ОЛНЫГ ТӨӨРӨГДҮҮЛСЭН ХУДАЛ МЭДЭЭЛЭЛД ХЕРБАЛАЙФ КОМПАНИ ХАРИУ ӨГЧ БАЙНА.

Хербалайф компанийн нэр төр, бүтээгдэхүүний аюулгүй байдал, чанарт халдсан, бодит үнэнд огт нийцэхгүй, худал ташаа мэдээллүүд хэд хэдэн сонин хэвлэлд нийтлэгдэн гарсан нь санаатайгаар тус компанийн нэр хүндэд хохирол учруулах зорилго агуулсан үл мэдэгдэх хэсэг бүлэг хүмүүсийн явуулга төдий зүйл юм.

Хербалайф нь дэлхийн хэмжээнд 90 гаруй улс оронд бизнесийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг зөв хооллолтын компани билээ. Нью Йоркийн хөрөнгийн биржид бүртгэлтэй тус компанийн цэвэр борлуулалт 2013 онд 4.8 тэрбум америк долларт хүрч дээд амжилт тогтоосон.
 
Хербалайф компанийн бүх бүтээгдэхүүн чанар, үйлдвэрлэлийн дээд зэргийн стандартыг хангасан бөгөөд бүтээгдэхүүнүүдийг Монгол улсын хийгээд Хербалайф компаниас үйл ажиллагаа явуулдаг бусад улс орны хууль эрхзүйн шаардлагад бүрэн нийцсэн хэлбэрээр түгээн борлуулдаг. Манай бүтээгдэхүүнүүд Монгол улсын Эрүүл Мэндийн Яаманд бүртгэлтэй, улсын бүртгэлийн шаардлагатай бүх гэрчилгээг авсны зэрэгцээ бүтээгдэхүүний аюулгүй байдлыг Улсын Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газраас давхар баталгаажуулдаг.

Хэрэглэгчийг хамгаалах дээд зэрэглэлийн стандартын хөтөлбөрөөрөө Хербалайф компани салбартаа тэргүүлэгч билээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд Олон улсын бизнес багцад мөнгөө буцаан авах 90 хоногийн хугацаатай 100% баталгаа, мөн өмнөх 12 сарын хугацаанд худалдан авсан бүтээгдэхүүнд төлбөрийг буцаан төлөх 100% баталгаа олгодог.


30 гаруй жилийн хугацаанд сая сая харилцагч үйлчлүүлэгч манай бүтээгдэхүүнүүдийг таашаан хэрэглэж байна. Манай компани бүтээгдэхүүний эрүүл ахуйд холбогдох аливаа асуудлыг шалгаж, тайлагнадаг бүтээгдэхүүний аюулгүй байдлын хяналтын иж бүрэн хөтөлбөрийг дэлхийн хэмжээнд хэрэгжүүлдэг. Хэдийгээр нийтлэл бичсэн хүмүүсийн мэдээлсэн эрүүл мэндийн асуудал манай бүтээгдэхүүний хэрэглээтэй холбоотой гэх шинж тэмдэг байхгүй байгаа ч бид дээрх нийтлэлүүдийн эздээс холбогдох тодорхой мэдээллийг хүлээн авч, өөрийн эрүүл мэнд, шинжлэх ухааны мэргэжилтнүүдэд уламжлан, асуудлыг зохистой үнэлж тодруулахад бэлэн байна. Асуудлын дэлгэрэнгүйг олж мэдэх, хууль ёсны үндэслэл байвал нөхцөл байдлыг засч залруулах оролдлого хийх зорилгоор дээрх хүмүүстэй холбоо барих гэж бид хичээсэн боловч харамсалтай нь тэд бидний дуудлага хийсэн утас руу буцааж залгахгүй, бидэнтэй ярилцах хүсэл сонирхолгүйгүй байгаа болно.









Herbalife компани болон бүтээгдэхүүний чанартай холбоотой санал асуудлыг дараах цахим шуудангаар хүлээн авна:
askhlfmn@herbalife.com
 
Сонин хэвлэлийн харилцаа хариуцсан төлөөлөгч:
Breakthrough
Олон нийттэй харилцах алба
Охиноогийн Энхбат
enkhbat@breakthroughpr.mn



mn-MN | 17.11.25 3:00:50 | NAMP2HLASPX04