Herbalife үйлчлүүлэгчдийнхээ эрх ашгийг хамгаалах Алтан Стандартыг баримталж байна

БИЗНЕС ЭХЛҮҮЛЭХЭД ХАМГИЙН БАГА НӨХЦӨЛТЭЙ

  • Бие даасан Гишүүн болоход заавал худалдан авах доод хэмжээ гэж байдаггүй;
    Бие даасан Гишүүний Багцын үнэ маш бага.
  • Herbalife-ын бизнесээ амжилттай явуулахад ямар нэг бүтээгдэхүүн, хэвлэмэл материал заавал авах шаардлагагүй.

БУЦААХ БАТАЛГАА

  • Ямар нэг шалтгааны улмаас Бие даасан Гишүүн болохоос татгалзсан бол Бие даасан Гишүүний багц авахад зарцуулсан мөнгөө 90 хоногийн дотор буцаан авах боломжтой.
  • Ямар нэг шалтгааны улмаас Гишүүн байхаас татгалзсан бол сүүлийн 12 сарын хугацаанд худалдан авсан боловч хэрэглээгүй бүтээгдэхүүн, ном сэтгүүл зэргийг задлаагүй, баглаа боодол нь бүрэн бүтэн бол 100% нөхөн төлбөр олгоно.

БОЛОМЖИТ ОРЛОГЫН МЭДЭЭЛЛИЙГ УРЬДЧИЛАН АВАХ БОЛОМЖ*
Бид Төлөгдсөн урамшууллын дундаж түвшинг харуулсан тайландаа Бие даасан Гишүүдийн боломжит орлогын талаар ойлгомжтой, тодорхой мэдээллийг хүргэж байдаг.

БИЧГЭН БАТАЛГАА
Бид хүн бүрийг Бие даасан Гишүүний гэрээгээ бөглөхөөс өмнө Алтан Стандартын бүх зарчмуудтай танилцаж, үүнийгээ бичгэн хэлбэрээр баталгаажуулахын хүсдэг.

БҮТЭЭГДЭХҮҮН, БИЗНЕСИЙН БОЛОМЖИЙН ТАЛААРХ МАШ ОЙЛГОМЖТОЙ ЗААВАРЧИЛГАА

  • Бүтээгдэхүүний савалгаа, мэдээллийн материалууд дээр бүтээгдэхүүнүүдийн ач тус, хэрэглэх зааврыг бичсэн байдаг нь бүтээгдэхүүнийг зөв хэрэглэж шилдэг үр дүнд хүрэхэд маш чухал юм.
  • Бүтээгдэхүүний батлагдсан шинж чанар, бусад мэдээллийг та Бүтээгдэхүүний Лавлах, бусад хэвлэмэл материал мөн mn.MyHerbalife.com сайтаас авах боломжтой.
  • Бид бизнесийн боломж мөн аль нэг түвшинд хүрч ажиллахад хэр их хүч хөдөлмөр зарцуулагдах талаар бодит төлөв гаргадаг

Хэрэв Та Herbalife-ын бүтээгдэхүүн, тэдгээрийн шинж чанарын талаар худал мэдээлэл мөн урамшууллын дундаж түвшний тайланд нийцэхгүй боломжит орлогын тухай худал мэдээлэл, хэн нэгэн Бие даасан Гишүүн эргэлзээ төрүүлэхүйц биеэ авч явахыг мэдвэл Мэдээллийн албанд 77008891 дугаарын утсаар хандана уу.

Herbalife үйлчлүүлэгчдийнхээ эрх ашгийг хамгаалж алтан стандарт баримталдаг болохыг бид бүгд нэгдэн ажиллаж байж батлах боломжтой.
*Орлогын хэмжээ, бизнесээ хөгжүүлэх аргууд нь хүн бүрт харилцан адилгүй байдаг.



mn-MN | 17.11.25 3:02:59 | NAMP2HLASPX04