Биедээ хамгийн их ашиг тусыг хүртэхийг хүсэж байна уу?

Грин Макс Селект-ийг сонгоорой!
1 порцод 14 төрлийн ногоон өнгийн хүнсний ногоо агуулагддаг бөгөөд тэр дунд маш ховор төрөл зүйл болон супер хүнс багтаж байна.
Дэлгэрэнгүйг видеоноос аваарай
Грин Макс
Грин Макс Селект нь яагаад таны бие махбодод ашигтай вэ?
Грин Макс селектийг амталж үзэх
Коктейль бүрийг 69 г шинэхэн ногоон өнгийн хүнсний ногоогоор бүтээсэн бөгөөд энэ нь хоногийн хэрэгцээг хангахуйц хэмжээ юм**
"1-д 14" формула нь хооллолт дахь ногоон өнгийн хүнсний ногооны дутагдлыг нөхөхөд тусална.
Идэвхтэй амьдарч, урт наслахад шаардлагатай уураг, эрдэс бодис, эслэг, фито шим тэжээл, антиоксидант зэрэг шим тэжээлийн элементүүдээр бие махбодыг хангахад тусална.
Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны хэвийн үйл ажиллагааг хангах эслэгийн эх үүсвэр. 1 порцод 5,5 г эслэг агуулагддаг.
α-линолений хүчлийн эх үүсвэр төдийгүй ургамлын гаралтай кали, кальци, төмөр агуулдаг_
Нүдний харааг тэтгэж, тархины танин мэдэхүйн үйл ажиллагааг дэмжих*** лютеин нэртэй маш хүчтэй антиоксидантын эх үүсвэр.

**ОХУ-ын Эрүүл мэндийн яамны 2016 оны 8-р сарын 19-ний өдрийн 614 тоот тушаалын дагуу "бусад хүнсний ногоо" ангилалд харьцуулалт хийсэн мэдээлэл.

***Kelly D. Cognitive Function and Its Relationship with Macular Pigment Optical Density and Serum Concentrations of its Constituent Carotenoids/ D. Kelly , R.F. Coen, K.O. Akuffo, S. Beatty et al // J Alzheimers Dis. 2015;48(1):261-77. doi: 10.3233/JAD-150199. JAMA. 2015;314(8):791-801.doi: 10.1001/jama.2015.9677; Bovier E.R. A double-blind, placebo-controlled study on the effects of lutein and zeaxanthin on neural processingspeed and ef ficiency / E.R. Bovier, L.M. Renzi, B.R. Hammond // PLoS One. 2014;9(9):e108178. doi: 10.1371/journal.pone.0108178; Renzi L.M.The relation between the macular carotenoids, lutein and zeaxanthin, and t***Kelly D. Cognitive Function and Its Relationship with Macular Pigment Optical Density and Serum Concentrations of its Constituent Carotenoids/ D. Kelly , R.F. Coen, K.O. Akuffo, S. Beatty et al // J Alzheimers Dis. 2015;48(1):261-77. doi: 10.3233/JAD-150199. JAMA. 2015;314(8):791-801.doi: 10.1001/jama.2015.9677; Bovier E.R. A double-blind, placebo-controlled study on the effects of lutein and zeaxanthin on neural processingspeed and ef ficiency / E.R. Bovier, L.M. Renzi, B.R. Hammond // PLoS One. 2014;9(9):e108178. doi: 10.1371/journal.pone.0108178; Renzi L.M.The relation between the macular carotenoids, lutein and zeaxanthin, and temporal vision /L.M. Renzi, B.R.Jr. Hammond // Ophthalmic PhysiolOpt. 2010;30(4):351-7. doi: 10.1111/j.1475-1313.2010.00720.x

Грин Макс Селект-ийг хэрхэн худалдаж авах вэ?
expert
Дэвид Хибер

Профессор, Грин Макс Селект бүтээгдэхүүний санаачлагч ба зөвлөх.

Хүн төрөлхтөн ургамлын гаралтай хоол хүнс идэж, хувьсан өөрчлөгдсөөр ирсэн.

Байгальд 150-с 200 мянга орчим идэх боломжтой ургамал байдаг...

Гэсэн хэдий ч ихэнх хэрэглэгчид ургамлын гаралтай хүнсийг хангалттай хэмжээгээр идэж чадахгүй байна. Тухайлбал, манай бүс нутгийн хүн амын 80 хүртэлх хувь нь идэхийг зөвлөж буй 5 порц ногоон өнгийн хүнсний ногоог идэж чаддаггүй*

*Эх сурвалж: Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж; MK.ru https://www.mk.ru/social/2014/10/30/80-rossiyan-nedoedayut-ovoshhey-i-fruktov.html

expert
Алла Шилина

Herbalife-ын шим тэжээлийн зөвлөх.

Бие махбод нь биохимийн үйл явцыг хурдасгаж, бүхий л эрхтэн тогтолцооны хэвийн үйл ажиллагааг хангадаг хүчил шүлтийн тэнцвэрийг хадгалахаар байнга тэмүүлдэг.

Бид хоол хүнс дэх ногоон өнгийн хүнсний ногооны хэмжээг нэмэгдүүлэхэд хоолны хүчиллэг чанар буурдаг. Ингэснээр бид бие махбодынхоо дотоод орчны тэнцвэрийг хадгалахад тусалж байгаа юм.

Грин Макс Селект нь ургамлын ертөнцийн хамгийн сайн орцуудыг агуулдаг.

  1. Бууцай

Найрлагадаа олон төрлийн шим тэжээл агуулдаг тул эрүүл мэндийн хүнс гэж тооцогддог.

Агууламж:

  • эслэг
  • микро элементүүд: кали, магни, төмөр
  • K, A, C амин дэмүүд
  • фолийн хүчил
  • каротиноид болон фенолын нэгдлүүдийн эх үүсвэр

  1. Кейл буюу буржгар байцай

Амин дэм, эрдэс бодисын баялаг эх үүсвэр.

Ердөө 100 грамм кейл нь дараахыг агуулдаг:

  • K амин дэмийн хоногийн хэрэгцээний 1000%
  • А амин дэмийн 307%
  • С амин дэмийн 200%
  • кали, кальци, зэс, төмөр болон бусад микро элементүүд
  • антиоксидантууд

  1. Брокколи

Дархлааны тогтолцоог бэхжүүлж, ясны бат бөх байдлыг сайжруулахад тусалдаг. Цусан дахь холестерины түвшнийг бууруулдаг.

Агууламж:

  • С ба К амин дэмүүд
  • кали
  • фолийн хүчил
  • антиоксидантууд

  1. Улаан буудайн соёолж

Соёолсон үрийн ашигтай бодисууд бие махбодод амархан шингэдэг.

Агууламж:

  • эрдэс бодисууд
  • C ба E амин дэмүүд
  • амин хүчлүүд
  • флавоноидууд
  • хлорофилл холин
  • ферментүүд
  • индолууд
  • антиоксидантууд

  1. Арвайн соёолж

Тэсвэр тэвчээр, бие махбод болон оюуны чадавхыг нэмэгдүүлдэг.

Агууламж:

  • натри, магни, төмөр, зэс, фосфор
  • ихээхэн хэмжээний амин дэм: тиамин, рибофлавин, токоферолууд, биотин
  • фолийн болон пантотены хүчил

  1. Спирулина замаг

Холестерины түвшнийг бууруулах, хоол боловсруулалтыг сайжруулах, арьс болон үсийг сайхан байлгахад тусалдаг.

Агууламж:

  • кали, натри, фосфор, төмөр, магни, кальци
  • каротиноидууд
  • В бүлгийн болон E амин дэмүүд
  • ашигтай тосны хүчлүүд
  • ихээхэн хэмжээний уураг
  • амин хүчлүүд

  1. Хлорелла замаг

Хоол боловсруулалтыг сайжруулах, арьс болон үсийг сайхан байлгахад төдийгүй холестерины түвшнийг бууруулахад тусалдаг.

Агууламж:

  • уураг, эрдэс бодисууд, төмөр, цайр
  • амин дэмүүд, ялангуяа В12
  • хлорофилл
  • антиоксидантууд ба фикоцианинууд

  1. Цагаан гаа

Хоол боловсруулалтыг сайжруулдаг, зүрхний үйл ажиллагааг дэмждэг, холестерины түвшнийг бууруулдаг, тархины үйл ажиллагааг дэмждэг, мөн дотор муухайрах үед тавгүй мэдрэмжийг бууруулах нөлөөтэй.

Агууламж:

  • гингеролууд
  • B6 ба С амин дэмүүд
  • магни
  • кали
  • марганц
  • эфирийн тосууд

  1. Куркума

Зүрхний үйл ажиллагаа, хоол боловсруулалтыг дэмждэг бөгөөд холестерины түвшнийг бууруулдаг. Дархлааг бэхжүүлдэг.

Агууламж:

  • куркумин
  • куркуминоидууд
  • деметоксикуркумин
  • бисдеметоксикуркумин
  • С амин дэм

  1. Маалингын үр

Үрэвслийг бууруулахад тустай төдийгүй гэдэсний үйл ажиллагааг сайжруулдаг.

Агууламж:

  • Ихээхэн хэмжээний липидүүд агуулсан ба бараг талаас илүү хувь нь альфа-линолены хүчил
  • хүнсний эслэг
  • уураг

  1. Овьёосны эслэг

Цусан дахь сахрын хэмжээг хэвийн түвшинд барихад тусалдаг ба хоол боловсруулалтад эерэг нөлөөтэй.

Агууламж:

  • эрдэс бодисууд, уураг, эслэг, липидүүд
  • ханаагүй тосны хүчлүүд
  • амин дэмүүд
  • фитохимийн бодисууд

  1. Алимны эслэг

Хоол боловсруулалт болон гэдэсний ерөнхий байдлыг дэмждэг, холестерины түвшин болон хоолны дуршлыг бууруулдаг.

Агууламж:

  • эслэг
  • С амин дэм
  • антиоксидантууд

  1. Гадил жимсний нунтаг

Маш өндөр тэжээллэг чанартай бөгөөд агуулагдаж буй бодисууд нь антиоксидант нөлөөтэй.

Агууламж:

  • фосфор, магни, кали, кальци, каротиноидууд, фенолууд, флавоноидууд
  • биоген аминууд
  • хүнсний эслэг
  • тэсвэртэй цардуул

  1. Хумсан цэцгийн ханд

Лютеиний баялаг эх үүсвэр.

Лютеин нь нүдэнд тусах цэнхэр гэрлийг 40-90% шингээж, торлог бүрхэвчийг фото хордлого гэмтлээс хамгаалдаг.

Лютеин нь харааны тогтолцоог исэлдэлтийн гэмтлээс хамгаалдаг.

Илүү ихийг мэдэх
Нүдний ногоон хамгаалагч

Сүүлийн жилүүдэд харааны асуудалтай хүмүүсийн тоо мэдэгдэхүйц нэмэгдсэн. Энэ нь өнөө цагт хүний нүд хэт их ачаалалтай ажиллаж байгаатай холбоотой төдийгүй шинэ технологиудын хэрэглээ, харааны будагч бодист нэн шаардлагатай лютеинийг хоол хүнсээр хангалттай хэмжээгээр авч чадахгүй байгаа зэргээс болж байна.

Грин Макс Селект* бүтээгдэхүүнд агуулагддаг лютеин нэртэй каротиноид нь нүдийг хамгаална.

Лютеин нь хүчтэй антиоксидант¹:
Нүдний болор болон торлог бүрхэвчийг чөлөөт радикалуудын сөрөг нөлөөллөөс хамгаална²
Нүдийг хэт ягаан туяанаас хамгаална³
Шинэ технологиудын хүчтэй нөлөөлөлд өртөхгүй байх чадварыг нэмэгдүүлнэ⁴⁻¹³
Нүдний хэвийн үйл ажиллагааг дэмжиж, хурц, тод харахад тусална⁴⁻¹³

Эх сурвалж: 1 Krinsky & Johnson, 2005. ² Barker et al., 2011; Landrum JT, 2004. ³ Bian et al., 2012; Sasaki et al., 2009. ⁴ Bovier, Renzi & Hammond, 2014. ⁵ BR Hammond, Fletcher, Roos, Wittwer & Schalch, 2014. ⁶ Hu, Hu, Lin, Ma & Li, 2011. ⁷ Huang et al., 2015. ⁸ Loughman et al., 2012. ⁹ Olmedilla, Granado, Blanco & Vaquero, 2003. 10 Patryas, Parry, Carden, Aslam & Murray, 2014. 11 Stringham et al., 2015. 12 Yao et al., 2013.

expert
Дэвид Хибер

Тэнцвэржүүлсэн хооллолтын салбар дахь олон улсын мэргэжилтэн.

Калифорнийн их сургуулийн** дэргэдэх Хүнс судлалын төвийн үүсгэн байгуулагч ба тэргүүн.

Профессор, Herbalife-ын Хүнс тэжээлийн хүрээлэнгийн дарга.

Калифорнийн их сургуулийн** анагаах ухаан болон эрүүл мэндийн хүндэт профессор.

Хурц хараатай байх нь будагч бодисын нягтшилаас шууд хамаардаг. Тэгвэл лютеинийг хоол хүнсэндээ нэмснээр өнгө ялгах чадвар сайжрах ба нүдээр хүлээн авч буй мэдээллийг хурдан боловсруулдаг болно.

Шар, ногоон өнгөтэй хүнсний ногоо нь лютеин гэх каротиноид агуулдаг. Лютеин нь нүдний хэт ягаан туяаг хамгийн ихээр хүлээн авдаг хэсэгт төвлөрсөн байдаг. Лютеин нь хэт ягаан туяаг өөртөө шингээн, нүдний ар хэсэгт байрлах мэдрэг эсүүдийг хамгаалдаг.

Дэвид Хибер лютеиний талаар

Грин Макс Селект* бүтээгдэхүүн нь 6,5 мг-ийн өндөр концентрат бүхий лютеиний тусламжтайгаар харааг дэмждэг.

**Калифорнийн их сургууль нь Herbalife-ын бүтээгдэхүүнд ямарваа мэргэжлийн үнэлгээ өгдөггүй болно.

img
Лютеин ба идэвхтэй амьдрахад түүний үзүүлэх үр нөлөө

2010-2015 онуудад хийсэн судалгаагаар лютеин нь тархины танин мэдэхүйн үйл ажиллагаа, тэр дунд ой тогтоолт, шүүмжлэлт сэтгэлгээ болон анхаарал төвлөрөлд сайнаар нөлөөлдөг болохыг баталсан*

*Kelly D. Cognitive Function and Its Relationship with Macular Pigment Optical Density and Serum Concentrations of its Constituent Carotenoids / D. Kelly, R.F. Coen, K.O. Akuffo, S. Beatty et al // J Alzheimers Dis. 2015;48(1):261-77. doi: 10.3233/JAD-150199. JAMA. 2015;314(8):791-801. doi: 10.1001/jama.2015.9677; Bovier E.R. A double-blind, placebo-controlled study on the effects of lutein and zeaxanthin on neural processing speed and efficiency / E.R. Bovier, L.M. Renzi, B.R. Hammond // PLoS One. 2014;9(9):e108178. doi: 10.1371/journal.pone.0108178; Renzi L.M. The relation between the macular carotenoids, lutein and zeaxanthin, and temporal vision /L.M. Renzi, B.R.Jr. Hammond // Ophthalmic Physiol Opt. 2010;30(4):351-7. doi: 10.1111/j.1475-1313.2010.00720.x

**Калифорнийн их сургууль нь Herbalife-ын бүтээгдэхүүнд ямарваа мэргэжлийн үнэлгээ өгдөггүй болно.

expert
Гэри Смолл

Америкийн профессор, Хөгшрөлтийн эсрэг судалгааны төвийн захирал, Herbalife-ын Шинжлэх ухааны зөвлөлийн гишүүн

Цусан дахь лютеин ба зеаксантины түвшин өндөр байгаа нь ахмад настнуудын танин мэдэхүйн чадвар өндөр байгааг илтгэдэг.

Эрдэмтэд саяхан лютеин болон зеаксантин нь 18-30 насны эрүүл, залуу насанд хүрэгчдийн танин мэдэхүйн үйл ажиллагааг сайжруулдаг болохыг тогтоожээ.

Нэг жилийн хугацаанд өдөр бүр хооллолтдоо нэмэлтээр хэрэглэсний дараагаар судалгаанд хамрагдсан хүмүүсийн ой тогтоолт, шүүмжлэлт сэтгэлгээ болон анхаарал төвлөрөл сайжирсан болохыг тэд олж мэдсэн. Урьдчилан сэргийлэх нь нүд болон тархийг хамгаалах маш чухал стратеги юм.

Тиймээс эдгээр фито шим тэжээлүүдийг хангалттай хэмжээгээр хэрэглэх нь биднийг илүү сайн бодож, тогтооход төдийгүй урт удаан амьдралынхаа туршид хүрээлэн буй ертөнцийг илүү тод харахад тусалдаг болохыг сүүлийн үеийн судалгаагаар баталж байна.

*Kelly D. Cognitive Function and Its Relationship with Macular Pigment Optical Density and Serum Concentrations of its Constituent Carotenoids / D. Kelly, R.F. Coen, K.O. Akuffo, S. Beatty et al // J Alzheimers Dis. 2015;48(1):261-77. doi: 10.3233/JAD-150199. JAMA. 2015;314(8):791-801. doi: 10.1001/jama.2015.9677; Bovier E.R. A double-blind, placebo-controlled study on the effects of lutein and zeaxanthin on neural processing speed and efficiency / E.R. Bovier, L.M. Renzi, B.R. Hammond // PLoS One. 2014;9(9):e108178. doi: 10.1371/journal.pone.0108178; Renzi L.M. The relation between the macular carotenoids, lutein and zeaxanthin, and temporal vision /L.M. Renzi, B.R.Jr. Hammond // Ophthalmic Physiol Opt. 2010;30(4):351-7. doi: 10.1111/j.1475-1313.2010.00720.x

**Калифорнийн их сургууль нь Herbalife-ын бүтээгдэхүүнд ямарваа мэргэжлийн үнэлгээ өгдөггүй болно.

Грин Макс Селект нь танд тохирч байгаа эсэхийг яаж шалгах вэ?
Хэрэв та брокколи, гашуун цагаан гаа, соёолж, үр идэх дургүй бол энгийн бөгөөд амттай коктейль байдлаар эдгээр хүнсний ашиг тусыг хүртэх боломжийг Грин Макс Селект танд олгоно.
Та хангалттай хэмжээний ногоон өнгийн хүнсний ногоо хэрэглэдэг байсан ч Грин Макс Селект нь нэмэлт ногоон өнгийн хүнсний ногоо, супер хүнсээр таны хооллолтыг баяжуулна.
Хэрэв та спортоор хичээллэж байгаа, хоолны илчлэг болон бие галбиртаа санаа тавьж байгаа бол Грин Макс Селект гайхалтай шийдэл болно. 1 порц Грин Макс Селект бүтээгдэхүүн нь ердөө 50 ккал илчлэгтэй.
ЕХэрэв та гоо сайхнаа хадгалж, аль ч насандаа бусдын харцыг булаамаар байгаа бол мөрөөдөлдөө хүрэх аялалд тань Грин Макс Селект хамгийн ихээр тусална.
Та жимс, ногооны хэрэглээгээ төрөлжүүлэхийг хүсэж байгаа ч хүнсний ногоо нь голдуу өргөст хэмх, улаан лооль, харин жимс нь голдуу гадил жимс, алим байгаад байвал Грин Макс Селект нь хооллолтод тань төгс нэмэлт болно.
Грин Макс Селект* бүтээгдэхүүнийг тэргүүлэх мэргэжилтнүүдийн тусламжтайгаар бүтээсэн.
expert
Гевин Стейнтон

Шинжлэх ухааны доктор, Herbalife-ын Европ, Ойрхи Дорнод, Африк, Энэтхэгийн бүс нутгийн инновацийн хэлтсийн дарга, ахлах судлаач.

Хамгийн өндөр тэжээллэг чанар бүхий ургамлын орц (супер хүнс)-уудыг аль болох олон төрлөөр нэгтгэхийн зэрэгцээ хэрэглэгчдэд хүртээмжтэй болгохын төлөө бүтээгдэхүүний найрлагыг тодорхойлох нарийн төвөгтэй олон ажлыг хийсэн тул бүтээгдэхүүний боловсруулалтад ийнхүү урт хугацааг зарцууллаа.

Байгалийн цэвэр ургамлын нэгдлүүд нь бичил биетүүдэд тун эмзэг байдаг тул бид Herbalife-ын стандартын дагуу бүтээгдэхүүний лабораторийн тестийн хугацааг 1 сараас 3 сар болгож сунгасан. Судалгааны явцад бид бүтээгдэхүүнийг температур, чийгшлийн хувьд ялгаатай орчинд оруулан, орц нэгдлүүдийн аюулгүй байдалд дүн шинжилгээ хийсэн. Үүний дүнд хэд хэдэн орцыг сольж, бүтээгдэхүүний хамгийн сайн хувилбарыг гаргаж авсан нь бүтээгдэхүүний микробиологийн үзүүлэлтүүдийг сайжруулсан.

expert
Саймон Бранч

Шинжлэх ухааны доктор, Herbalife-ын Европ, Ойрхи Дорнод, Африк, Энэтхэгийн бүс нутгийн судалгаа, хөгжил, шинжлэх ухааны боловсруулалт хариуцсан албаны ахлах захирал

Бүтээгдэхүүний анхны хувилбарыг Англи улсад Польш, Нидерландын эрдэмтдийн дэмжлэгтэйгээр Herbalife-ын баг боловсруулсан бөгөөд сүүлийн боловсруулалтыг БНХАУ-ын эрдэмтэд, мэргэжилтнүүд хийсэн. Мөн АНУ-ын чанарын мэргэжилтнүүд тэднийг дэмжиж ажилласан.

Бүтээгдэхүүний аюулгүй байдал болон чанар нь бидний үйлдэл бүрийн салшгүй хэсэг юм. Тиймээс ч аюулгүй байдал, чанарыг баталгаажуулах хэд хэдэн журам байдаг. Энэхүү бүтээгдэхүүнийг зах зээлд танилцуулахаас өмнө хэд хэдэн туршилт, шинжилгээ, 200 орчим тест хийсэн. Ийнхүү дээд зэргийн чанарыг баталгаажуулахаар нарийн шалгалт явуулж, үнэлгээ хийдэг.

ГРИН МАКСЫН тухай илүү ихийг олж мэдээрэй
expert
Дэвид Хибер

Профессор, Грин Макс Селект бүтээгдэхүүний санаачлагч ба зөвлөх.

Калифорнийн их сургуулийн анагаах ухаан болон эрүүл мэндийн ХҮНДЭТ ПРОФЕССОР.

195 гаруй эрдэм шинжилгээний нийтлэл.

25 хамтарсан хэвлэл, олон нийтэд зориулж хэвлэсэн 4 ном.

Калифорнийн их сургуульд таргалалттай тэмцэхэд тусалсан 28 ЖИЛИЙН ТУРШЛАГА.

1969 — Калифорнийн их сургуулийн ХИМИЙН УХААНЫ БАКАЛАВР.

1973 — Харвардын анагаах ухааны их сургуулийн ЭМЧ МЭРГЭЖИЛ.

1978 — Калифорнийн их сургуулийн ФИЗИОЛОГИЙН УХААНЫ ДОКТОР.

1983 — Клиникийн хоол тэжээлийн хэлтсийн ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ, ДАРГА.

1996 — Калифорнийн их сургуулийн дэргэхэд Хүний хүнс судлалын төвийн ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ, ЗАХИРАЛ.

2000, 2001,2002, 2005, 2007-2015 — "АМЕРИКИЙН ШИЛДЭГ ЭМЧ НАР" жагсаалтад багтсан.

2009 — Тэнцвэржүүлсэн хоол тэжээлийн боловсролын САЛБАРЫН ТЭРГҮҮНИЙ ШАГНАЛ.

2013 — Таргалалттай тэмцэх нийгэмлэгийн УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН.

2014 — Рейтерсийн "ХАМГИЙН НӨЛӨӨ БҮХИЙ ЭРДЭМТЭД" жагсаалтад багтсан.

Грин Макс Селект ногоон коктейлийг яагаад өнөөдөр уугаад эхлэх хэрэгтэй вэ?
Жилийн 365 хоногийн туршид ямарваа хүндрэлгүйгээр ногоон хүнс, ургамлыг коктейль байдлаар тогтмол хүртэх боломж.
14 төрлийн ногоон өнгийн хүнсний ногоо, супер хүнсийг нэг бүтээгдэхүүнд цуглууллаа.
"1-д 14" формула дахь орцуудын харьцааг бие махбодод хамгийн ашиг тустай байхаар тооцсон.
Хараа болон оюуны чадавхыг дэмжих лютеинийг өндөр концентратаар агуулсан.
Илчлэг багатай, сайхан амттай, төрөл бүрийн хоолонд нэмж хийхэд тохиромжтой.

Яагаад Грин Макс Селект гэж?

"1-д 14" формулаг өөрсдөө бүрдүүлье гэвэл:

Орц бүрийг сонгож, захиалахын тулд цаг зарцуулна.

Захиалга хүргэлтэд бас л цаг зарцуулна.

Аль нэг орц олдоцгүй байж болно.

Орцуудын харьцааг өөрөө тооцоолох хэрэгтэй. Аль нэг шим тэжээлийн зохих тунг хэтрүүлэх эрсдэлтэй.

Орцуудыг нийлүүлээд хольсон ч амт, бүтэц нь ямар болохыг мэдэхгүй.

Herbalife нь тэнцвэржүүлсэн хооллолт, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих тун эвтэйхэн шийдлийг санал болгож байна.

"Бүгдийг нэг стаканд“ гэх үзэл баримтлалынхаа ачаар Грин Макс Селект* бүтээгдэхүүн нь өөрийн хооллолтоо сайжруулах шилдэг бөгөөд супер хүнс, ургамлын орц бүрийг тус тусад нь авахаас илүү ашигтай шийдэл болж байна.

Грин Макс Селект — энэ бол онцгой формула бөгөөд эрдэмтдийн олон жилийн хүч хөдөлмөрийн төгс үр дүн юм.
Дэлхийн 5 улсын мэргэжилтнүүдээс бүрдсэн олон улсын баг бүтээгдэхүүний боловсруулалт дээр ажилласан. Европ болон БНХАУ дахь судалгаа, боловсруулалтын хоёр баг формулаг бүтээхэд нэгэн зэрэг оролцсон.
Herbalife-ын баг шилдэг хувилбарыг тодорхойлохоосоо өмнө бүтээгдэхүүний 10 гаруй хувилбарыг боловсруулсан. Бүтээгдэхүүн нь нунтаг хэлбэрээр чанараа тогтвортой хадгалах боломжтой ба боломжит хамгийн олон төрлийн ногоон өнгөтэй супер хүнс, ургамлын нэгдлүүд агуулсан.
Байгалийн орцууд шинж чанараа хадгалж байгаа эсэхийг шалгахаар, мөн бүтээгдэхүүний хадгалах хугацааг тодорхойлох зорилгоор хэд хэдэн лабораторийн тест хийсэн.
Бүтээгдэхүүнийг БНХАУ дахь Herbalife-ын өөрсдийн Инноваци, үйлдвэрлэлийн төвд үйлдвэрлэдэг. Бүх орц болон ханган нийлүүлэгчид чанарын зохих хяналтаар ордог ба олон улсын ISO стандартын гэрчилгээг авсан байдаг.
Дэлхийн 5 улсын мэргэжилтнүүдээс бүрдсэн олон улсын баг бүтээгдэхүүний боловсруулалт дээр ажилласан. Европ болон БНХАУ дахь судалгаа, боловсруулалтын хоёр баг формулаг бүтээхэд нэгэн зэрэг оролцсон.
Herbalife-ын баг шилдэг хувилбарыг тодорхойлохоосоо өмнө бүтээгдэхүүний 10 гаруй хувилбарыг боловсруулсан. Бүтээгдэхүүн нь нунтаг хэлбэрээр чанараа тогтвортой хадгалах боломжтой ба боломжит хамгийн олон төрлийн ногоон өнгөтэй супер хүнс, ургамлын нэгдлүүд агуулсан.
Байгалийн орцууд шинж чанараа хадгалж байгаа эсэхийг шалгахаар, мөн бүтээгдэхүүний хадгалах хугацааг тодорхойлох зорилгоор хэд хэдэн лабораторийн тест хийсэн.
Бүтээгдэхүүнийг БНХАУ дахь Herbalife-ын өөрсдийн Инноваци, үйлдвэрлэлийн төвд үйлдвэрлэдэг. Бүх орц болон ханган нийлүүлэгчид чанарын зохих хяналтаар ордог ба олон улсын ISO стандартын гэрчилгээг авсан байдаг.
1/4
Грин Макс Селект-ийг амсаж үзээд, ашиг тусыг нь мэдэрч, үнэнч шүтэн бишрэгчдийнх нь эгнээнд нэгдээрэй.
Төгс чанар
label-award

Грин Макс Селект* - "Зорилтот шим тэжээл" ангилалд "Оны шилдэг инноваци болсон бүтээгдэхүүн" шагналын эзэн (ОХУ, 2021)

glamour

Грин Макс Селект* - Glamour сэтгүүлийн "Best of Beauty" шагналын эзэн (ОХУ, 2021)

Бүтээгдэхүүнийг боловсруулах, тестлэх, зах зээлд нийлүүлэхийн тулд 200 тест хийсэн
Байгалийн, органик орцууд ашигладаг
Хиймэл үнэр, амт оруулагч ашиглаагүй
Хадгалах хугацааг уртасгах бодис ашиглаагүй
Веган хүмүүст тохиромжтой.
Грин Макс селектийг худалдаж авах
Herbalife-ын жоруудаар хоол хийж, ашиг тусыг сэтгэлийн ханамж болгон хувиргаарай!
Грин Макс Селект-ийн порц бүр нь танд баяр баясал, сэтгэлийн ханамжийг авчраасай гээд бид танд зориулж өдөр тутмын коктейлио илүү сонирхолтой, илүү ашигтай болгох хэд хэдэн жорыг бэлдлээ.
1/14
Хэрэв та идэвхтэй амьдарч, эрч хүчээр дүүрэн байхыг хүсвэл макро болон микро элементүүд, эслэг болон фито шим тэжээлээр тэнцвэржүүлсэн хооллолтыг сонгоорой. Энэ үед Грин Макс Селект* танд тусална!
Зөвлөх рүүгээ бичээрэй ico