүлэгчдэдээ санал болгодог. Бие Даасан Гишүүд маань үйлчлүүлэгчдэдээ амьдралаас хамгийн сайхан бүхнийг мэдрэх боломжийг олгох зорилгоор илүү эрүүл, илүү идэвхтэй амьдралын хэв маягийг хэвшүүлэхэд нь туслах ганцаарчилсан зөвлөгөө өгч, хамт олон, нийгэмлэгийн дэмжлэгийг бүрдүүлж өгдөг.

Хэвлэл мэдээлэлтэй холбогдох хүн:
Гэри Кишнер
Ахлах захирал, Хэвлэл мэдээлэлтэй харилцах алба
213.745.0456