Herbalife компани “Бие даасан Гишүүн” гэсэн шинэ нэр томъёог танилцуулж байна

2014 оны 8 сарын 26

Herbalife компани нь Herbalife-ын Бие даасан Дистрибьютор, ажилтнууд, хөрөнгө оруулагчид мөн олон нийтэд бизнесийнхээ талаар илүү тодорхой мэдээлэл хүргэх үүднээс өнөөгийн нэр томъёонд өөрчлөлт оруулах ажлыг дэлхий даяар эхлүүлж байна.

Бүхий л түвшний хүмүүсийг статусаас үл хамааран олон улсын хэмжээнд “Herbalife-ын Бие даасан Гишүүн” гэж нэрлэхээр болж байгаа юм. Herbalife-ын бизнес эрхэлдэг (cупервайзор болон түүнээс дээш статустай) хүмүүс цаашид “Herbalife-ын Бие Даасан Дистрибьютор” гэсэн нэр томъёог үргэлжлүүлэн ашиглаж болох юм.

Энэ өөрчлөлт нь цаашид Herbalife-ын бизнес эрхэлдэг эсвэл Herbalife-ын бүтээгдэхүүнийг зөвхөн хувийн хэрэгцээндээ зориулж авдаг хүмүүсийг ангилж илүү тодорхой болгох зорилготой юм.

Herbalife компани цаашид бүхий л мэдээллийн материал, хэвлэл нийтлэлдээ энэхүү нэр томъёог шинэчлэх бөгөөд энэ ажлыг 2015 онд хийж дуусгахаар төлөвлөж байна.



mn-MN | 17.09.19 18:54:38 | NAMP2HLASPX01