|
|
1.Herbalife гэж юу вэ?Herbalife бол олон улсын хүнс тэжээлийн компани. Бид дэлхийн 90 гаруй улс оронд бизнес эрхэлдэг Гишүүдээрээ дамжуулан бүтээгдэхүүнээ худалдаалдаг. 2.Herbalife компанийн бүтээгдэхүүнийг аливаа улс оронд хориглож байсан тохиолдол бий юу?Үгүй, Herbalife компанийн бүтээгдэхүүнүүдийг ямар ч улс оронд хориглож байгаагүй. 3.Herbalife-ын бүтээгдэхүүнүүд хоол уу, эсвэл эм үү?Herbalife компанийн бүтээгдэхүүнүүд эм биш. Herbalife компани бүтээгдэхүүнээ өвчнийг оношилдог, эмчилдэг, эдгээдэг, өвчнөөс урьдчилан сэргийлдэг мэтээр мэдээлдэггүй. Эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийн хүрээнд Herbalife компанийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж болно. 4.Herbalife-ын бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхэд аюулгүй юу?Herbalife компанийн бүх бүтээгдэхүүн чанар, үйлдвэрлэлийн дээд зэргийн стандартыг хангасан бөгөөд бид бүтээгдэхүүнүүдийг Монгол улсын болон тус компанийн үйл ажиллагаа явуулдаг бусад бүх улс орны хууль эрхзүйн шаардлагад бүрэн нийцсэн хэлбэрээр түгээн борлуулдаг. Манай бүтээгдэхүүнүүд Монгол улсын Эрүүл Мэндийн Яаманд бүртгэлтэй, улсын бүртгэлийн зохих гэрчилгээтэй бөгөөд бүтээгдэхүүний аюулгүй байдлыг Улсын Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газраас баталгаажуулсан байдаг. 5.Herbalife-ын бүтээгдэхүүнүүд өвчнийг эдгээж илааршуулах уу? (чихрийн шижин, хорт хавдар, бамбай булчирхайн өвчин гэх мэт)Herbalife компанийн бүтээгдэхүүнүүд аливаа өвчнийг эмчлэхгүй бөгөөд эмчилгээ, эм тариаг орлохгүй. Манай уургийн коктейль, батончик, витамин, шим тэжээлийн бүтээгдэхүүнүүд, эрч хүч сэлбэх болон хүч тамирын ундаа, арьс, үс арчилгааны бүтээгдэхүүнийг хэрэглэхийн зэрэгцээ эрүүл зөв хооллож, дасгал хөдөлгөөн хийвэл эрүүл, идэвхтэй амьдрахад тань дэмжлэг болно. 6.Herbalife санхүүгийн пирамид сүлжээ мөн үү?Үгүй. Herbalife компаниас Гишүүддээ төлдөг борлуулалтын урамшуулал нь дан ганц бүтээгдэхүүний борлуулалтад үндэслэдэг болохоос бус Гишүүний гэрээ шинээр байгуулсан үзүүлэлтэд үндэслэдэггүй. Сар бүрийн бүтээгдэхүүн борлуулалтын түвшингээсээ хамааран тэд Herbalife компаниас худалдан авч буй бүтээгдэхүүнээ онооны хямдралтай үнээр авдаг. Хэдий чинээ олон онооны борлуулалт хийнэ, төдий чинээ бүтээгдэхүүнээ хямдралтай үнээр авч, ашиг гаргана. Бүтээгдэхүүн хэрэглэж үзээд таалагдсан учраас зарим үйлчлүүлэгчид Herbalife-ын Гишүүн болж, бүтээгдэхүүний жижиглэнгийн борлуулалт өөрсдөө хийхээр шийддэг. Хууль бус санхүүгийн пирамид сүлжээ бол зөвхөн хүн элсүүлсний төлөө хөлс төлдөг. Харин Herbalife шиг хууль ёсны олон шатлалт маркетингийн компанийн тохиолдолд эцсийн хэрэглэгчийн эрэлтийг хангах зорилгоор борлуулсан бүтээгдэхүүнд үндэслэж гишүүддээ урамшуулал олгодог. 7.Herbalife компанийн бүтээгдэхүүнүүдийг хэрхэн үйлдвэрлэдэг вэ?Шинэ бүтээгдэхүүнийг анхны санаанаас зах зээлийн тогтвортой үйлдвэрлэлд хүргэх бүтээгдэхүүн боловсруулалтын иж бүрэн үйл явцыг Herbalife компани хэрэглэдэг. Судалгааны үйл ажиллагаанд бүтээгдэхүүнийг болон орц найрлагыг сайжруулах үүднээс судалгаа шинжилгээний материалыг хянах, загварчлалыг өргөн хүрээнд ашиглах замаар бүтээгдэхүүний жорыг боловсронгуй болгох, мэдрэхүйн шинжилгээ болон клиник туршилт хийх, бүтээгдэхүүний үр дүн, жигд, тогтвортой байдлыг үнэлдэг бүтээгдэхүүний шинжилгээ хийх зэрэг ажлууд орно. Бизнесийн бүхий л хүрээнд Herbalife компани чанарын олон улсын дээд зэргийн стандартыг баримталж ажилладаг. Тэргүүлэх зэргийн эрдэмтэд, хүнс тэжээлийн мэргэжилтнүүд, эрүүл мэнд, фитнесийн салбарын мэргэшсэн шинжээчдийн тусламжтайгаар бид эрүүл мэнд, эрүүл амьдралыг тэтгэх бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. 8.Хүнс Тэжээлийн Мэргэжилтнүүдийн Зөвлөл гэж яриад байна. Тэр нь яг юу юм бэ?Herbalife компанийн Хүнс Тэжээлийн Мэргэжилтнүүдийн Зөвлөл нь хүнс тэжээл, эрүүл мэндийн салбарын олон улсын 20 гаруй мэргэжилтнээс бүрддэг. Herbalife компанийн Гишүүдэд зориулж хүнс тэжээл, дасгал хөдөлгөөн, эрүүл амьдралын зарчмуудын талаар сургалт явуулж, мэдлэг олгож байдаг салбартаа тэргүүлэх мэргэжилтнүүдтэй холбоотой ажилладгаараа бид бахархдаг. 9.Herbalife-ын бүтээгдэхүүнүүдийг хүүхэд хэрэглэж болох уу?Herbalife компаниас тусгайлан хүүхдэд зориулж гаргасан бүтээгдэхүүнүүдийг зарим улс оронд худалдаалдаг. Энэ бүтээгдэхүүнүүд Монгол улсад одоогоор орж ирээгүй байгаа. 10.Herbalife-ын бүтээгдэхүүнүүд өвчтэй хүмүүст тус нэмэр болох уу? (Хорт хавдар, бөөрний өвчин, чихрийн шижин гэх мэт өвчтэй)Эрүүл мэндийн асуудалтай хүмүүсийн хувьд уургийн хэрэглээ хязгаартай, зарим хоол хүнсний зүйл хориотой, заавар зөвлөгөө шаардлагатай байж болзошгүй тул аливаа бүтээгдэхүүн хэрэглэж эхлэхээсээ өмнө тухайн хүн эмчтэйгээ зөвлөх хэрэгтэй. 11.Гишүүд яаж мөнгө олдог вэ?Гишүүд болон Бие Даасан Гишүүд компаниас бүтээгдэхүүн худалдан авч, үйлчлүүлэгч нартаа худалдан борлуулдаг. Олон шатлалт маркетингийн хүрээнд хувь хүн өөрийн жижиглэнгийн борлуулалтаас орлого олно. Харин Супервайзорын түвшинд хүрсний дараа өөрийн элсүүлсэн Гишүүдийн борлуулалтаас давхар орлого олдог. 12.Гишүүд үйлчлүүлэгчиддээ зөвлөгөө их өгдөг. Зөвлөгөө өгөх болзол шаардлагыг тэд хэрхэн хангадаг вэ? Ямар сургалтанд хамрагддаг вэ?Гишүүдэд зориулж бүтээгдэхүүн болон хүнс тэжээл, дасгал хөдөлгөөн, эрүүл амьдралын хэв маягийн зарчмуудын талаар компаниас тогтмол сургалт зохион байгуулдаг бөгөөд сургалтыг Herbalife компанийн Хүнс Тэжээлийн Мэргэжилтнүүдийн Зөвлөл дэх хүнс тэжээл, эрүүл мэндийн салбарын тэргүүлэх мэргэжилтнүүд удирдан явуулдаг. |
|
|
|
|
|
|
|
|