Бие Даасан Гишүүдийн нэвтрэх хэсэг

Эрүүл амьдралын хэв маягийн клуб*

Ихэнх тохиолдолд жингээ хасч эхэлж байгаа хүмүүс хэнд хандахаа, хэнээс зөвлөгөө, дэмжлэг авахаа мэддэггүй. Клубт эрүүл амьдралын хэв маягийн зөвлөх нь тантай өдөр бүр уулзаж, хооллолтын хөтөлбөрийг таны онцлогт тохируулан сайжруулж, шаардлагатай бүх хэмжилтүүдийг хийн таныг үргэлж дэмжин урам зориг өгөх болно.

Зөвлөх таныг тэнцвэржүүлсэн хооллолтын зарчмуудтай, юун түрүүнд тэнцвэржүүлсэн өглөөний хоолны зарчмуудтай танилцуулна. Тэнцвэржүүлсэн өглөөний хоол нь амжилтанд хүрэхэд шаардлагатай бүх л тэжээллэг нэгдлүүдээр бие махбодийг хангаж өгдөг. Өглөөний хоол нь хамгийн чухал хооллолт бөгөөд биеийн жингээ хянах болон өдрийн турш биеэ хэрхэн мэдрэх нь түүнээс хамаардаг. Зөвлөх өдрөөс өдөрт таны биеийн хэмжээсийг авч, турах ажиллагаа танд аюулгүй бас таатай байгаа эсэхийг хянаж, өөрчлөлтийн динамикийг гаргадаг.

Нөхөрсөг, халуун дулаан орчинд бие галбираа хянаж өөрчлөх нь илүү таатай!

Өглөөний Клубт та өөрийн найзуудыг олж, бүх л өдрийн турш хөгжилтэй баяртай байх цэнэгийг авч, гайхамшигтай галбиртай болох болно!
Ганцаараа таргалах уу, хамьдаа турах уу?
АМЖИЛТЫН 5 БҮРЭЛДЭХҮҮН:
  1. Клубын болон Дэмжих бүлгийн хүрээний тэнцвэржүүлсэн хооллолтын зарчмуудын талаар сэдэвчилсэн уулзалтууд. Уулзалт тогтмол байх нь хооллолтын шинэ дадалтай болгож, урт хугацаандаа амжилттай байх боломжийг бүрдүүлдэг. **
  2. Бүлгийн ажил. Оролцогч тус бүрийн амжилт бусдыгаа урамшуулж байдаг.
  3. Тэнцвэржүүлсэн хоол тэжээлийн бүтээгдэхүүнүүд нь хүний биеийг шаардлагатай бүх шим тэжээлүүдээр хангадаг. Шинжлэх ухааны үндэслэлтэй тусгай зориулалтын хоол тэжээлүүд – өдөр тутмын хоолны жоронд ухаалаг нэмэгдэл болно.
  4. Эрүүл амьдралын хэв маягийн зөвлөх нь тантай хэзээ ч уулзаж болох бөгөөд түүний гол зорилго – Таны амжилт. Тэрээр таны бие махбодийн онцлогийг анхаарч танд тусгайлан тохируулсан хооллолтын хөтөлбөрийг боловсруулах ба урам зориг, дэмжлэг үзүүлнэ.
  5. Үйлчлүүлэгчийн гэрээр уулзалтаа хийх нь хүнсээ цуглуулахаар дэлгүүр гарахад авах бүтээгдэхүүнүүдийн жагсаалтыг гаргаж, гэр бүлийн бүх гишүүдийг тэнцвэржүүлсэн хооллолтонд дасгахад тусалдаг.
Өөрийн хотод байрлах эрүүл амьдралын хэв маягийн клубыг олохын тулд хүсэлтээ илгээнэ үү. Таны бүх асуултуудад хариулах зөвлөх тантай холбогдох болно.
Хүсэлтээ илгээнэ үү
* Бие Даасан Гишүүний бие авч явах дүрмийн дагуу Herbalife-ын эрүүл амьдралын хэв маягийн клубүүд нь тэнцвэржүүлсэн хооллолтын талаар сонирхож буй бүлэг хүмүүсийг нэгтгэсэн нийгэмлэг юм. Клубүүд нь хоолыг «өгч явуулах» дэлгүүр эсвэл жижиглэнгийн худалдааны цэгүүд, ресторан эсвэл аж ахуйн нэгж биш. Клубын орчинд Herbalife-ын бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдаа эрхлэхийг хориглоно.
** Жин хянахтай холбоотой дурдагдсан бүх мэдээлэл нь Herbalife-ын жин хянах хөтөлбөрт хамаатай бөгөөд үүнд тэнцвэртэй хооллолт, тогтмол дасгал хөдөлгөөн, шингэний өдөр тутмын хангалттай хэрэглээ, шаардлагатай үед биологийн идэвхт нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэх, хангалттай амралт зэрэг багтана. Хүн бүрийн үр дүн харилцан адилгүй бөгөөд тухайн хүнээсээ хамаарч өөр өөр байж болно.