Асуулт ба Хариулт.

А: HERBALIFE-ын худалдаалж буй бүтээгдэхүүнүүд хүмүүсийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа хор гэдэг үнэн үү?
Х: ҮГҮЙ. HERBALIFE нь эрүүл мэнд болон эрүүл амьдралын хэв маягийг түгээх ажлыг гол үүргээ болгодог. Манай бүх бүтээгдэхүүнүүд нь дээд зэргийн чанартай орцтой ба биеэ илүү сайхнаар мэдрэхэд тусална.  Бид бүтээгдэхүүний хамгийн өндөр стандартыг баримталдаг ба үйл ажиллагаагаа явуулж байгаа 90 гаруй улс болон дэлхий даяар бүрэн бүртгэлд орж чанарын баталгаа авсан.

А: Бөөр болон бусад эрүүл мэндийн асуудалтай болсон, урдын адил хэзээ ч эрүүл болохгүй хүмүүсийн хохирлыг HERBALIFE хэрхэн барагдуулах вэ?
Х: HERBALIFE нь эрүүл мэндийн асуудал, өвчин эмгэгийн улмаас зовж шаналж буй хүмүүст зовлон шаналыг ойлгож байна. Гэсэн хэдий ч эдгээр өвчин эмгэгийн үндэс эх үүсвэр нь HERBALIFE компаний бүтээгдэхүүнтэй хамааралтай гэсэн ямар ч нотолгоо байхгүй. Бид бидний эсрэг ухуулаг явуулж буй эдгээр бүлэг хүмүүстэй холбогдож тэдгээрийн зорилгыг тодруулах, шаардлагатай бол асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэхийг зорисон боловчиг өдий болтол тэд бидэнтэй ярилцхаас татгалзсан. Бид цаашид үргэлжүүлэн судалгааг үргэлжлүүлэх эдгээр сөрөг мэдээлэл гарах болсон үндэс шалтгааныг илрүүлэх болно.


Herbalife-ын бүх бүтээгдэхүүн дэлхийн өндөр стандартын дагуу дээд зэргийн чанартай түүхий эдээр үйлдвэрлэгддэг ба үйл ажиллагаа явуулж байгаа бүх орон ба Монгол улсдаа төрийн хяналтын байгууллагаар аюулгүй ба чанарын байдлыг баталгаажуулах, төрийн ба холбогдох эрх бүхий бүртгэлийн байгууллагаас бүх шаардлагатай гэрчилгээг авах, эрүүл мэндийн яаманд бүх бүтээгдэхүүнүүдээ бүртгүүлэх зэрэг хуулийн хүрээнд хийх ёстой бүхий л ажлыг гүйцэтгэсний үндсэн дээр борлуулалт хийдэг.

Сая сая хэрэглэгчид манай бүтээгдэхүүнийг 30 гаруй жилийн турш сэтгэл хангалуун хэрэглэсээр ирсэн билээ. Компани бүтээгдэхүүний аюулгүй байдал хяналтын цогц хөтөлбөр хэрэгжүүлдэг. Зарим эх сурвалжуудын мэдээлж байгаа шиг манай бүтээгдэхүүн хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөн ямар ч нотолгоо байхгүй. Тиймд, бид тодорхой баримт нотолгоотой мэдээллийг ямагт нээлттэй хүлээн авч, тухайн асуудлыг эрүүл мэнд ба шинжлэх ухааны багаараа үнэн зөвөөр шинжлүүлж дүгнэлт гаргахад бэлэн байна. Тиймд, тэдгээр үл мэдэгдэх хүмүүс бидэнтэй харилцахаас татгалзах бус нээлттэй хандахыг уриалж байна.


А:  Бүтээгдэхүүний гэрчилгээг Засгийн газрын зүгээс эргэн татах магадлал байгаа юу?
Х: Бид өөрсдийн ажиллаж буй зах зээл дээрх бүх л Эрх бүхий байгууллагуудтай нягт холбоотой ажиллаж байгаа. HERBALIFE –ын бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэлийн хамгийн өндөр стандарт, шаардлагыг хангасан байдаг. Бид дэлхийн 90 гаран ба Монгол улсуудад өөрсдийн бүтээгдэхүүнүүдээ нийлүүлэх зөвшөөрөлтэй. Бид Эрүүл амьдралын хэв маягийг Монгол оронд дэлгэрүүлэхийн тулд Монгол улсын бүх хууль тогтоомжийг мөрдөн өөрсдийн Дистрибьюторууд, Засгийн газар, хоол тэжээлийн мэргэжилтнүүдтэй нягт холбоотой ажилладаг.

А: Монгол дахь HERBALIFE-ын үйл ажиллагаа санхүүгийн пирамид гэж тооцогдох уу? Америкт үүнтэй холбоотой шалгалт явагдаж байгаа.
Х: Herbalife-ын үйл ажиллагаа санхүүгийн пирамид хэлбэрээр ЯВАГДДАГГҮЙ. Хоол тэжээлийн бүтээгдэхүүн болон эдийн засгийн дэмжлэг олж авах боломж олгодог дэлхийн 90 гаруй улсад үйл ажиллагаагаа явуулж буй үндэстэн дамнасан компани юм.  Бидний Монгол дахь бүхий л  үйл ажиллагаа хуулийн дагуу явагддаг. Компани АНУ-ын Улсын Аж Үйлдвэрлэлийн Комиссын шалгалтыг баяртайгаар зөвшөөрөн бүхий талбард  хамтран ажиллах болно. Компани энэ шалгалт нь цаашид ийм маргаан гаргахааргүй эцэслээд өгөх том боломж олдсон гэж үзэж байна. Энэ нь үндэс суурьгүй, гуйвуулсан, гүтгэсэн мэдэгдэл гарган Herbalife-ын нэр хүндийг унагааж үүнээс ашиг олох гэсэн этгээдүүдэд хариу цохилт барих сайхан боломж юм. Олон жилийн бизнесийн үйл ажиллагааныхаа шударга зарчим болон нээлттэй зах зээлүүдэд хууль ёсны дагуу ажиллаж байгаа бид өөрийн байрь сууринд бүрэн итгэлтэй байна 


А: Маш олон хүмүүс HERBALIFE-с болж хүмүүс өвдсөн гэдэг мэдэгдлийг сонсоод  HERBALIFE –ын бүтээгдэхүүний аюулгүй байдлын талаар  эргэлзэж, өөрийн эрүүл мэндийн талаар санаа зовж эхэлсэн. Энэ чиглэлээр Компани юу хийж байгаа вэ?
Х:  Компаний хариу мэдэгдэлийг үзнэ үү

А: HERBALIFE үйл ажиллагаа явуулах лицензээ алдах уу?
Х:  Үгүй
. HERBALIFE –ын бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэлийн хамгийн өндөр стандарт, шаардлагыг хангасан байдаг. Бид дэлхийн 90 гаран оронд, түүнчлэн Монгол улсад өөрсдийн бүтээгдэхүүнүүдээ нийлүүлэх зөвшөөрөлтэй. HERBALIFE-ын бүтээгдэхүүнүүд өөрийгөө эрүүл, илүү сайхнаар мэдрэхэд тусалдаг.   Бид Эрүүл амьдралын хэв маягийг Монгол оронд дэлгэрүүлэхийн тулд Монгол улсын бүх хууль тогтоомжийг мөрдөн өөрсдийн Дистрибьюторууд, Засгийн газар, хоол тэжээлийн мэргэжилтнүүдтэй нягт холбоотой ажилладаг. 






mn-MN | 17.09.19 18:51:38 | NAMP2HLASPX01