HERBALIFE КОМПАНИ АНУ-ЫН ХОЛБООНЫ ХУДАЛДААНЫ КОМИССТОЙ ЭВЛЭРЛИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Эвлэрлийн гэрээ байгуулснаар шууд борлуулалтын компанийн хувьд
Herbalife компанийнбизнесийн загвар өөрчлөгдөхгүй

Herbalife компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс
Карл Аикаанд тус компанийн гаргасан энгийн хувьцааны 34.99 хүртэл хувийг эзэмших эрхийг олгов

ЛОС АНЖЕЛЕС – 2016 оны 7 сарын 15 – Олон улсын хүнс тэжээлийн Herbalife компани (NYSE: HLF) (цаашид “Herbalife” эсвэл “Компани” гэх) АНУ-ын Холбооны Худалдааны Комисс (цаашид “FTC” эсвэл “Комисс” гэх)-той эвлэрлийн гэрээ байгуулж, FTC-ийн зүгээс хэдэн жилийн турш Компанид явуулсан шалгалтын асуудлыг шийдвэрлэсэн талаар зарлалаа. Гэрээний нөхцөл нь шууд борлуулалтын компанийн хувиар Herbalife компанийн бизнесийг загварыг өөрчлөхгүй бөгөөд салбарын хэмжээнд шинэ жишиг тогтоосон байна. Эвлэрлийн гэрээ байгуулсан тухай өнөөдөр ийнхүү зарласнаар FTC-ийн зүгээс Herbalife компанид хийх шалгалт дуусч байгаа юм.

Herbalife компани мөн Иллиноис мужийн Ерөнхий Прокурортой тусдаа тохиролцоонд хүрсэн бөгөөд энэ гэрээний хүрээнд 3 сая доллар төлөхөөр зөвшөөрчээ. Иллиноис мужийн шалгалт дууссанаар Компанийн мэдэх өөр аливаа мужийн ерөнхий прокурорын зүгээс идэвхтэй явуулж буй шалгалт байхгүй болж байна.

“Тохиролцоонд хүрсэн нь нэг талаасаа манай бизнесийн загвар маш сайн гэдгийн илрэл, нөгөө талаасаа цаашид амжилттай ажиллах чадвартай гэдэгтээ бид хичнээн итгэлтэй байгааг батлан харуулсан хэрэг болж байна. Тийм бишсэн бол бид гэрээний нөхцлийг хүлээн зөвшөөрөхгүй байх байлаа.” хэмээн Herbalife компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга, Гүйцэтгэх захирал Майкл О. Жонсон мэдэгдлээ.  

FTC-ийн зүгээс Компанийг буруутгасан асуудлуудад баримтын талаасаа ташаа мэдээлэл олон байгаа хэдий ч удаан хугацаанд шүүхээр заргалдвал гарах санхүүгийн зардал их, мөн ажилд ихээхэн саадтай тул ийнхүү тохиролцоонд хүрч эвлэрэх нь Компанийн ашиг сонирхолд дээд зэргээр нийцнэ гэж Компани үзэж байгаа бөгөөд шалгалтын асуудлаар FTC-тэй 2 жил гаруйн хугацаанд хамтран ажилласны эцэст ердөө элдэв саадгүй ажлаа үргэлжлүүлэх шийдвэрийг Компани гаргасан юм. Ингэснээр Компанийн удирдлага одоо бизнесээ цогцлоох, бизнесийн стратеги боломжуудыг судлах асуудалд бүх хүч анхаарлаа төвлөрүүлэн ажиллах боломжтой болж байна.  

Компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл (цаашид “Удирдах Зөвлөл” гэх) эвлэрлийн тохиролцоог санал нэгтэй зөвшөөрч баталсан бөгөөд гэрээний нөхцлийн биелэлтийг бүрэн хангаж ажиллах Удирдах Зөвлөлийн Хяналтын Хороог (цаашид “Хороо” гэх) сайн дураараа байгуулсан болно. Мөн Удирдах Зөвлөлийн зүгээс “Дэвис, Пок энд Уорделл” хуулийн фирмийн хамтрагч, Холбооны Худалдааны Комиссын дарга асан Жонатан Либовитцийг Удирдах Зөвлөлийн ахлах зөвлөхөөр томиллоо.  Либовитц нь эвлэрлийн тохиролцоотой холбоотой хэрэгжилтийн асуудлаар Хороонд зөвлөгөө өгч ажиллах үүрэгтэй байна. Мөн Удирдах Зөвлөлөөс Компанийн Ерөнхий дэд зөвлөх, Хууль тогтоомж, бодлогын хэрэгжилт хариуцсан захирал Хэнри Уанг Компанийн талаас гэрээний хэрэгжилтийн асуудлыг удирдан ажиллаж, энэ асуудлаар Хороонд шууд мэдээлэх үүрэг бүхий этгээдээр томилов. Мөн олон улсын хэмжээнд Гишүүдийн үйл ажиллагаа, хууль тогтоомж, бодлогын хэрэгжилт хариуцсан ахлах дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг өдгөө хашдаг, FTC-ийн комиссар асан Памела Жонс Харборт дистрибьютерийн шинэ бодлогын хэрэгжилтийг хариуцуулж ажиллуулахаар боллоо. 

Хяналтын Хороо нь үйлчлүүлэгчдийг хамгаалах болон үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг бүрдүүлэх чиглэлээр тууштай ахиц гаргаж, салбартаа тэргүүлэх Удирдах Зөвлөлийн зорилтыг дэмжиж ажиллах юм. Өнгөрсөн жилүүдэд Удирдах Зөвлөл нь хэрэглэгчийг хамгаалах чиглэлийн салбарын мэргэжилтнүүдийг ажилд авснаар уг мэргэжилтнүүд бодлогын хэрэгжилт, тэргүүн туршлагын асуудлаар Удирдах Зөвлөлд зөвлөгөө өгч ажиллах болсон билээ. Үүний үр дүнд үйлчлүүлэгч, хэрэглэгчийг хамгаалах чиглэлээр олон ажил хэрэгжүүлж, ахиц дэвшил гаргасан бөгөөд энэ ажлуудын заримыг өргөжүүлж, эвлэрлийн гэрээнд тусгажээ.

Эвлэрлийн гэрээний нөхцөл нь зөвхөн АНУ дахь борлуулалтад үйлчилнэ. АНУ дахь борлуулалт Компанийн нийт цэвэр борлуултын 20 орчим хувийг бүрдүүлдэг. Тохиролцооны хүрээнд Компани зарим хуучин бодлогуудаа сайжруулж, тэдгээрт шинэ журам нэмж оруулахыг зөвшөөрчээ. Нөхцлүүдийн дотор Компаниас хэдийнээ хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан, эсвэл хуучин практикийг тэлж, нэмэлт болж орж буй зүйл олон байгаа бөгөөд эдгээрийг ирэх 10 сарын хугацаанд хэрэгжүүлнэ. Гэрээнд тусгагдсан хоёр үндсэн бүрдэл хэсгийг доор толилууллаа. Үүнд:

  1. Herbalife компанийн одоогийн гишүүд болон бизнест шинээр орж ирж буй хүмүүсийг давуу эрхтэй гишүүн (бүтээгдэхүүнүүдийг хямдралтай үнээр худалдан авах үүднээс давуу эрхтэй гишүүн болж буй хүмүүс) болон дистрибьютер (бизнес эрхлэн, шууд борлуулалтын шугамаар бүтээгдэхүүнүүдийг борлуулах хүсэлтэй хүмүүс) гэж хоёр ангилна. Энэ нь уг 2 бүлгийг хоёуланг нь илүү сайн хянаж, тус бүрт нь тохирсон үйл ажиллагааг хангах боломжийг Herbalife компанид бүрдүүлж өгч байгаа юм.
  2. Дистрибьютерүүд жижиглэнгийн худалдаанд үндэслэсэн цалин хөлс авах бөгөөд хийсэн борлуулалтынхаа баримтыг бүрдүүлж өгнө. Тэдний цалин хөлс нь мөн зөвшөөрөгдсөн тодорхой хязгаарын хүрээнд хувийн хэрэглээндээ зориулан хийсэн худалдан авалтанд үндэслэнэ. Herbalife компанийн бие даасан гишүүдэд хийсэн борлуулалтынхаа баримтыг хадгалах шаардлагыг одоо тавьж байгаа. Хөдөлгөөнт технологид гарсан дэвшлийн ачаар жижиглэнгийн борлуулалтад хяналт тавихад одоо улам бүр хялбар болж байна. Хөдөлгөөнт аппликэйшн ашиглаж, энэ процессыг аль болох үр дүнтэй бөгөөд хялбар болгох технологийн шийдлийг Компани хэдийн боловсруулсан байна.

Дистрибьютерүүдэд зориулсан сургалтыг эрчимжүүлэх; зөв хооллолтын клуб нээж ажиллуулахаас өмнө нэг жил хүлээхийн зэрэгцээ бизнес төлөвлөгөө боловсруулж бэлтгэх шаардлага тавьдаг болох; анхны гишүүнчлэлийн багцыг буцааж болох хугацааг сунгах; бүтээгдэхүүнүүдийг буцаахтай холбоотой тээвэрлэлтийн бүх зардлыг төлөх; бүтээгдэхүүнүүдийг автомашинаар тээвэрлэхийг хориглох; хараат бус гуравдагч талаар аудит хийлгэх; амьдралын хэв маягийн талаарх мэдээллийг илүү тодорхой болгож, орлогын мэдээллийг хамгаалах хамгаалалтыг өргөжүүлэх гэх мэт бусад нөхцлүүдийг зөвшөөрсөн байна.

Хамгийн чухал нь 1979 онд Эмуэй (Amway) компанид холбогдуулан (Эмуэй корпорацид холбогдзох хэрэг) FTC шийдвэр гаргасан тохиолдолтой нэгэн адил зөвшилцөн тохиролцсон эдгээр журмууд нь шууд борлуулалтын болон олон шатлалт маркетингийн  салбарт удирдамж чиглэлийг хангаж өгнө гэж Компани үзэж байгаа юм. Тиймээс гэрээний зарим нэмэлт нөхцлүүд Компанид төдийлөн том нөлөө үзүүлэхгүй ч, салбарын хэмжээнд бодлогыг сайжруулахад түлхэц болно гэдэгт Компани итгэлтэй байна. Жишээлбэл хэдэн жилийн өмнөөс Компани хэрэглэгчийг хамгаалах зорилтын хүрээнд авто тээвэртэй холбоотой дүрмийг чангатгаснаар өдгөө энэ практик Компанийн нийт борлуулалтын 1%-ийг төлөөлөх болсон. Үүнтэй нэгэн адил АНУ дахь Herbalife компанийн бүтээгдэхүүнүүдийн ердөө 0,02%-д буцаалт хийгддэг тул бүтээгдэхүүнүүдийг буцаахтай холбоотой тээвэрлэлтийн зардлыг төлөх нь Компанид төдийлөн нөлөө үзүүлэхгүй. Харгалзах өөрчлөлтүүдийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Herbalife компаниас гарах зардал бага хэдий ч эдгээр өөрчлөлтүүд салбарын хэмжээнд асар их өөрчлөлтийг дагуулах магадлалтай юм.

Түүнчлэн Компаниас олон нийтэд хандаж гаргасан 2016 оны 5 сарын 5-ны өдрийн мэдээлэлд өмнө дурьдсанчлан Herbalife компани уг тохиролцооны хүрээнд FTC-д 200 сая долларын төлбөр төлөхийг зөвшөөрсөн юм. 

Herbalife компанийн гаргасан энгийн хувьцааны 25-аас дээшгүй хувийг эзэмших эрхтэй байсан Карл С. Аикаан, Аикаан Энтерпрайзиз Холдингс компани болон түүний нэр бүхий холбоотой талуудад (цаашид хамтад нь “Аикааны талууд” гэх) хувьцаа эзэмшлийн хувь хэмжээгээ 34.99% хүртэл хэмжээнд нэмэгдүүлэх эрхийг олгосон тухайгаа тус Компани мөн мэдэгдлээ. Аикааны талууд одоогийн байдлаар Herbalife компанийн 17 сая энгийн хувьцааг буюу Компанийн гаргасан нийт энгийн хувьцааны 18.3%-ийг эзэмшдэг. Нийт 13 гишүүнээс бүрддэг Herbalife компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлд цаашид Аикааны талуудын томилсон таван гишүүн багтсан хэвээр байх болно.

“Би Herbalife компанийн суурь зарчим бат бөх гэдэгт ямагт итгэж ирсэн бөгөөд Удирдах Зөвлөлөөс миний хувьцаа эзэмших эрхийн дээд хязгаарыг 25%-аас 34.99 хувь хүртэл хэмжээнд нэмэгдүүлсэнд баяртай байна. Миний хөрөнгө оруулалтын амжилт нь хөрөнгө оруулалтын нарийвчилсан судалгаа хийж, компаниудад тулгарч буй адармаатай хийгээд өвөрмөц асуудлуудыг ойлгодогтой нэлээд ихэ хэмжээгээр холбоотой.” гэж Карл Аикаан ярив. Тэрээр цааш нэмж өгүүлэхдээ “ Компанийн нэр хүндийг унагах бүхэл бүтэн компанит ажил явуулсан Билл Акманы эсрэг тууштай зогсож, хүнд хэцүү үед Компанийг чадварлаг удирдсан Herbalife компанийн Гүйцэтгэх захирал Майкл О. Жонсонд болон удирдлагын багийн нийт гишүүдэд маш их итгэдэг. Билл Акман Компанийг удахгүй хаалгаа барина гэж нэг бус удаа хэлж байсан. Гэтэл бид байж л байна.” гэлээ.

Америкийн эдийн засаг нэмэлт орлого хайж буй хүмүүс дүүрэн байна. Herbalife компанийн бүтээгдэхүүнүүдийг борлуулж буй хүмүүс ч ялгаагүй нэмэлт орлого хайсан хүмүүс. Убер (Uber), Эирбнб (Airbnb), Этци (Etsy) зэрэг компаниуд бүгд нэмэлт орлого олох боломжийг хөдөлмөрч хүмүүст санал болгодог. Тэдний бизнес эрхлэхэд тавьдаг босго нам бөгөөд хүмүүст өөрийн нөхцлөөр ажиллах уян хатан шийдлийг өгдөг.  Зөвхөн АНУ-д гэхэд шууд борлуулалтын бизнес эрхэлдэг 18 сая хүн, мөн эдгээр хувь хүмүүсээс бүтээгдэхүүн худалдан авдаг 156 сая хэрэглэгч байна. 35 тэрбум доллараар хэмжигдэх Америкийн шууд борлуулалтын салбарын гол цөм нь хувь хүмүүст өөрөө өөртөө дарга байж, өөрөө шийдвэрээ гаргах боломжийг олгоход оршдог. Энэхүү эвлэрлийн тохиролцоо нь энэ чухал салбарыг улам бэхжүүлж, сайжруулна гэж Компани итгэж байна.

Herbalife компанийн шим тэжээлийн бүтээгдэхүүнүүдэд хэрэглэгчийн сэтгэл ханамжийг бүрдүүлэх явдал асар чухал. Бусад бүх сайн компаниудын адилаар Herbalife компани харилцагч үйлчлүүлэгчид болон өөрийн 4 сая гаруй давуу эрхтэй гишүүд, бие даасан дистрибьютерүүдийнхээ сайн сайхны төлөө өргөрсөн 10 жилийн хугацаанд өөрийн бодлого, практикийг хөгжүүлж ирсэн. Herbalife компани цаашид өөрийн харилцагчид болон бие даасан дистрибьютерүүдийнхээ сайн сайхны төлөө тэдэнтэй нягт хамтран ажиллаж, хэрэглэгчийг хамгаалах зорилтоо үргэлжүүлэн хэрэгжүүлэх болно.

Энэ асуудлыг шийдвэрлэж, ирээдүйг сайн сайхнаар төсөөлөхийн зэрэгцээ ашиг олох зорилгоор манай Компанийн хувьцааны ханшийг унагаасан хүмүүс эцэст нь тэдний ойлголт ташаа байсныг ойлгох бизээ хэмээн найдаж байна.  Компани нь зах зээлийг урвуулан ашиглах аливаа компанит ажлыг сөрж зогсох болно. Тэр ч бүү хэл гурван жилээс дээш хугацаагаар үргэлжилсэн, урьд хожид үзэгдээгүй, хувьцааны үнэ унагааж дундаас нь ашиг олдог тэрбумтанд хэдэн зуун сая долларын зардал учруулж, нэр хүндийг нь асар ихээр хохироож, хөрөнгө оруулагчдын итгэлийг алдуулсан ийм компанит ажлыг ч эсэргүүцэн сөрж зогсох болно.  

Дараах хаягаар орж, дэлгэрэнгүй мэдээлэл авна уу. Үүнд: www.Herbalife.com/StrongerThanEver.

Herbalife компанийн тухай:

Herbalife нь гайхалтай бүтээгдэхүүнүүдээрээ дамжуулан 1980 оноос хойш хүмүүсийн амьдралыг өөрчилж ирсэн хүнс тэжээлийн олон улсын компани юм. Манай шим тэжээлийн, жин зохицуулах, эрч хүч сэргээх, эрүүл мэнд, фитнесийн болон хувийн арчилгааны бүтээгдэхүүнүүдийг дэлхийн 90 гаруй оронд зөвхөн Herbalife компанийн бие даасан дистрибьютерүүдээр дамжуулан худалдан авах боломжтой. Бид сайн чанарын бүтээгдэхүүн, хүн нэг бүртэй тулж ажилладаг Herbalife компанийн бие даасан дистрибьютерүүдийн заавар зөвлөгөө болон үйлчлүүлэгчдэд эрүүл, идэвхтэй амьдрах урам зориг төрүүлэх хамт олноор дамжуулан дэлхий нийтийн хэмжээнд тархсан зохисгүй хооллолт, таргалалтын асуудлыг шийдвэрлэх эрхэм зорилготой.

Тус компани дэлхийн хэмжээнд 8,000 гаруй ажилтантай. Компанийн хувьцааг Нью Йоркийн хөрөнгийн бирж дээр (NYSE: HLF) арилжаалдаг. 2015 онд тус компанийн цэвэр борлуулалт  4.5 тэрбум долларт хүрсэн. www.Herbalife.com, www.IAmHerbalife.com хаягуудаар орж, дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.

Холбоо барих хэвлэл мэдээллийн ажилтан:

Алан Хоффман, Меган Жордан
(213) 745-2931
Media@Herbalife.com

ИРЭЭДҮЙГ ХАРСАН МЭДЭЭЛЭЛ

Энэхүү хэвлэлийн мэдээнд “ирээдүйг харсан мэдээлэл” багтсан бөгөөд энэхүү нэр томьёо нь Хувийн Компанийн Унэт Цаасны Шүүхийн Маргааны Шинэчлэлийн тухай 1995 оны хуулийн хариуцлагаас чөлөөлөх заалтад заасан утгаар хэрэглэгдсэн болно.Хэдийгээр бид ирээдүйг харсан мэдээлэлд тусгагдсан бидний хүлээлт, төлөв хэрэгжих боломжтой гэж үзэж байгаа ч, бодит үр дүн бидний тооцоолсноос материаллаг ялгаатай байж болно.Ирээдүйд бидний санхүүгийн нөхцөл байдал, үйл ажиллагааны үр дүн болон ирээдүйг харсан мэдээлэл өөрчлөгдөж болохын зэрэгцээ Үнэт Цаасны Арилжааны Комисст гаргаж өгсөн мэдээлэлд тусгасан буюу дурьдаж оруулсанчлан зайлшгүй эрсдэл болон тодорхойгүй байдал тулгардаг. Ирээдүйд хамаарах мэдээлэлд багтсан тооцоо, төсөөллөөс гүйцэтгэл, амжилт, салбарын үр дүн гэх мэт бодит үр дүн материаллаг зөрүүтэй байхад хүргэж болзошгүй чухал хүчин зүйлд доор дурьдсан болон бусад хүчин зүйлс багтана. Үүнд:

  • дистрибьютерүүд болон давуу эрхтэй гишүүдтэй тогтоосон бидний харилцаа болон тэдний үйл ажиллагаанд нөлөөлөх бидний чадвар;
  • манай ажилтнууд, дистрибьютерүүд болон давуу эрхтэй гишүүдийн холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн зохисгүй үйлдэл, үйл ажиллагаа;
  • манай бүтээгдэхүүнүүдтэй эсвэл сүлжээний саркетингийн байгууллагатай холбоотой сөрөг сурталчилгаа. Үүнд холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрдөх асуудлаар үйл ажиллагаа явуулж буй зах зээл болон хууль тогтоогчдын шаардлагыг ханган биелүүлэх бидний чадвар мөн хамаарна;
  • хувьсан өөрчлөгдөх хэрэглэгчийн хүсэл сонирхол, шаардлага;
  • манай бизнесийн өрсөлдөлдөөнтэй мөн чанар;
  • манай бүтээгдэхүүнд хамаарах хууль тогтоомжийн асуудал. Үүнд: манай бүтээгдэхүүний аюулгүй байдал, үр дүн, сүлжээний маркетингийн хөтөлбөр, бидний үйл ажиллагаа явуулж буй шууд борлуулалтын зах зээлд холбогдох төр засгийн болон хууль тогтоомжийн чанартай арга хэмжээ, мөн FTC болон Иллиноисын Ерөнхий прокурортой хийсэн эвлэрлийн захирамж шийдвэрийн үр нөлөө;
  • манай сүлжээний маркетингийн хөтөлбөрт тулгарах хууль эрхзүйн сорилтууд;
  • олон улсын түвшинд үйл ажиллагаа явуулахтай холбоотой эрсдлүүд болон гадаад валютын арилжаа, инфляци, манай импортлогч гуравдагч талуудтай гарах зөрчлүүд, үнэ болон нэн ялангуяа Венесуэль гэх мэт улс орнуудын мөнгөн тэмдэгт үнэгүйдэх эрсдэл гэх мэт эдийн засгийн хүчин зүйлсийн нөлөө;
  • шууд борлуулалтын талаарх Хятад улсын хууль тогтоомжийг хэрэглэх тайлбар болон хууль тогтоомжийн хэрэгжилттэй холбоотой тодорхойгүй зүйлс;
  • Хятад улсад шууд борлуулалтын бизнесээ өргөжүүлэхэд шаардагдах лиценз, зөвшөөрлийг авч чадахгүй байх;
  • Хятадын эдийн засагт таагүй өөрчлөлт гарах;
  • одоо үйл ажиллагаа явуулж буй зах зээлд эзлэх хувь хэмжээгээ бид нэмэгдүүлж чадах эсэхээс хамааралтай болох;
  • бизнесээ өргөжүүлэх бидний чадварт гэрээний чанартай хязгаарлалт тулгарах;
  • мэдээллийн технологийн дэд бүтцийн хэрэглээ болон гадны үйлдвэрлэгчдийн түшиг тулгуур;
  • худалдааны тэмдэг болон бусад оюуны өмчийн эрхийн хүртээмж;
  • бүтээгдэхүүний төвлөрөл;
  • ахлах удирдлагын багийн гишүүдийн түшиг тулгуур, ахлах удирдлагын багийн гишүүн ажлаас гарах буюу нас барснаар давуу эрхтэй гишүүдийн болон дистрибьютерийн харилцаа, үйл ажиллагааны үр дүнд сөргөөр нөлөөлөх боломж;
  • манай олон улсын үйл ажиллагаанд хамаарах АНУ-ын болон гадаадын улс орнуудын хууль тогтоомж;
  • манай зээлийн гэрээнд тусгасан хориг хязгаарлалт;
  • шилжүүлгийн үнийн хэрэглээ, гаалийн татвар, нэмэгдсэн өртгийн татвар, татварын бусад зохицуулалтуудтай холбоотой тодорхойгүй байдал, тэдгээрт гарах өөрчлөлт;
  • татварын хууль, гэрээ хэлэлцээр, зохицуулалтууд болон тэдгээрийн тайлбарт орох өөрчлөлт;
  • манай давуу эрхтэй гишүүд болон дистрибьютерүүдэд холбогдох татвар;
  • бүтээгдэхүүний хариуцлагын нэхэмжлэл;
  • Кэймэний арлуудын хуулийн дагуу явагдсан манай компанийн үүсгэн байгуулалт;
  • нээлттэй зах зээлээс болон бусад арга хэлбэрээр хувьцаагаа бид худалдаж авах эсэх; мөн
  • ханшийн зөрүүнээс болон хувьцааны үнийн уналтаас ашиг олох зорилгоор үнэт цаас арилжаалагчид манай энгийн хувьцааг арилжаалах зэрэг шалтгаанаар хувьцааны үнэ тогтворгүй болох.

Хуулиар шаардсанаас бусад тохиолдолд бид энэхүү мэдээллийг гаргасан өдрөөс хойш аливаа үйл явдал тохиосон буюу тооцоолоогүй аливаа үйл явдал тохиосонтой холбоотойгоор ирээдүйг харсан аливаа мэдээллийг шинэчлэх буюу түүнд засвар оруулах, тухайн үйл явдлын талаар мэдээлэх үүрэг хүлээгээгүй болно.



mn-MN | 17.09.19 18:50:36 | NAMP2HLASPX01