Монгол дах Америкийн Худалдаа аж Үйлдвэрийн танхим Хербалайфыг урьж байна

Улаанбаатар хот: Хербалайф компани Монгол дах Америкийн худалдаа аж үйлдвэрийн танхимын гишүүн болж байгаад баяртай байна.

Хербалайф нь 1980 онд Лос Анжелос хотод байгуулагдсан хүнс тэжээлийн дэлхийд тэргүүлэгч компани бөгөөд дэлхий даяар олон Америкийн худалдаа аж үйлдвэрийн танхимуудын хүндэт гишүүн юм. Хербалайф нь эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжих зорилгоор өндөр чанартай жин биеийн жинг зохицуулах хүнс тэжээлийн болон гоо сайхан, арьс арчилгааны бүтээгдэхүүн борлуулдаг дэлхийн хүнс тэжээлийн нэр хүндтэй компани. Хербалайф компани дэлхийн 90 гаруй улс оронд, түүний дотор Монгол улсад өөрийн бүтээгдэхүүнээ бие даасан дистрибьюторуудаар дамжуулан худалдаалдаг ба жилдээ 5 тэрбум америк долларын бүтээгдэхүүн дэлхий даяар худалдаалдаг. Хербалайф компани Монгол болон дэлхий дахины бизнесийн үйл ажиллагаандаа ихээхэн анхаарал хандуулдаг төдийгүй өөрсдийн дистрибьюторууд, бүтээгдэхүүний чанар болон өндөр ёс суртахууны баталгаа гаргадаг. 

Монгол дахь Америкийн Худалдаа Аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч Жэйксон Кокс “АХАҮТ болон Хербалайф компани дэлхийн олон оронд хамтран ажилладаг. Хербалайф компани Монгол дахь АХАҮТ-ын гишүүн болж байгаад баяртай байна мөн бидний хамтын ажиллагаа өөдрөг байна гэдэгт итгэж байна” гэж мэдэгдсэн байна.  

AmCham Mongolia welcomes Herbalife




mn-MN | 17.09.19 18:51:59 | NAMP2HLASPX01